Стокгольмын конвенцын Үндэсний хэрэгжилтийн төлөвлөгөөг шинэчилж байна
Швейцарын Женев хотноо Даян дэлхийн байгаль орчны сан (GEF)-гийн санхүүжилтээр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс 2026-2029 онд хэрэгжүүлэх “Global NIP Update II” төслийн нээлтийн цахим хурал уржигдар болов. Уг төсөл нь Удаан задардаг органик бохирдуулагч (POPs)-ийн тухай Стокгольмын конвенцын хүрээнд боловсруулсан Үндэсний хэрэгжилтийн төлөвлөгөө (NIP)-г хянан үзэж, шинэчлэх зорилготой юм.
2026-09-11
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг Улсын комисс хүлээж аваагүй"
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал тэргүүтэй албан хаагч Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд ажиллажээ. Тус төвийг 2019 онд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар буюу 30 сая ам.долларын санхүүжилтээр барьж, ашиглалтад оруулсан. Гэтэл өдий хүртэл буюу долоон жилийн тараа тус барилгыг Улсын комисс хүлээн аваагүй байгаа аж. Мөн зөөврийн устай, бохироо соруулдаг нөхцөл байдал хэвээр.
2026-09-11
АН: Төсвийн бодлогоороо инфялцыг улам хөөрөгдөх нь
АН-ын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр энэ оны улсын төсвийн тодотголын хэлэлцүүлгийн талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. Б.Жаргалан гишүүн “Тодотголын төсөлд урсгал зардлыг 1.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 2.2 их наяд болгосон. Төсвийг энэ чигээр нь баталбал инфляц одоогийн 13 хувиас нэмэгдэж 18 хүрнэ, хоёр оронгоос буухгүй гэдгийг Монголбанк, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар зэрэг мэргэжлийн байгууллагаас хэлж буй.
2026-09-11
Гэрэл зурагтай амьдралаа холбосон түүх
2001 он. Дээд сургуулиа төгсөж, хонхны баяраа тэмдэглэсний дараах нь шахуу өдөр би “Өнөөдөр” сонинд гэрэл зурагчнаар ажилд орж байлаа. Албаны хослолтой ирсэн намайг шууд л хогийн цэг рүү зураг авахуулахаар явуулж билээ. Харин маргааш нь Төрийн ордон, Спортын төв ордон руу явж байв. Үүнээс хойш гэнэт хаашаа ч явж магадгүй тул ажлынхаа шүүгээнд бүх төрлийн хувцсаа бэлэн байлгадаг болсон. Ингэж л гэрэл зургийн ертөнцөд хөл тавьсан даа.
2026-09-11
Жаргалант гол руу 30 мянган жуулчин аялжээ
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт орших Жаргалант гол манай улсын дотоодын аялал жуулчлалын гол бүс нутагт тооцогдох болжээ. Өнгөрсөн онд тус гол руу 30 мянга гаруй хүн аялж, орон нутагт 20 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлснийг тусгай хамгаалалттай газрын бүртгэл, мэдээлэлд тулгуурлан тооцсоныг Санхүү, эдийн засгийн их сургуулийн аялал жуулчлалын багш, судлаач Б.Мөнхтогтох хэлэв. 2026 оны эхний сард буюу аялал жуулчлал хамгийн идэвхгүй байдаг үеэр гэхэд дотоодын 7000 гаруй иргэн Рэнчинлхүмбийг зорьсон байна.
2026-09-11
Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж бэлтгэхийг хориглолоо
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирын өчигдрийн шуурхай хуралдаанаар зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдол, хуш модны самрын ургалт муу зэрэг судалгааг үндэслэн 2026 онд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж бэлтгэхийг хориглолоо. Холбогдох журмын дагуу хуш модны самрын тухайн жилийн нийт гарцын 40 хувийг үр үлдээх, зэрлэг амьтдын идэш тэжээл болгох зорилгоор түүн бэлтгэхийг хориглодог.
2026-09-11
1.5 их наяд төгрөгөөр нисэх буудал өргөтгөнө гэв үү
Манай улс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАИКА)ын 65.6 тэрбум иен буюу тухайн үеийн ханшаар 570-600 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж, 2021 оны долоодугаар сард ашиглалтад оруулсан билээ. Үндсэндээ бид Хөшигийн хөндийд барьсан нисэх онгоцны буудлаа ашиглаад таван жил гаруй л болж буй. Олон улсын байгууллагаас хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан зээлийнхээ гуравны нэгийг нь ч төлөөгүй байна.
2026-09-11
Ерөнхий сайд төсвөөс хувийн сургуульдаа хуваарилахыг завдсан уу
Энэ оны төсвийн тодотголд гэрт ойрхон сургуулийг зохион байгуулахад 50 тэрбум төгрөг хуваарилсан аж. Үүнээс 9.8 тэрбумыг нь хувийн сургуулиудын тоног төхөөрөмжийг сайжруулах зэрэгт зориулахаар тусгажээ. Дээрх хувийн сургуулиуд дотор Ерөнхий сайдын ээж Ж.Цэцэгмаагийн эзэмшлийн “Их засаг кинг” багтсан хэмээн Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Осор ярьсан нь шуугиан агуулсан юм.
2026-09-11
Мал хулгайлсан хэрэгт холбогдсон 27 хүнийг шүүхэд шилжүүлэв
Архангай, Төв, Булган зэрэг аймгийн нутаг дэвсгэрээс олон тооны мал хулгайлж, малчдад их хэмжээний хохирол учруулсан бүлэг хүнд холбогдох хэргийг цагдаагийнхан шалгаж, прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Архангай аймгийн прокурорын газраас П.Т нарын 27 хүнд мал, эд хөрөнгө хулгайлсан, залилсан, тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан, мөнгө угаасан, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан аж.
2026-09-10
Монголын хүчтэнүүд ДАШТ-ээс ганзага дүүрэн ирэх нь
Японы Токио хотод эхэлсэн жиү жицүгийн ДАШТ-д манай улсын баг 54 улсын 6500 гаруй тамирчинтай өрсөлдөж байна. 15 одтой сертификаттай, дэлхийн чансааны оноо олгодог эл тэмцээнд үндэсний спортынхноос Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, улсын начин Т.Довчинсэмбээ ягаан бүсний нээлттэй жинд түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо.
2026-09-10
Дүүжин тээврийн барилга угсралтын ажил дуусжээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Яармагаас “Хархорин” худалдааны төв чиглэлд хэрэгжүүлж буй “Дүү жин замын тээвэр” төслийн барилгын ажлууд болон механик угсралтууд дуусжээ. Өдгөө хоёр буудлын барилгын дотоод засал, системийн тохируулгыг хийж буй гэнэ. Систем тохируулах, кабелийг цахилгааны үндсэн сүлжээнд холбосны дараа туршилтыг энэ сарын сүүлчээр эхлүүлэх төлөвтэй.
2026-09-10
Монголд ирэх солонгос жуулчны тоо өсжээ
Манай орныг зорин ирэх солонгос жуулчдын тоо долоодугаар сараас хойш тогтмол өсөж буйг Монголын солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбооноос мэдээлэв. Энэ оны 1-6 дугаар сард тус орноос Монголд ирсэн жуулчны тоо тасралтгүй буурсан нь вонын ханшийн сулрал, Азийн зах зээл дэх өрсөлдөөн, аяллын үнийн өсөлт зэрэгтэй холбоотой байж. Тэгвэл долоодугаар сараас хойш жуулчдын урсгал ийн эргэн нэмэгджээ.
2026-09-10
Цэвдэг гэссэнээс идэвхтэй давхаргын зузаан өндөр уулын бүсэд нэмэгдэв
Дэлхий дахинд цэвдэг эрчимтэй гэсэж, идэвхтэй давхаргын зузаан нэмэгдсээр байгааг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас мэдээллээ. Олон улсын хэмжээнд цэвдэг хянадаг мониторингийн 156 цэг бий гэнэ. Тэдгээрээс цуглуулсан сүүлийн 20 гаруй жилийн мэдээллээр Европ болон Азийн өндөр уулын бүсэд идэвхтэй давхаргын зузаан хоёр дахин буюу 90 гаруй хувиар нэмэгджээ.
2026-09-10
Японд үерийн эрсдэл нэмэгдэж, хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа
Японы Айчи, Гифү мужийн зарим хэсэгт аадар бороо, үерийн гамшгийн хамгийн өндөр буюу V түвшний онцгой сэрэмжлүүлэг гаргажээ. Үүнийг хоёр мужийн нутгаар дамжин урсдаг Шонай голын дагуух бүсэд гаргасан бөгөөд ийм түвшний анхааруулга нь иргэдийг ойр орчмын нөхцөл байдлаа үнэлж, хамгийн аюулгүй боломжит газар, тухайлбал, ойролцоох өндөр барилга, эсвэл өөрийн гэрийн хоёрдугаар болон түүнээс дээш давхарт шилжихийг уриалдаг байна.
2026-09-10
45 төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах нь
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг манай улс өнгөрсөн сарын 17-28-нд зохион байгуулсан. Хурлын үр дүн, энэ үеэр татан төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтын талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир болон холбогдох албаныхан өчигдөр мэдээллээ.
2026-09-10
Гадаад худалдааны бараа эргэлт 22.8 тэрбум ам.долларт хүрчээ
Монгол Улсын энэ оны эхний найман сарын гадаад худалдааны үзүүлэлтүүдийг Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-аас танилцууллаа. Эл хугацаанд нийт 8.3 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсны дотор нефтийн бүтээгдэхүүн тэргүүлж, 22.1 хувийг эзэлжээ. Тэгвэл суудлын, ачааны автомашины импорт өнгөрсөн жилийнхээс буурсан бол улаан буудай, хүнсний ногоо, жимс, самар болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийх 10.1-38.2 хувиар өссөн байна.
2026-09-10
Монгол Улс робот мэс заслын сургалтын төвтэй боллоо
АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн эмнэл зүйн ур чадварын төвийг робот мэс заслын сургалтын төв болгон өргөжүүлж, үйл ажиллагааг нь албан ёсоор эхлүүллээ. Монгол Улсад робот мэс заслын дэвшилтэт технологийг хөгжүүлэх, мэргэжлийн хүний нөөц бэлтгэхэд чухал алхам болсныг мэргэжилтнүүд онцолсон юм.
2026-09-10
Иргэдийн 75.8 хувь нь байгаль орчны нөхцөл байдал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэжээ
Инновац, технологид суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлээр ажилладаг “Оптимал эн макс” компанийнхан өөрсдийн бий болгосон “mindXplus” платформоор дамжуулан монгол хүний амьдралын чанар, сэтгэл зүй, эрүүл мэнд, санхүүгийн байдлыг үнэлэх цогц судалгаа хийжээ. Үүнд нийслэл, орон нутаг, гадаадаас 5000 гаруй хүнийг хамруулсан бөгөөд одоогоор цахим орчны болон хүрээлэн буй орчны сайн сайхан байдлын үнэлгээний үр дүнг танилцуулаад байна.
2026-09-10
Өндөр ургац авах өөдрөг төсөөлөлтэй байна
Уулын бэл, тал, хөндийг дүүргэн боловсорч буй тариа шаргалтан халиурч эхэлсэн намар цаг. Тариан талбайн ойролцоо трактор, комбайнаа байршуулж хэзээ мөдгүй тариа, ногоогоо хураахаар бэлтгэлээ хангах нь тариаланч. Өдгөө бол зарим бүс нутагт, хэзээнээс ургац хураах талаар ярилцаж, ажиглаж, цаг агаарын урьдчилсан төлөвийг харзнан, буудайн түрүү доош бага зэрэг бөхийж, үр нь хатуувтар атлаа чийгшил нь зохих хэмжээнд хүрсэн, эсэхийг нягтлан байх, их ажлын өмнөх нам гүм үе, есдүгээр сарын эхний 10 хоног.
2026-09-10