Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирын өчигдрийн шуурхай хуралдаанаар зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдол, хуш модны самрын ургалт муу зэрэг судалгааг үндэслэн 2026 онд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж бэлтгэхийг хориглолоо. Холбогдох журмын дагуу хуш модны самрын тухайн жилийн нийт гарцын 40 хувийг үр үлдээх, зэрлэг амьтдын идэш тэжээл болгох зорилгоор түүн бэлтгэхийг хориглодог. Тэгвэл өнөө жилийн ургац эл 40 хувиас ч бага гарсан аж. Иймд байгаа нөөцөө зэрлэг амьтдад үлдээж, самар түүхээр ууланд гарсан хүмүүсийг яаралтай буулгах үүрэг өгөв. Зэрлэг амьтад идэш тэжээлээ ид бэлтгэж буй энэ үеэр тухайн орчинд байна гэдэг өөрсдийгөө эрсдэлд оруулж буй хэрэг гэдгийг ч Ойн газрын дарга Т.Оюунсанаа анхаарууллаа.
Түүнчлэн идэш тэжээл дутмаг байгаагаас хүрэн баавгай суурьшлын бүсэд олноор үзэгдэх нь нэмэгдэж буй тул иргэдийг мэдээ, мэдээллээр хангах, албан шаардлага, зөвлөмжүүдийг яаралтай хэрэгжүүлэхийг холбогдох албаныханд даалгасан байна. МөнБайгалийн нөөц, ан агнууртай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй өгөхийг үүрэг болгосон юм.
О.Ундрах