“Худалдаа, хөгжлийн банк”-ны барилга Занабазарын нэрэмжит музейд эрсдэл учруулж буй ч шүүх үл ойшоов
Чингэлтэй дүүргийн нутаг, Өндөр гэгээн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн дэргэд “Худалдаа, хөгжлийн банк”ныхан хуучин байраа нурааж, шинээр 28 давхар барилга 2018 оноос барьж эхэлсэн. Энэ нь түүх, соёлын хосгүй үнэт бүтээлүүд хадгалдаг музейн, 100 гаруй жилийн “настай” барилгад сөрөг нөлөө учруулж байгаа аж. Тиймээс тус музейнхэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргаж, “Худалдаа, хөгжлийн банк”-нд олгосон ба рилгын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуу лахаар ханджээ.
Уржигдар 11 цаг 30 мин
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг дахин цагдан хорив
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүхийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батболорын захирамжаар дахин цагдан хорилоо. Түүний эхнэр О.Нарангарав өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж, “Намайг тагнаж чагнаж, үр хүүхдүүдийн минь эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг зөрчиж байгаа талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Хүүхдээ шоронд хатаана, овгоо солиорой гэдэг шахалт үзүүлсэн” хэмээн өгүүлсэн.
2025-12-01
“Админерал” ХХК-ийн эцсийн өмчлөгч Ц.Ламжавыг цагдан хорив
“Админерал” ХХК-ийн эцсийн өмчлөгч, тус компанид хөрөнгө оруулсан Монгол Улсын “Моновант” компанийн гүйцэтгэх захирал Ц.Ламжавыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс цагдан хорих захирамж гаргалаа. Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт түүнийг цагдан хорих тухай санал дээрх шүүхэд хүргүүлснийг шүүгч Б.Батболор пүрэв гарагт нь өмгөөлөгч, прокурор, яллагдагч нарыг оролцуулан хэлэлцсэн юм.
2025-12-01
Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ
Эрүүгийн хуулийн 13.14.1 дэх хэсэгт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450- 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалт Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн, эсэх маргааныг Цэцийн дунд суудлын хуралдаанаар хоёр өдөр дараалан хэлэлцэв.
2025-11-27
УИХ-ын гишүүн Э.Болормаа яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцахгүй байна
УИХ-ын 2024 оны сонгуулийн II тойрог буюу Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймаг багтсан баруун бүсээс МАН-ыг төлөөлж сонгогдсон Э.Болормаад цагдаа, прокурорын байгууллагаас яллагдагчаар татах тогтоолыг нь танилцуулахаар болоод багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч тэрбээр элдэв шалтаг, шалтгаан хэлж зугтсаар уг тогтоолтой танилцахгүй, шүүхээс түүнийг албадан ирүүлэх захирамж ч гаргаад хүчрэхгүй, муур, хулгана болж тоглож байна. Энэ сарын 28-ны дотор түүнийг албадан ирүүлэх захирамж шүүгч гаргасан бөгөөд үүнийг нь мэдсэн Э.Болормаа олон нийтийн сүлжээнд “Гутлаа тослоод очно” гэж мэдэгдээд буй юм.
2025-11-25
“Хашир бай” мэдээлэл, нөлөөллийн аян эхлүүлэв
Энэ оны эхний арван сарын байдлаар цагдаагийн байгууллагад нийт 41 844 гэмт хэрэг бүртгэгдсэний 35.1 хувийг залилах гэмт хэрэг эзэлж буй юм. Үүний 72.3 хувийг цахим орчинд үйлдэж, иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учруулж байгааг холбогдох албаныхан мэдээлэв. Иймд тус байгууллагаас “Хашир бай” мэдээлэл, нөлөөллийн аяныг энэ сарын 20-ноос улсын хэмжээнд эхлүүлсэн байна. Цахим орчинд үйлдэж буй гэмт хэргийн тоо жилээс жилд нэмэгдэж, фэйсбүүк хаягаа алдах, телеграм ашиглан даалгавар биелүүлэх, зээлийн эрх нэмүүлэх зэргээр хууран мэхэлж үйлдэж буй залилангийн гэмт хэргийн тоог бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэгийг тэлэх зорилгоор уг аяныг санаачилсан аж.
2025-11-24
"Намайг хүлж, бэлгийн дур хүслээ хангаж, үүнээсээ хийсэн бичлэг зэргээ олон нийтийн сүлжээнд тавина гэж сүрдүүлж байсан"
Тэрбээр, "Бид 17 настайгаасаа эхэлж, гэр бүл болсон. Гэтэл олон жил гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар нь өмнө олон нийтийн сүлжээнд дэлгэсэн. Намайг тагнаж чагнаж, үр хүүхдүүдийн минь эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг зөрчиж байгааг цагдаагийн байгууллагад өгсөн. Энэ мэдээлэл цацагдсан цагаас эхэлэн намайг тавилгатай орон сууцыг нь зарсан хэмээн сошиал орчинд бичсэн байна лээ. Б.Эрдэнэсүх гэр бүлээс гадуурх харилцаатай болж, хүүхдүүдийг маань гэрээс нь хөөж гаргасан.
2025-11-24
Угаасан мөнгөө унах жийп болгосон Х.Эрдэнэбилэгийг 25 сая төгрөгөөр торгов
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газар (НҮГ)-ын ерөнхий нягтлан бодогч асан, өдгөө Улсын драмын эрдмийн театрын ерөнхий нягтлан бодогч болсон Х.Цогзолмаа, даргаар ажиллаж байгаад дараа нь нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрыг удирдах болсон Х.Эрдэнэбилэг нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцлээ. Тэднийг албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгосны хариуд хахууль авсан, мөнгө угаасан хэмээн Эрүүгийн хуулийн 22.1-2, 22.4-4, 18.6-2.3 дахь заалтын дагуу НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрөөсний эцэст ийнхүү шийдвэрлэж байна
2025-11-20
Нохой нь бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан 55 иргэнд хариуцлага тооцжээ
Хашаандаа нохой тэжээдэг айл өрх хот, хөдөөд олон бий. Гэвч түүнийгээ уялгүй орхисноос гудамж, талбай, олон нийтийн газарт хүмүүс, ялангуяа хүүхдүүд рүү дайрч ноцох тохиолдол цөөнгүй гардаг. Уг нь Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд “Нохой, муур зэргийг асран хамгаалагч нь олон нийтийн газар гэрийн тэжээвэр амьтантай зорчихдоо хүзүүвч, хошуувч, цүнх, хөтөлгөө зэрэг зориулалтын хэрэгсэлтэй авч явах, тухайн амьтан нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, орон сууц, хашаанаас хараа хяналтгүй гаргахгүй байх үүрэгтэй” гэж заасан. Гэвч энэ үүргээ хэрэгжүүлдэггүйгээс хүний эрүүл мэндэд хохирол учруулсаар байгаа билээ.
2025-11-18
Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг Цэцээр шүүнэ
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл дэх худал мэдээлэл тараах заалт Үндсэн хууль зөрчсөн тухай өргөдлийг энэ сарын 24-нд Цэц дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр болсон байна. Уг хуулийн 13.14.1-т “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450-1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” хэмээн заасан.
2025-11-18
3000 гаруй нэр, төрлийн мансууруулах бодис илрүүлэх тандагч багаж суурилуулжээ
Гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдлыг хангах, гадаад худалдааны бүрдүүлэлт, хяналтыг түргэн шуурхай гүйцэтгэх, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх зэрэг зорилгоор том, жижиг, дунд оврын ачаа барааг нэг уншилтаар хоёр өнцгөөр хардаг, дүрсний нягтрал сайтай, орчин үеийн стандартад нийцсэн 18 ширхэг төхөөрөмж ашиглаж эхэлжээ
2025-11-17
3.3 кг алт хилээр гаргахыг завдсан хятад, монголчуудыг саатуулав
Өмнөд хилийн Замын-Үүд боомтоор энэ сарын 14-нд их хэмжээний алт хилээр гаргах гэж байсан хятад, монгол иргэдийг тагнуул, гаалийн байгууллагынхны хамтарсан шалгалтаар илрүүлж баривчиллаа. Алтны ченж нэртэй монгол, тэднээс өндөр үнээр дамжуулан худалдан авдаг хятад иргэдийн хамтарсан эл бүлэглэлийнхэн 3.3 кг алт биедээ нууж хил да¬вуулах гэж байсан аж.
2025-11-17
ХААИС-ийн дэд захирал асан Ж.Батчулууны нэг үйлдлийг хэрэгсэхгүй болгов
Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС)- ийн захирал Т.Хэрүүга, Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Ж.Батчулуун нарт холбогдох хэргийг тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу нийслэлийн Эрүүгийн хэр¬гийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хянан хэлэлцлээ.
2025-11-14
Хүмүүжигч нь хянагчтайгаа архи ууж, зодолдож байг уу, Б.Энхбаяр сайд аа
Сэлэнгэ аймаг дахь хууль сахиулах байгууллагынхан үе үе таагүй зүйлд холбогддог болсон. Гэвч тэгсхийгээд дарагддаг нь нууц биш. Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (ШШГГ)-ын харьяа Цагдан хорих байрнаас өнгөрсөн долоодугаар сард бага насны хүүхэд хүчиндсэн хэрэгт ял шийтгүүлсэн нэг эр оргосон юм. Өмнө нь гурван удаа ял шийтгүүлсэн тэр хүнийг цагдаагийнхан маргааш нь олж саатуулсан билээ.
2025-11-12
Их хэмжээний валют хилээр гаргаж байсан хүмүүсийг баривчлав
Зохион байгуулалттайгаар их хэмжээний валют хил давуулан харь улсад гаргадаг бүлэг хүнийг тагнуулын байгууллагынхан илрүүлсэн талаар өчигдөр олон нийтийн сүлжээнд мэдээлэл цацагдаж эхлэв. Тэднийг энэ сарын 6-нд саатуулсан бөгөөд нэг удаа гэхэд л 2-3 сая ам.доллар хилээр авч гардаг тухай тодотгоод буй юм. Энэ бүлгийнхэн өнгөрсөн хугацаанд 700 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний валют хилээр гаргасныг урьдчилсан байдлаар тогтоосон гэнэ.
2025-11-11
Дархан-Уулын цагдаа, прокуроруудынхэргийг Дээд шүүх хэлэлцсэнгүй
Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Баярмагнайгийн гуйснаар Дархан-Уул аймгийн ерөнхий прокурор, цагдаагийн дарга, ажилтнууд модны ченжид давуу байдал үүсгэсэн гэх хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх, эсэхийг өчигдөр хяналаа. Улмаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн байна.
2025-11-07