Манай улсыг зорин ирж буй жуулчдын хамгийн их хүлээдэг, сонирхдог арга хэмжээ бол Үндэсний их баяр наадам юм. Энэ жилийн наадмыг угтан “Сая мөнх” ХХК-иас “Үндэсний наадам-2025” үзэсгэлэн, худалдааг ирэх сарын 1-5-нд Улсын их дэлгүүрийн өмнөх усан оргилууртай, нийтийн эзэмшлийн талбайд зохион байгуулахаар ажиллаж байна. Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсыг зорин ирсэн гадаадын жуулчид болон наадамчин олонд өв соёл, үндэсний үйлдвэрлэл, гар урлалын бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, тэдгээрийг хэрэглэгчдэд үйлдвэрийн үнээр бор¬луулах зорилготой гэнэ. “Үндэсний наадам-2025”-д 70 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцох бөгөөд үндэсний хувцас, арьс, шир, ноос, ноолуур, үнэт эдлэл, бэлэг дурсгал, хүнс зэрэг өргөн нэр, төрлийн бараа, бүтээгдэ¬хүүнийг үйлдвэрийн үнээр санал болгох аж. Мөн жуулчдад зориулан үндэсний уламжлалт хэв маягийг шингээсэн, монгол гэр бүхий тусгай орчныг бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Ц.Цэнд-Аюуш