Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (UNWTO) олон улсын аялал жуулчлалд голлох нөлөөтэй 10 орныг 2024 оны үзүүлэлтэд үндэслэн эрэмбэлжээ. Энэхүү жагсаалтыг БНХАУ тэргүүлсэн байна. Тус улсын иргэд өнгөрсөн онд гадаадын орнууд руу аялахад дунджаар 250.6 тэрбум ам.доллар зарцуулсан гэсэн тооцоо гарчээ. Удаах байрт америкчууд 177.8, германчууд 120.3 тэрбум ам.доллар зарцуулсан үзүүлэлтээр бичигджээ. Тусгай байрт Их Британи (119.2 тэрбум ам.доллар), Франц (60)-ын аялагчид орсон бол 6-10 дугаар байрт Австрали (45.6), Канад (43.6), Орос (38.8), Итали (35.7), Энэтхэг (35)-ийн жуулчид жагссан аж. Эдгээр 10 улс дэлхийн аялал жуулчлалын зах зээлд өнгөрсөн онд 930 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлжээ. Энэ нь эл салбарын нийт орлогын 54 хувь буюу талаас илүүг нь бүрдүүлсэн аж. Олон улсын аялал жуулчлалд хятадууд гол тоглогчийн байр сууриа хадгалсаар байна. Гадаад аялалд зарцуулсан тэдний мөнгөний хэмжээ салбарын орлогын 30 хувийг дангаар бүрдүүлжээ. Харин дэлхийн хамгийн олон хүн амтай гэгддэг Энэтхэг улс “жуулчлал хамгийн хурдацтай хөгжиж буй” гэдэг тодотголтойгоор шилдэг 10-ын баян ходоодонд бичигджээ.
Ж.Сувд