Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)- аас Азийн уур амьсгалын төлөв байдлын ээлжит тайланг гаргажээ. Үүнд дурдсанаар энэ бүс нутаг дэлхийн дунджаас хоёр дахин хурдтай дулаарч буй гэнэ. 2024 он Азийн түүхэн дэх хамгийн халуун хоёр дахь жилээр бүртгэгдсэн бол далайн гадаргын температурын өсөлт 0.24 хэмд буюу сүүлийн 10 жилийн дээд үзүүлэлтэд хүрчээ. Харин далай, тэнгисийн эрэг орчмын усны түвшин жилд ойролцоогоор дөрвөн мм-ээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас 0.5 мм-ээр өндөр үзүүлэлт болжээ. Японы эрэг, Сөүлийн тэнгис, Хятадын Шар тэнгисийн уур амьсгалаас үүдэлтэй хэт халалт Азид эрчимжиж, хамрах хүрээ, үргэлжлэх хугацаа нь үлэмж нэмэгдсээр байгаа гэнэ. Тайланд, Энэтхэг, Филиппин зэрэг улсад өнгөрөгч онд олон жилийн дунджаас ахиу бороо орсны улмаас үер, хөрсний гулсалтад олон хүн нэрвэгджээ. Балбад ийм шалтгаанаар жилийн хугацаанд 250 орчим хүн амиа алдаж, 130 мянган иргэн оршин суугаа газраасаа нүүсэн нь бүс нутгийн цаг уурын түүхэнд тэмдэглэгдэх томоохон хор хохиролд тооцогдож буйг эл тайланд онцлон дурдсан байв.
Н.Буян