Дэлхийн хамгийн хүчирхэг сагсан бөмбөгийн лиг болох NBA-ийн энэ зуны солилцоо наймааны цонх өнгөрсөн даваа гарагт нээгдлээ. Ийнхүү багууд бүрэлдэхүүнээ зузаатгах, ашиггүй тоглогчдоо явуулах, бүтээн байгуулалтаа эхлүүлэх зорилгоор солилцоо наймаа хийх эрхтэй болж байна. Солилцооны цонх албан ёсоор нээгдэхээс ч өмнө зарим баг, тоглогч чухал нүүдлээ хийгээд амжив. Тухайлбал, Л.Жэймс, Ж.Харден одоогийн багтаа үлдэх шийдвэр гаргасан бол супер од К.Дюрант багаа сольж, “Хьюстон”-д ирсэн билээ.
САГСАН
Энэ удаад өчигдөр болсон гол солилцоонуудыг танилцуулъя.
•“Мемфис гризлис” багийн төвийн тоглогч Ж.Жексон-Жуниор таван жилийн 240 сая ам.долларын гэрээ байгуулж, багтаа үлдэхээр болов.
•“Портлэнд” баг төвийн тоглогч Д.Эйтоны гэрээг худалдаж авснаар төвийн тоглогч чөлөөт агент болж, бусад багтай хэлэлцээ хийх боломж нь бүрдлээ.
•Довтлогч Ж.Рэндлийг “Тимбервулвз” баг авч үлдэхээр шийдвэрлэж, түүнтэй гурван жилийн 100 сая долларын гэрээ байгуулах нь.
•“Денвер”, “Бруклин” багууд тохиролцсоноор М.Портер-Жуниор, 2032 оны драфтын эхний шатны нэг эрхийн хамтаар “Нетс”-т очсон бол эсрэг чиглэлд довтлогч К.Жонсон явж байна. Түүнчлэн 2023 онд “Денвер”-ийг аваргалахад чухал үүрэг гүйцэтгэсэн сэлгээний хамгаалагч Б.Браун хуучин багтаа эргэн нэгдэв. Тэрбээр өнгөрсөн улиралд “Нью-орлеан” багт тоглосон юм.
•“Лейкерс” багт өнгөрсөн улиралд хүчин зүтгэсэн довтлогч Д.Финни-Смиттэй “Хьюстон” баг дөрвөн жилийн 53 сая долларын гэрээ байгуулжээ.
•“Миннесота”-гийн сэлгээний чухал тоглогчдын нэг Н.Александр-Уолкерийг “Хоукс” өөрийн болгожээ. Түүнд дөрвөн жилийн 62 сая дол ларын гэрээг санал болгосон аж.
•2014 онд драфтлагдсанаас хойш зургаан жил тоглосон “Хьюстон” багтаа төвийн тоглогч К.Капела эргэн ирлээ. Хоёр тал гурван жилийн 21.5 сая ам.долларын гэрээнд гарынүсэгзуржээ.
•Холбон тоглогч К.Ирвинг нь хүнд гэмтэл авсны улмаас бүтэн жил тоглохгүй болсон учир “Даллас” түүний орыг нөхөх тоглогчийн эрэлд гараад байсан. Тэгвэл тэд холбогч Д.А.Расселтай хоёр жилийн 13 сая долларын гэрээ байгуулсан байна.
•Шилдэг сэлгээний тоглогч болж байсан хамгаалагч Ж.Кларксоныг “Нью-йорк никс” авчээ.
•“Милуоки бакс” баг Г.Трент-Жуниорт хоёр жилийн 7.5 сая долларын гэрээ санал болгон авч үлдэв. Түүнчлэн довтлогч Т.Принс хоёр жилийн 7.1 сая долларын гэрээг зөвшөөрснөөр “Бакс” багтаа үлдлээ.
•Төвийн тоглогч С.Алдама 52.5 сая долларын гэрээ байгуулснаар “Мемфис”-т дахин гурван жил тоглох болов.
•Сүүлийн долоон улиралд “Милуоки” багт тоглосон төвийн тоглогч Б.Лопестой “Клипперс” баг хоёр жилийн 18 сая долларын гэрээ байгуулжээ.
•“Лейкерс” энэ зуны эхний наймаагаа хийж, “Мемфис”-ээс довтлогч Ж.Ларавиаг авлаа. Талууд хоёр жилийн 12 сая долларын гэрээг байгууллаа.
•“Голден стэйт уорриорс” багт олон жил тоглосон төвийн тоглогч К.Лүүни “Нью-орлеанс” багтай хоёр жилийн 16 сая долларын гэрээ үзэглэв.
•Өөр нэг төвийн тоглогч М.Пламли нэг жилийн 3.6 сая долларын гэрээгээр хуучин баг “Шарлотт”-д эргэж ирлээ.
•Өнгөрсөн улиралд маш сайн тоглосон Т.Жеромыг “Мемфис” баг “Кливлэнд”-ээс урвуулж, гурван жилийн 28 сая долларын гэрээ байгууллаа.
•Ахмад холбон тоглогч Д.Шрөдер “Сакраменто”-г зорьж байна.
•Төвийн тоглогч Л.Корнеттой “Сан-Антонио” баг дөрвөн жилийн 41 сая долларын гэрээ байгууллаа.
•Лигийн шилдэг сэлгээний тоглогчдын нэг Б.Портис гурван жилийн 44 сая долларын гэрээгээр “Милуоки” багтаа үлдэв.
Н.Энх