Монголын оюутан тамирчид нь Дэлхийн оюутны универсиад наадамд оролцсоны 60 жилийн ой энэ жил тохиож буй. Унгарын Будапешт хотод 1965 онд болсон дэлхийн оюутны IV наадамд Монгол Улс эмэгтэй, эрэгтэйчүүдийн волейболын багийг анх илгээсэн түүхтэй. Тэгвэл энэ удаагийн наадам ХБНГУ-ын Берлин хотод болох нь. Универсиад наадмын бэлэгдэл нь “Ванда”.
Медалийн өнгөн хэсэг дэх таван зураас нь Олон улсын оюутны спортын холбооны тус наадамд нэгдэж, эв нэгдэл, амжилт, хамтын хүсэл тэмүүллийн хүчирхэг бэлгэдэл болох гялалзсан од болон нэгдэж буй таван тивийн төлөөллийг илтгэсэн байна. Медалийн динамик хэлбэр нь хөдөлгөөн, олон талт байдал, мөрөөдлөө биелүүлэхийг ж буй залуу үеийнхний хүсэл эрмэлзлийг илэрхийлжээ. “Рейн-Рур-2025” наадмын 18 спортын 234 төрөл, зай, жинд медаль гардуулах бөгөөд нийтдээ 2150 багц медалиар тамирчдыг шагнах юм. Медалийн олон өнцөгт захын хэсэг нь ч гүн гүнзгий бэлгэдлийг агуулсан. Энэ нь Германы тус бүс нутгийн уул уурхайн өв уламжлалаас сэдэвлэн бүтээгдсэн бөгөөд зохион байгуулагч хотуудыг төлөөлсөн зургаан контуртай аж. Дотор хэсэгт нь Рейн Рурын бүс нутаг шиг дулаахан, зочломтгой байдлыг ч бас харуулахыг зорьжээ. Урсаж байгаа юм шиг шугамууд нь уул уурхайн овоолго, Рейн мөрний усан замын ландшафтыг санагдуулам бол 18 үзүүртэй титэм нь спортын амжилт, төрлүүдийг илэрхийлсэн аж.