Манай улсад системийн болон бодлогын залгамж чанар, халаа хамгийн багатай салбаруудын нэг нь эрүүл мэнд. Эл салбарыг толгойлж асан үе үеийн сайд нар эмийн үнэтэй “дайтаж”, эмнэлгийн тууз хайчилж, цахим шилжилт ярьсаар албан тушаалаасаа буудаг жишиг тогтоосон. Тэд бүгдээрээ л өвчлөлийг бууруулна, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулна, дараалал чирэгдлийг арилгана, даатгалын санхүүжилтийг нэмнэ, эмч нарын цалинг өсгөнө гэж амладаг ч ачир дээрээ юу ч өөрчлөлгүй явцгаадаг. Олонх нь сайдаар ажиллах хугацаандаа хоосон попорч, өөрсдийнхөө пиар, сонгуулийн сурталчилгааг хийчхээд л алга болцгоодог нь худал биш. Тэдний эл гажуудлыг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ч түүчээлж байна.
Түүнийг сайдаар томилогдоход олон хүн эрүүл мэндийн чиглэлийнх биш ч санхүүч, эдийн засагч учраас салбарын санхүүжилт, менежментэд онцгой анхаарч, дорвитойхон өөрчлөлт, шинэчлэл хийх нь гэсэн хүлээлттЭ.Батшугар ч УИХ-ын чуулганы танхимд “Би эмч мэргэжилтэй биш ч эдийн засагч хүнийхээ хувьд энэ салбарыг цогцоор нь харж, санхүүжилтийн хуучирсан тогтолцоог халж, даатгалын системийн олон улсын туршлагыг нэвтрүүлнэ” хэмээн амлаж байв. Өөрөөр хэлбэл, олны түүнд үзүүлсэн итгэл Эрүүл мэндийн өмнөх сайд нарынхаас өндөр байсан нь сайн менежер хийж чадна гэж найдсаных юм. Гэвч шинэ Засгийн газрын танхимд орж ажилласнаасаа хойш өнгөрсөн дөрвөн сар гаруйн хугацаанд түүний хийсэн ажил, хэлж буй үгсээс нь харахад санхүүч, эдийн засагч гэхээсээ илүүтэй улс төрчийнх нь үнэн төрх илчлэгдэж, өнөөх л бохир пиар, хөөрхийлөлтэй танил технологиудаараа иргэдийн тархийг угаах гэж оролдсоор ирэв.
Э.Батшугар ч УИХ-ын чуулганы танхимд “Би эмч мэргэжилтэй биш ч эдийн засагч хүнийхээ хувьд энэ салбарыг цогцоор нь харж, санхүүжилтийн хуучирсан тогтолцоог халж, даатгалын системийн олон улсын туршлагыг нэвтрүүлнэ” хэмээн амлаж байв. Өөрөөр хэлбэл, олны түүнд үзүүлсэн итгэл Эрүүл мэндийн өмнөх сайд нарынхаас өндөр байсан нь сайн менежер хийж чадна гэж найдсаных юм. Гэвч шинэ Засгийн газрын танхимд орж ажилласнаасаа хойш өнгөрсөн дөрвөн сар гаруйн хугацаанд түүний хийсэн ажил, хэлж буй үгсээс нь харахад санхүүч, эдийн засагч гэхээсээ илүүтэй улс төрчийнх нь үнэн төрх илчлэгдэж, өнөөх л бохир пиар, хөөрхийлөлтэй танил технологиудаараа иргэдийн тархийг угаах гэж оролдсоор ирэв.
Нийгмийн сүлжээнд чанаргүй, хуурамч тураах бүтээгдэхүүний талаарх талцал маргаан хэдхэн хоногийн өмнө өндрийг авахад сайд Э.Батшугар “шидэт саваа”-гаа ганцхан дохиод л “Бүртгэлгүй эм, аминдэм, жин бууруулах болон биеийн галбир өөрчлөх үйлчилгээтэй эрүүл мэндийн болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг худалдах, сурталчлах, хэрэглэхийг таслан зогсоох” шийдвэр гаргасан юм. Гэтэл эм, эмийн бүтээгдэхүүн, хүнсний нэмэлтийг сурталчлах, хувь хүн гар дээрээс их хэмжээгээр борлуулахыг хориглосон гэх шийдвэр нь огтоос шинэ тушаал биш бөгөөд өмнө нь мөрдөж байсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар энэ бүхнийг зохицуулж ирсэн билээ. Харамсалтай нь, иргэд, эрх бүхий алба тушаалтнууд ч хуулиа мэддэггүй, мэдсэн ч хэрэгжүүлдэггүйг нь ийн далимдуулан олон нийтийн ой санамж дээр “тоглолт хийсэн” хэрэг.
Ерөөс хувь хүмүүс тусгай зөвшөөрөлгүй л бол тэр дундаа сошиалиар эм, витамин, тураах бүтээгдэхүүн сурталчилж, худалдаалах нь хууль зөрчсөн үйлдэл шүү дээ. Ийм тохиолдолд олонд таалагдах гэж, тэдний амыг дагуулан шийдвэр гаргасан болж жүжиглэхийн оронд хяналт, шалгалтыг чангатгаж, хуулиа хэрэгжүүлэхэд илүү анхаармаар сан. Өөрөөр хэлбэл, олон жилийн өмнөөс хуулиар хориглосон зүйлсийг өнөөдрийг хүртэл яагаад ил задгай, ямар ч шүүлтүүргүй худалдсаар байна вэ, хяналтын тогтолцоо хаана алдагдав, хэн хариуцлага хүлээх ёстойг, цаашид ямар механизмаар бүрмөсөн таслан зогсоох вэ гэдэгт ач холбогдол өгөх учиртай юм.

БАЙНГЫН УУДАГ ЭМҮҮДИЙГ ТАНАЖ, ТАСЛАВ
Э.Батшугарын сайд болсноосоо хойш гаргасан өөр нэг томоохон шийдвэр нь эмийн жагсаалтыг шинэчилсэн явдал. Энэ оны тавдугаар сарын 13-ны А/176 дугаар тушаалаараа тэрбээр эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр олгодог Зайлшгүй шаардлагатай эмийн XI болон Хүүхдийн зайлшгүй шаардлагатай эмийн IV жагсаалтыг шинэчлэн баталж, мөрдүүлж эхлээд буй. Ингэхдээ X жагсаалтаас 200 гаруй нэр, төрлийн, шаардлагагүй, чанаргүй эмийг хассан гэж мэдэгдсэн. Харин ямар үндэслэл, нотолгоонд тулгуурлан ингэсэн бэ гэдэг нь одоо болтол тодорхойгүй. Гэтэл шаардлагагүй, чанаргүй гэх 200 гаруй нэр, төрлийн эм дотор олон мянган хүн уудаг, харвалтын дараах эмчилгээнд голлон хэрэглэдэг болон бөөрний архаг өвчтэй хүмүүсийн гемодиализын аппаратад орох эрсдэлийг бууруулдаг нэн чухал эмийг хөнгөлөлтөөс хассантай холбоотойгоор өвчтөнүүд ЭМЯ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар болон гэрээт эмийн сангуудад хандаж, олноороо өргөдөл, гомдол гаргасаар буй ч хаана хаанаа гэдийчхээд асуудлыг нь шийдэж өгөхгүй байгаа аж.
Эрүүл мэндийн даатгалын сан алдагдалтай ажиллаж, эмнэлэг, эмийн сангуудад өчнөөн өр ширтэй тул мөнгө хэмнэх зорилгоор ядарсан иргэдийнхээ байнгын уудаг эмүүдийг ийн танаж, тасалсан бололтой. Даатгалын мөнгийг хэмнэх нь сангийн үндсэн зорилго биш, харин ч өвчнөөс урьдчилан сэргийлэх, ард иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн дарамтад орохоосхамгаалахявдалбайдаг.Ялангуяаархаг, суурь өвчтэй, байнгын эм уудаг хүмүүсийн хувьд даатгалын хөнгөлөлт нь тэдний санхүүгийн ачааллыг үүрэлцээд зогсохгүй амьдралын чанараа хадгалах боломжийнх нь нэг хэсэг. Гэтэл өвчнөө хүндрүүлээд тартагт нь тулга гэсэн шиг нэн хэрэгцээт эмүүдийг нь хөнгөлөлтийн жагсаалтаас хассанд иргэд бухимдахгүй байхын аргагүй. Өөрөөр хэлбэл, төсөв хэмнэсэн шийдвэрээс үүдэн өвчтөн хүндрэх, дахин эмнэлэгт хэвтэх, хөдөлмөрийн чадвараа алдах, өрхийн орлого буурах зэргээр илүү их зардал гарах эрсдэлтэйг Э.Батшугар сайд тооцоолсонгүй бололтой.
13А-ГААР АХИН ДАХИН “ШОУДСАН НЬ”
Э.Батшугарын балаг ингээд дуусахгүй. Өнгөрсөн зургаадугаар сарын 1-нээс анхан болон лавлагаа шатлалын эмнэлгүүдийг цахимаар холбож, шинжилгээний хариуг автоматаар дамжуулна гэж тэрбээр мэдэгдсэн. Мөн өрхийн эмнэлгүүдийн 50 гаруй тайлангаас 38-ыг нь болиулж, эмч нарыг бичиг цааснаас чөлөөлөн, өвчтөнөө үзэхэд нь илүү анхаарна гэсэн юм. Мөн өнгөрсөн он жилүүдэд байнгын хэл ам дагуулж байсан өнөөх 13А маягтаар ч “шоудаад” амжив.
Уг нь 13А маягтыг цахимжуулах ажил 2023 ондэхэлсэнбайдаг.Тухайнүедулсынхэмжээнд анхан шатны 530, лавлагаа шатлалын 334, эрүүл мэндийн нийт 864 байгууллагыг эхний ээлжид цахим системд холбож, 13А-г бичгээр илгээхээ больж, нэг ёсондоо халсан. Гэвч энэ нь хэрэгжихгүй өдий хүрч, Э.Батшугар ч үүнийг бүрмөсөн байхгүй болгосон гэж мэдэгдээд удаагүй ч дахин “амилуулчихсан”. Яаж ч бодсон мэдээллийн энэ эринд шатлал алгасаж үзүүлж, шинжилгээ хийлгэхийн тулд ганц тамгатай цаас нааш цааш зөөх нь иргэдэд хүндрэлтэй шүү дээ. Хамгийн инээдтэй нь, түүнгүйгээр үйлчилгээ үзүүлдэггүй учраас л үе үеийн сайд нарын олноос “оноо авах” хэрэгсэл нь байсаар ирсэн юм.
Салбарын сайд 13А маягтыг халсан гэх өмнөх систем яагаад бүрэн ажиллаагүйг, ямар давхардал үүссэнийг, хэдэн эмнэлэг бодитоор хэрэгжүүлсэн, үүний нөлөөгөөр эмнэлгийн хүлээгдэл хэдэн хувиар буурсан зэргийг харгалзаж, өнөөдрийн шийдвэрээ гаргах ёстой байсан. Гэтэл өнөөх л “поп” сайд нарын адил ямар ч судалгаа, тооцоогүйгээр, хэдхэн хоногийн өмнө маягтыг цуцлахаар болсноо мэдэгдэв. Энэ нь ч бухимдсан олонд таалагдсан. Нэг өдөр цахим болголоо, дараагийн өдөр нь дахин өөрчиллөө, эсвэл “төлбөрөө төлөөд үзүүл” гэхчлэн иргэдээр үнэндээ л “наадсан”. Гол нь салбарын удирдлагын энэ мэт тогтворгүй байдал, эрүүл мэндийн үйлчилгээний дүрэм, заавар, төлбөр өөрчлөгдөх бүрд ядарсан иргэд л туршилтын объект болж хувирдаг нь харамсалтай.
“АРД ТҮМНИЙ ДЭМЖЛЭГ АЛБАН ТУШААЛААС ИЛҮҮ ХҮЧТЭЙ”
Хүү Батшугараа Эрүүл мэндийн сайд болоход Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Ард түмний дэмжлэг албан тушаалаас илүү хүчтэй” гэж хэлж байсан удаатай. Харин өнөөдөр хүү нь аавынхаа захиасыг хэтрүүлэн биелүүлж байх шиг. Олон улсад Эрүүл мэндийн сайдын ажлын үр дүнг энгийнээр салбарт нь ур чадвартай, урам зоригтой хүний нөөц, найдвартай, чанартай эм, тариа, дэвшилт техник, технологитой, эсэх, цаашлаад хангалттай санхүүжилт, оновчтой төлөвлөгөө, нотолгоонд суурилсан бодлого зэрэг нь хэр вэ гэдгээр нь үнэлдэг. Үүнийг задалбал, сайдаар ажиллах хугацаанд нь эмнэлгийн хүлээгдэл, эмийн тасалдал хэдэн хувиар багассан, даатгалын сангийн үр ашиг хэдээр нэмэгдсэн, урьдчилан сэргийлэх тусламжийн хамрагдалт хэдэн хувиар өссөн, эмнэлгийн нас баралт, давтан хэвтэлт, эмчилгээний чанарын үзүүлэлтийн муруй хааш хөдөлсөн бэ гэхчлэн нарийн шалгуур үзүүлэлтээр ажлыг нь үнэлж дүгнэдэг жишиг бий. Эдгээр ажлын үзүүлэлтээ иргэд, олон нийтэл нээлттэй мэдээлэх нь сайдын жинхэнэ пиар байх ёстой юм, уг нь.
Гэтэл манай сайд “өнөөдөр энэ эмнэлэгт очлоо, тийм хүнтэй уулзлаа, олон улсын байгууллагын тэр ч төлөөлөгчтэй ярилцлаа” гэсэн “цагаан” мэдээгээ л цацдаг. Пиараа уйгагүй хийсээр л байдаг. Ямар сайндаа л Засгийн газрын хуралдааны шийдвэр танилцуулах үеэрээ дохионы хэлмэрчтэй толгой бөхийн мэндэлснээ хүртэл өдөржингөө сошиалаар “сэвүүлж” байх вэ дээ. “Э.Батшугар сайд их энгийн, хүмүүжилтэй хүн юм, хэлмэрчтэй мэндлээд” гэсэн агуулгатай текстийг “шар” сайтууд, хөлсний бичээч нараар дамжуулан битүү түгээлгэсэн байв. Мэнд мэдэх нь тэгж их гайхаж цочирдоод, магтуулж “сэвүүлээд” байх зүйл үү. Хүн ёсны наад захын л харилцаа шүү дээ. Гэтэл түүнийг “сайн жишиг” тогтоосон гээд Боловсролын сайд Л.Энх-Амгалан өчигдөр дохионы хэлмэрчтэй мэндэлж буй нь сошиалаар түгжээ. Ийм ядарсан аргаар ард түмний дэмжлэгийг авна гэж боддог арчаагүй улс төрчдөд “ичиг ичиг” л гэж хэлье.
“Ард түмний дэмжлэг албан тушаалаас илүү хүчтэй” гэдэг аавынхаа захиасыг одоо мартаж, хүмүүжилтэй, “сайн хүн”-ий дүрд тоглож ханасан бол одоо ажлаа хийнэ үү, Э.Батшугар сайд аа. Өвчтөнүүдэд “сайн хүү”-гийн дүр хэрэггүй. Систем нь ажилладаг салбар л хэрэгтэй байна.