Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай резорт” компанийнхан хамтран “Улаанбаатарын өвлийн наадам-2026” арга хэмжээг 14 дэх жилдээ зохион байгуулахаар төлөвлөжээ. “Скай резорт” цанын баазад энэ сарын 31-нээс ирэх сарын 1-нд зохион байгуулах эл наадам нь өвлийн аялал жуулчлалыг дэмжих, хүйтний улиралд Монголыг зорих гадаадын жуулчид, зочдын тоог нэмэгдүүлэх, иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэдгээрээ онцлогтой. Мөн үндэсний ёс заншил, дахин давтагдашгүй өв соёлыг сурталчлахын зэрэгцээ цас, мөсний экстрим спорт, аяллыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэнэ.
Уг арга хэмжээний хүрээнд мөсөн сурын харваа, снөүбоард, уулын шүхэр, цана, цасны регби, кёрлингийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах аж. Мөн гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээнээс гадна шү хэр, шувуулахуйн үзүүлбэрийг ч хөтөлбөртөө багтаасан байна. “Улаанбаатарын өвлийн наадам-2026”-д нийслэл болон 21 аймгаас 1000 гаруй баг, тамирчин оролцохын зэрэгцээ ӨМӨЗО, Шинжаан Уйгар, Буриад, Халимаг, Тува, Казахстан, АНУ-аас монгол туургатны 50 гаруй төлөөлөл бүртгүүлжээ.
У.Сүрэн