Тайваньд дэгдсэн Чампи хар салхины улмаас нэг хүн амиа алдаж, 616 хүн гэмтсэн талаар тус улсын Онцгой байдлын төвийнхөн мэдээллээ. Гамшгийн улмаас 340 мян га гаруй өрх цахилгаангүй болж, хүчтэй салхинд мод унах, цахилгааны шугам болон барилга, байгууламж гэмтэх зэрэг 9000 гаруй тохиолдол бүрт гэгджээ. Мөн үер, хөрсний гулгалтын эрсдэлээс сэргийлж, 4960 хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна. Тайванийн зүүн хойд эргийг дайран өнгөрсөн хар салхинаас үүдэн тус ул сын зүүн хойд хэсгийн Илань мужид 650 мм хур тунадас оржээ. Харин Тао юань, Шиньжү мужид 500 мм-ээс давсан бороо орсон байна. Чампи хар салхи уржигдар Тайванийн нутгаас холдсон бөгөөд цааш Японы өмнөд арлуудын чиглэлд шилжжээ.
Э.Сүйлэн