Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

Хувьцаат компаниуд нэг их наяд төгрөгийн ногдол ашиг хүртээнэ

Монголын хөрөнгийн бирж (МХБ)ид бүрт­гэлтэй хувьцаат ком­па­ниуд 2025 оны үйл ажиллагаагаа дүг­нэж, нийтдээ нэг их наяд төгрөгийн ногдол ашиг олгох шийдвэр гаргажээ.
2026-03-26

ТОП-20 индекс сүүлийн гурван сарын доод түвшинд хүрлээ

Монголын Хөрөнгийн биржийн ТОП-20 индекс сүүлийн гурван сар гаруйн хугацааны доод түвшиндээ хүрч буурлаа. Энэ оны эхээр жишиг индекс дээд түвшинд хүрч өсөөд байсан ч сүүлийн хоёр сарын хугацаанд унасаар өдгөө оргил цэгээсээ зургаан хувиар буураад буй юм. ТОП-20 индексэд багтдаг компаниудын тавынх нь хувьцааны ханш өсөлттэй байгаа бол бусад нь бүгд “Улаан бүс”-д арилжаалагдаж байна.
2026-03-25

Бодлогын хүүг 12 хувь хэвээр үлдээв

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн баасан гарагт хуралдлаа. Уг хурлаар дотоодын эдийн засгийн нөхцөл, цаашдын төлөвт эерэг өөрчлөлт гарсан хэдий ч геополитик, гадаад орчны тодорхой бус байдлаас үүдэн бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын нөлөөгөөр инфляц буурч, энэ оны хоёрдугаар сарын байдлаар 6.5 хувь буюу зорилтот голч руу дөхсөн байна.
2026-03-23

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг цөөрүүлжээ

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны А/1172 дугаартай Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаар авах арга хэмжээний тухай тушаалыг хүчингүй болгосноор хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлага цөөрчээ. Өмнө нь энэ тохиолдолд тухай бүрд нь хяналтын улсын байцаагч нарын дүгнэлт гаргуулан, бүртгэл хөтлөх процесс зэрэгт хугацаа маш их алддаг бай­сан юм.
2026-03-20

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулахаар Дэлхийн банктай хамтран ажиллаж байна

Нийслэлийн зүгээс Дэлхийн банктай хамтран иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таэхюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
2026-03-20

Тонн зэсийн үнэ арванхоёрдугаар сараас хойших хамгийн доод түвшинд очив

Зэсийн үнэ одоогоос хоёр сар гаруйн өмнө бүх цаг үеийн түүхэн дээд түвшинд хүрч, өдөр хоногоор шинэ амжилтаа эвдсээр байсан билээ. Хоёр оны заагт дэлхийн томоохон биржүүдэд тонн нь 13 600-14 200 ам.доллар хүртэл гаарч байсан зэсийн ханш сүүлийн үед саарсаар арванхоёрдугаар сараас хойших хамгийн доод түвшиндээ очоод байна.
2026-03-20

Хамтдаа өссөн 35 жил: “Women in Business” арга хэмжээг Орхон аймагт зохион байгууллаа

ХААН Банк бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, чадавхыг сайжруулах, бизнест нь хэрэгтэй мэдлэг мэдээлэл өгөх, санхүүжилтийн боломжуудыг санал болгох, туршлага хуваалцах боломж олгох зорилгоор “Women in business” арга хэмжээг 2021 оноос зохион байгуулж, нийслэл болон орон нутагт нийт 700 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчийг хамруулаад байна.
2026-03-16

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банкны нэрийг барьсан илт хуурамч залилангийн постоос болгоомжилно уу

Сэрэмжлүүлэг: Банкны нэрийг барьсан илт хуурамч залилангийн пост сошиал орчинд гарсан тул уг линк дээр дарж, Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, ямарваа нэг удаагийн нууц кодоо өгөхгүй байхыг сэрэмжлүүлж байна.
2026-03-16

ХААН Банкны санхүүжилтээр орон нутагт 4 бага сургууль барилаа 

Монголын алслагдсан багт амьдарч буй хүүхдүүдэд гэр бүлийнхээ дэргэд, тэгш, хүртээмжтэй боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх зорилготой “Багийн бага сургууль” төслийн хүрээнд ХААН Банкны санхүүжилтээр баригдсан дөрөв дэх сургууль Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ.
2026-03-11

Японд iPS эсэд суурилсан паркинсоны өвчнийг эмчлэх бэлдмэлийг зөвшөөрчээ

Японд iPS эсэд суурилсан паркинсоны өвчнийг эмчлэх бэлдмэлийг зөвшөөрчээ
2026-03-10

Зургаан жилийн хугацаатай, 500 сая ам.долларын “Сенчири-5” бонд гаргалаа

Засгийн газраас зургаан жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэй, 500 сая ам.долларын “Сенчири-5” бонд гарган борлуулснаа уржигдар мэдээллээ. Түүнчлэн энэ онд төлөх 5.1 хувийн хүүтэй “Номад”, 2028 онд барагдуулах 8.6 хувийн хүүтэй “Сенчири-2” бондоос 321.6 сая ам.долларыг эргүүлэн худалдан авах өрийн зохицуулалт хийжээ.
2026-03-05

“Үнэт цаас гаргах зардал их учраас хөрөнгө оруулалт татах боломж бага байна” 

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгч­ дийн холбооноос хөрөнгийн зах зээлийн орчин болон үнэт цаас гаргахтай холбоотойгоор үүсэж буй бэрхшээл, шийдвэрлэвэл зохих асуудлыг мэргэжилтнүүд, компаниудын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлж, судалгаа гаргасан байна. Судалгаанд оролцогчдын олонх нь үнэт цаас гаргах зардал өндөр учраас хөрөнгө оруулалт татах боломж бага байна гэжээ.
2026-02-24

Арилжааны банк, ББСБ-ууд зээлийн шимтгэлгүй, хүүгээ 10 хувиар бууруулж үйлчилжээ

Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан 22-ын товчооны дэргэдэх авто худалдааны төвд банк болон банк бус санхүүгийн байгууллагууд (ББСБ)-ын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг энэ сарын 6-16-нд зохион байгууллаа. Өдөрлөгт банк бус санхүүгийн 15 байгууллага, арилжааны хоёр банк оролцож, иргэдэд зээлийн урьдчилгаа төлөлт, уян хатан нөхцөлөөр нэг цэгийн үйлчилгээ үзүүлсэн байна. Тухайлбал, банк, ББСБ-ууд зээлийн шимтгэлгүй, урьдчилгаагаа 10 хүртэл хувиар бууруулж, зарим нь хүүгийн хувиа 2.3 болгон багасгасан аж.
2026-02-23

Эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өсжээ

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн урьдчилсан гүйцэтгэлээр 2025 онд 89.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх жилийнхээсээ 11.5 хувиар өсжээ. Үүнд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 36.7, үйчилгээний салбарынх 11.5, үйлдвэрлэл болон барилгын салбарын нэмэгдэл өртөг 22.4 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос мэдээллээ.
2026-02-23

Орон нутгийнхантайгаа ойлголцохгүй бол оройтох нь

Манай улс экспортоос 2024 онд 15.8, өнгөрсөн жил 15.7 орчим тэрбум ам.доллар олжээ. Үүний 90 хувийг уул уурхайн бүтээг­дэхүүний борлуулалтаас бүрдүүлсэн байна. Улмаар экспортын орлогоос төсвийн 30 гаруй хувийг хуримтлуулдаг гэхээр төрийн албаны гурван хүн тутмын нэгнийх нь цалин, гурван ахмад тутмын нэгнийх нь тэтгэврийг ашигт малтмал зарсан мөнгөнөөс олгодог гэж ойлгоход болно.
2026-02-03

Алтны ханш он гарсаар 20 гаруй хувиар өсөж, 5600 ам.долларын босго давлаа

Дэлхийн зах зээлд алтны үнийн өсөлт үргэлжилж, лхагва гарагт унц нь 5600 ам.долларыг давснаар түүхэн дээд түвшнээ дахин шинэчиллээ. Энэ оны эхнээс шар металлын ханш даруй 20 гаруй хувиар өссөн бол өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 65 хувиар өсөөд байна.
2026-01-30

Монголын хөрөнгийн зах зээлд 2025 оны турш IPO хийгдсэнгүй

Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-д бүрт­гэл­т­эй 52 үнэт цаасны компа­нийн 2025 оны нийт арил­жааг өмнөх жил­тэй нь харь­цуу­ла­хад даруй 1.7 дахин буурсан бөгөөд дээрх ху­гацаанд энэ зах зээлд шинэ IPO огт хийгдээ­гүй нь анхаарал татаж байна. Өнгөрсөн онд манай хөрөнгийн зах зээлд нийт­дээ 1.7 их наяд төгрөгийн арилжаа хийгдсэний ердөө 35 хувь нь хувьцааных байсан бол 32.2 ху­вийг ком­панийн бонд, ХБҮЦ болон ЗГДҮЦ-ны анх­дагч зах зээлийн арил­жаа, үлдсэн хэсгийг хоёр­догч зах зээл бүрдүүлжээ.
2026-01-30

Хөрөнгийн биржийн үнэлгээ түүхэн дээд хэмжээнд хүрлээ

Энэ долоо хоногийн байдлаар Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 14 их наяд төгрөгөөс давж, өнгөрсөн оны эл үеийнхээс ес орчим хувиар өсөн, түүхэн дээд хэмжээнд хүрчээ. 1991 онд байгуулагдсан тус биржид бүртгэлтэй компаниудын тоо, арилжааны хэмжээ болон зах зээлийнх үнэлгээ нь ийнхүү 35 жилийн хугацаанд тогтмол өсөн, өдгөө хувьцаа, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, бонд зэрэг олон бүтээгдэхүүн гаргасан аж. Түүнчлэн зах зээлийн үнэлгээ нь манай улсын ДНБ-ий 16 орчим хувьтай тэнцэж буй. Тэгвэл ирэх таван жилд ДНБ-д эзлэх хэмжээг 25 хувь, зах зээлийн үнэлгээгээ 30-35 их наяд төгрөгт хүргэхээр зорин ажиллаж байгаагаа МХБ-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ дурдлаа.
2026-01-22