Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Танилцуулах асуудал: Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгуулсан зарим гэрээний хэрэгжилт, гаргасан шийдвэр, гэрээний нөхцөл нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт шалгалт хийсэн тайлангийн талаар
Уржигдар 10 цаг 52 мин
Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа
Бараа үйлчилгээний үнийн өсөлт, инфляцын нөхцөл байдлын талаар танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штабыг Шадар сайд Т.Доржхандаар ахлуулан байгуулж, холбогдох яам, агентлагийн удирдлагууд хамтарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.. Дунд хугацаанд инфляцыг бууруулах зорилт тавин ажиллаж байна.
2025-12-03
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр Монгол Улсын хэмжээнд нийт 107.9 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзсан.
2025-12-03
Зэс хайлуулах үйлдвэр барихад 800 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэв
Олон улсын туршлагатай, өөрийн гэсэн технологитой, менежменттэй, техниктэй компаниудын дунд сонгон шалгаруулалт явуулна. Нэгдүгээр сарын 15 хүртэл санал авна. Шаардлага шалгуур нийцэх эсэхийг 500-гаас дээш тэрбумын хөрөнгө оруулалт хийж байгаа компаниудыг УИХ-д танилцуулж, гэрээ хийдэг. Энэ хүрээнд тогтвортой байдлын гэрээ хийгдэнэ. Давуу байдал үүсгэхгүйгээр нээлттэй, ил тод явуулах шаардлагыг тавьж байгаа юм.
2025-12-03
Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх болон танилцах асуудал - Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл - “Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Томуу, томуу төст өвчний эсрэг авах арга хэмжээ/ - Зарим төрийн өмчит компаниудад хийсэн шалгалтын дүн - Бусад
2025-11-28
Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар "Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай" Засгийн газрын тогтоол, Төрийн алба хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журамд өөрчлөлт оруулах, Монгол, Японы төр, хувийн хэвшлийн уулзалтын тухай, "Эрдэнэбүрэний УЦС" төслийн төслийн хэрэгжилтийн явцын талаар...зэрэг хэлэлцэх болон танилцах нийт 23 асуудал хэлэлцэх юм байна.
2025-11-24
Ерөнхий сайд ШХАБ-ын уулзалтад оролцохоор төлөвлөжээ
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан энэ сарын 17-18-нд ОХУ-ын нийслэл Москва хотод болно. Энэ удаагийн хуралдаанаар гишүүн орнуудын эдийн засаг, худалдаа, хөгжлийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, тээвэр, дэд бүтцийн төслүүд, соёл, хүмүүнлэгийн хөтөлбөр болон ШХАБ-ын төсвийг батлах зэрэг асуудлыг хэлэлцэх аж.
2025-11-11
Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн нэн тэргүүнд хүний хөгжил байна
Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр 18.00 цагт хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг танилцууллаа. Аливаа улс хөгжлийн бодлогоо таван жилээр тодорхойлж, түүнийхээ дагуу төсөл, хөтөлбөрөө боловсруулан хэрэгжүүлдэг. Манай орон ч зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө тав, таван жилээр хөгжлөө тодорхойлж байсны илрэл нь зарим хүнийг V, VI, VII, VIII таван жилийн гавшгайч гэх тэмдгээр төрөөс шагнадаг явдал. Өдгөө ч БНСУ, БНХАУ зэрэг зарим улс хөгжлөө энэ хугацаагаар тодорхойлсоор буй. Тэгвэл Монгол Улсыг 2026- 2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогын бичиг баримт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгтэй уялдуулж боловсруулсан аж.
2025-11-10