Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан хуваарийн дагуу өнөөдөр /2025.10.15/ өглөө 08:00 цагт эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэх болон танилцаж байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
2025-10-15
Багш нарын үндсэн цалинг 2028 онд 3.5 сая төгрөгт хүргэх боломжтойг салбарын сайд хэллээ.
Ерөнхий сайд багш нарын үндсэн цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэг сая 850 мянган төгрөг, хоёрдугаар хагасаас хоёр сая 500 мянган төгрөг болгох замаар 3.5 сая төгрөгт хүргэх боломжийг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо. Түүнчлэн боловсролын салбарт ажиллагсдын цалин хөлсний бүтцийг шинэчлэн сайжруулах санал боловсруулах шаардлагатайг дурдлаа.
2025-10-09
Өвөл цахилгаан, дулааны хангамжтай холбоотой доголдол гарахгүй гэв
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “ДЦС-3” ТӨХК-д гарсан осолтой холбоотой техникийн асуудлыг шийдэх, сэргээн босгох ажлын явцын талаар тус компанид томилсон бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх танилцуулга хийжээ. Тэрбээр энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
2025-10-02
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журмыг шинэчлэв
Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй болгох, хэрэгжилтийн явцад тулгамдаж байгаа зарим асуудлыг сайжруулах зорилгоор Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журам”-ыг шинэчлэн баталлаа.
2025-10-01
Соёлын сайд асны сагуу цацсан олон тэрбум төгрөгийн үргүй зарцуулалт
Эгэл жирийн иргэд бид улсдаа тушаасан татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийнхээ үр шимийг тэр бүр хүртэж чаддаггүй. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрх мэдэлтнүүд завшиж, өөрсдөө, хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр энд тэнд үл хөдлөх хөрөнгө, элдэв үнэт зүйл болгосны улмаас ард түмэн хохирч, цалин, тэтгэврийнхээ үр шимийг хүртэж чадахгүй байгаа. Иргэд хувь хүний, нэмэгдсэн өртгийн, бизнес эрхэлдэг бол аж ахуйн нэгжийн орлогын гээд олон албан татвар төлдөг.
2025-10-01
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар ОХУ-ын Владивосток хотноо энэ сарын 3-6-нд болж буй Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцож байна. Чуулга уулзалтын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхий сайд Г.Занданшатарт урилга хүлээн авч, Дорнын эдийн засгийн тэмдэглэлт X чуулга уулзалтад оролцож буйд талархал илэрхийлэн, хоёр талын харилцаа нь өнө эртний түүхтэйгээс гадна ОХУ-ын хувьд Монгол Улс нь Ази Номхон далайн бүс нутаг дахь стратегийн чухал түнш болохыг онцолсон юм.
2025-09-05
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцоно
Дорнын эдийн засгийн чуулга уулзалт ОХУ-ын Владивосток хотод өчигдөр (2025.09.03) эхэлсэн. Гурав хоног үргэлжлэх тус форумыг жил бүрийн есдүгээр сард зохион байгуулдаг уламжлалтай. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг Владивосток хотын “Кневичи” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас ОХУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Приморск хязгаарын Засгийн газрын орлогч дарга К.В.Хижинский, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайд К.Г.Сидоренко нарын албаны хүмүүс угтан авлаа.
2025-09-04