Монгол хэлний толь бичиг ашигладаг соёлд суралцахыг уриалав
Монгол хэлний толь бичиг ашигладаг соёлд суралцахыг МУИС-ийн Монгол хэлний тэнхимийн багш, хэл шинжлэлийн ухааны доктор Г.Баттогтох уриаллаа. Тэрээр Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, 119 дүгээр ангийн алба хаагчдад “Орчин цагийн монгол хэлний хэрэглээ” сэдвээр сургалт хийлээ. Монгол хэлний зарим үгийг хэрхэн бичих нь маргаан дагуулах болсон. Гэвч зөв бичгийн дүрэм сүүлийн жилүүдэд огт өөрчлөгдөөгүй. Тиймээс эргэлзээтэй үг бичихдээ хэн нэгнээс асуух бус толь ашиглаж сурахыг энэ үеэр зөвлөлөө. Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-ийг хоёр ч удаа шинэчлэн хэвлэсэн бөгөөд Mongoltoli.mn холбоосоор ашиглах боломжтой.
2024-02-16
Ж.Хунан: Өвөл, хаврын морин уралдаан зохион байгуулсан Засаг дарга нарт шаардлага хүргүүлнэ
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос долоо хоног бүрийн пүрэв гараг бүр хүний эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал, Комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажил болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарладаг уламжлалтай. Энэ удаагийн /2024.02.16/ хэвлэлийн бага хурлаар хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар Комиссын гишүүн Ж.Хунан мэдээлэл хийлээ.
2024-02-16
25-34 насны эрэгтэйчүүдийн 52.7, эмэгтэйчүүдийн 41.4 хувь нь гэрлээгүй
Гэгээн хайрын буюу олны нэрлэж заншсанаар Валентины өдөр өчигдөр тохиолоо. Уг өдрийг тохиолдуулан Үндэсний статистикийн хорооноос гэрлэлттэй холбоотой тоон мэдээллийг танилцуулсан юм. Хүн ам, өрхийн мэдээллийн санд бүртгэснээр Гэгээн хайрын өдөр буюу хоёрдугаар сарын 14-нд төрсөн 9866 хүн манай улсад бий аж. Түүнчлэн Валентин нэртэй гурван хүн байгаа гэнэ
2024-02-15
Гиннесийн дээд амжилт тогтоолоо
Ой тогтоолтын Simon тоглоомыг харахгүйгээр буюу нүдээ боож зөвхөн хөг сонсоод алдаагүй дарж тоглох төрөлд тамирчин С.Чингим 276 даралт (23 үе), Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар 325 даралт (25 үе)-ыг тус тус алдаагүй санаснаар Гиннесийн дээд амжилтын эзэд боллоо.
2024-02-14
СТАТИСТИК: Ижил сар, өдөр төрсөн 2121 хос байна
Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2024 оны хоёрдугаар сарын 14-ний байдлаар "Валентин" нэртэй гурван хүн, ижил нэртэй 348 хос мөн ижил сар, өдөр төрсөн 2121 хос, 2 дугаар сарын 14-нд төрсөн 9866 хүн байна.
2024-02-14
Дуучин Л.Насанбуян шүүхэд хандана
Дуучин Л.Насанбуян ажлын байрны бэлгийн дарамтыг эсэргүүцсэнээсээ болж, ялгаварлан гадуурхагдаж, ажилгүй болсон гэдгээ зарлав.
2024-02-13
СБД-ийн иргэд автобусны буудлаасаа төрийн үйлчилгээг авдаг боллоо
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн хуучин эцэс, 16 дугаар хороо Тоосгоны үйлдвэрийн автобусны буудал дээр төрийн үйлчилгээний цэг байршлаа. Ингэснээр 16 дугаар хорооны 11 мянга, 18 дугаар хорооны 9 мянга гаруй иргэнд төрийн үйлчилгээ ойртож байна гэсэн үг.
2024-02-13
Долоон иргэний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн зургаан дүүрэг, 20 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын 89 удаагийн дуудлага бүртгэгджээ.
2024-02-13