Цахилгаан тасармагц бид юу болов, яагаад ингэв хэмээн халаглаж, албаны хүмүүсээс нь хариуцлага нэхэн бухимддаг. Энэ нь ч зүйн хэрэг. Гэхдээ эрчим хүчний хангамж хэвийн байх үед “гэгээн цагаан өдөр, гэрэлт шар нарны туяа”-нд зарим зам талбай, албан байгууллага, үзвэр, үйлчилгээний газрын гэрлүүд асаж байх нь цөөнгүй. Өөрөөр хэлбэл, хоногийн 24 цаг унтардаггүй гэрлүүд байгаа юм. Уг нь ийм гэрлүүдийг өдөрт унтраан, эрчим хүчээ хэмнэж сурах сан. Тухайн байгууллага төлбөрөө төлж, өдөр, шөнөгүй цахилгаанаа урсган, хаяг, самбар, талбайгаа гэрэлтүүлж байгаа ч энэ нь улсын эдийн засагт ч, эх дэлхийн уур амьсгалд ч сөрөг нөлөөтэй. Айл өрхүүд сүүн гэрэл буюу эрчим хүчний хэмнэлттэй чийдэн сонгох, гар утас болон бусад бага чадлын цэнэглэгчийг үүсгүүрт залгаатай орхихоос татгалзах, оргил ачааллын үеэр хэрэглээгээ зохицуулах зэргээр цахилгаанаа аль болох хэмнэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж буй. Ташрамд дурдахад, манай улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр 8-10 хувиар өссөөр, хэрэглээнийхээ 20 орчим хувийг ОХУ-аас импортолж ирсэн. Түүнчлэн Өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд бараг бүгд БНХАУ-аас цахилгаанаа авдаг. Эдгээрийн төлбөрт сүүлийн таван жилд гэхэд 350 орчим сая ам.доллар зарцуулжээ.
Улаанбаатар хот 2025 оны 11-12 дугаар сар, 10.00-15.00 цагийн хооронд
Баянгол дүүргийн нутаг X хорооллын төв зам дагуу
Сөүлийн гудамж
Өглөөний гудамж

Нарны гүүр
“Тэнгис” кино театрын баруун талд байрлах шөнийн клуб
Уулын зам
“Барс” захын хойд зам
Драмын театрын өмнөх Ю.Цэдэнбалын хөшөөт талбай