Олон улсын ширээний теннисний болон Дэлхийн ширээний теннисний холбооны түүхт 100 жилийн ой энэ жил тохиож буй. Англи улсад дөрөвдүгээр сарын 28-нд эхлэх эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийн ДАШТ-ий сугалаа өнгөрсөн даваа гарагт гарчээ. Монголын эрэгтэй, эмэгтэйчүүдийн баг Энэтхэг улсад өнгөрсөн жил болсон Азийн АШТ-д амжилттай оролцон дэлхийн тэмцээнд өрсөлдөх эрхээ авсан билээ. Лондон хотод зохион байгуулах ДАШТ-д 60 улсын шигээ баг оролцохоос манай улсын эрэгтэйчүүдийн баг III хэсэгт Дани, Мадагаскар, Мексик, эмэгтэйчүүд V хэсэгт Бразил, Чех, Казахстаны шигшээтэй тоглохоор оноолт таарчээ.