Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуур найрал хөгжмийн хамт олон “Хурмаст тэнгэр” нэртэй монгол хөгжмийн цуврал тоглолтоо энэ сарын 30-нд Улсын Филармонийн концертын танхимд үзэгчдэд толилуулах нь. Энэхүү тоглолтод Монголын шинэ цагийн мэргэжлийн хөгжмийн зохиолчдын томоохон төлөөлөл болох Урлагийн гавьяат зүтгэлтэн Шатарын Өлзийбаярын бүтээлүүдийг эгшиглүүлэх юм байна. Түүний дан хөгжмийн шилмэл бүтээлүүдээс гадна “Тэнгэрийн хутагт” үндэсний балетын “Даяан бясалгал”, “Равжаа, Цогтзул хоёр” болон “Тамганы бүжигчин” бүжгэн жүжгийн “Адажио”, “Хайрын бүжиг” зэрэг мэргэжлийн чансаатай уран бүтээлүүдээр үзэгч олны мэлмий, сонорыг мялааж, сэтгэлийн цэнгэл эдлүүлэхээр бэлтгэлээ базааж буй гэнэ.
Л.Чимэг