Дэлхийн хамгийн үнэ цэнтэй 500 брэндийн жагсаалтыг “Apple” компани хоёр жил дараалан тэргүүллээ. Тус компанийн үнэлгээ өнгөрсөн онд 574.5 тэрбум ам.доллар байсан бол энэ жил 607.6 тэрбумд хүрч өсжээ. Түүний араас 565.3 тэрбум ам.долларын үзүүлэлтээр “Microsoft” хоёрдугаарт эрэмбэлэгдсэн бол “Google” компани 433.1 тэрбум ам.доллароор гуравдугаар байрт жагссан байна. Харьцуулбал, “Microsoft” 2025 онд 461.1, “Google” 413 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан юм. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн эхний аравт “Facebook”, “Amazon”, “Nvidia”, “TikTok”, “Walmart” сүлжээ дэлгүүр, “Samsung” болон “State grid” зэрэг томоохон корпорац багтжээ.
Тайланд дурдсанаар, АНУ нийт 192 брэндээрээ жагсаалтыг тэргүүлж, дэлхийн брэндийн зах зээлийн 53.4 хувь буюу 5.5 их наяд ам.долларыг бүрдүүлж байна. Удаах байрт Хятад улс 68 брэндээр (1.6 их наяд ам.доллар) жагссан бол Япон болон Франц тус бүр 33, Герман 26, Британи 25 брэндтэйгээр эхний эгнээнд багтав. Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч байгаа ч шилдэг брэндүүдийн нийт үнэлгээ өмнөх оныхтой харьцуулахад 10 хувиар нэмэгдэж, 10.4 их наяд ам.долларт хүрчээ. Энэхүү өсөлт нь дэлхийн эдийн засгийн дундаж үзүүлэлтээс 3.2 хувиар илүү байгааг шинжээчид онцоллоо.
Э.Сондор