“AI academy Asia”-аас санаачлан хэрэгжүүлдэг “Үндэсний хиймэл оюуны аян”-ы хүрээнд энэ онд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 500 багшид хиймэл оюуны мэдлэг, чадвар эзэмшүүлж, үүнийгээ сурагчдад түгээхэд нь анхаарч ажиллах юм байна. Өнгөрсөн онд ерөнхий боловсролын сургуулийн 450 багш, 50 инженерийг хиймэл оюуны мэдлэг, хэрэглээнд сургаснаар сургууль, сум орон нутгийнхаа 10 мянган хүүхдэд хичээл зааж, бодит үр дүнд хүрчээ. Тус академийнхан 2030 он хүртэл таван жилийн хугацаанд хиймэл оюуны чиглэлээр нийт 2500 мэргэжилтэн бэлдэхийн зэрэгцээ, Монгол Улсын өнцөг булан бүрд ажиллаж буй багш нарыг чадавхжуулах аж. Хиймэл оюуны багш бэлтгэх хөтөлбөрийг ийнхүү хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй бөгөөд сургалтыг ирэх гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 24 хүртэл буюу 12 долоо хоногийн турш үргэлжлүүлэх гэнэ. Бүртгэлийг эхлүүлсэн бөгөөд сургалт үнэ төлбөргүй.
Ч.Цэлмэг