ОУОХ, Азийн олимпын зөвлөлийн ивээл дор зохион байгуулдаг дөрвөн том наадам энэ онд болно. МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлөөс эдгээр наадамд баг, тамирчдыг ахалж, оролцогч талуудыг удирдлага, зохион байгуулалтаар хангах багийн ахлагчдыг томиллоо. Тухайлбал, Африк тивд анх удаа болох залуучуудын олимпын наадам Сенегалын Дакар хотод аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 13-нд болно. Уг наадамд оролцох Монголын багийн ахлагчаар ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам ажиллах юм. Мөн Азийн олимпын зөвлөлийн ивээл дор 14 спортын 61 төрөл, зайд зохион байгуулах “Санъя-2026” Азийн элсний наадмын багийн ахлагчаар МҮОХ-ны гишүүн, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав ажиллахаар болжээ. Харин арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 7-нд спортын 18 төрлөөр зохион байгуулах “Рияд-2026” Азийн танхимын болон тулааны спортын наадамд оролцох манай багийн ахлагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр ажиллах гэнэ.