Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-т албан татвар ногдуулах орлогыг жагсаасан байдаг. Үүнд үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө багтдаг тул иргэд орон сууцаа зарж борлуулах үед улсад хоёр хувийн татвар төлөх болдог. Улс байр авахад нь нэг ч төгрөгөөр туслаагүй атлаа ийм татвар авдаг нь шударга бус санагддаг. Тиймээс уг татварыг хүчингүй болгох нийтийн өргөдлийг хуульч Ц.Батхүү санаачилж, 100мянган иргэн дэмжсэн юм. Улмаар өргөдлийг өнгөрсөн арваннэгдүгээр сард УИХ-ын холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм. Хуульч Ц.Батхүү энэ талаар “Бид нийгмийн даатгалын шимтгэлд 25, ХАОАТ болон НӨАТ-т тус бүр 10, нийт 45 хувийн татвар төл дөг. Татвар төлсөн цалингаасаа л орон сууцны зээлээ төлдөг. Тэгээд үүнийгээ томруулъя, орчин нөхцөлөө сайжруулъя, эсвэл өр ширэнд орох, өвдөх гээд өөр олон шалтгаанаар байраа зарах гэхэд нь төр дундаас нь хоёр хувийн татвар авчихдаг. 100 мянган иргэн үүнийг хү чингүй болго гэж санал өгсөн учраас намууд сонгуулийн амлалтаа санаж, уг санаачилгыг хэрэгжүүлнэ гэж найдаж байна” гэжээ.
Гэвч уг асуудал Төсвийн байнгын хорооны түвшинд хэдэн сар гацсан байв. Тэгвэл УИХ-ын дарга Н.Учрал “тоосонд дарагдсан” эл өргөдлийг санаж, холбогдох хуульд өөрчлөлт оруулан, үл хөдлөх хөрөнгө борлуулахад авдаг хоёр хувийн татварыг хүчингүй болгох төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах захирамжийг энэ сарын 28нд гаргажээ. Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ ахалж, парламентад суудалтай намуудаас төлөөлөл орсон байна.