Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд тээвэр хийх 811 вагоныг хүлээн авлаа

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд нийлүүлэгдэх 811 вагоныг Монгол Улсын хилээр бүрэн хүлээн авч дууслаа.
2023-09-05

Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтад бүртгэж байна

Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2020 оны 190 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээдэд эрсдэлийн үнэлгээг хийхэд баримтлан ажиллах арга зүй, үнэлгээ хийх тайланд тавигдах шаардлага, гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн үнэлгээ хийхэд мэдлэг, ур чадварыг, эзэмшүүлэх зорилгоор Мэргэшүүлэх сургалтыг энэ сард ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнд зохион байгуулна.
2023-09-04

Тайваньд хар салхи дэгдэж 40 гаруй хүн амиа алджээ

Тайваньд өчигдөр /2023.09.03/ Хайкуй нэртэй хар салхи дэгдэж олон  хүн гэмтэж бэртжээ. Мөн 40 хүн амиа алдаж, 7000 орчим иргэдийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.
2023-09-04

Увс аймагт ой, хээрийн түймэр гарч, 2 га талбай шатжээ

Увс аймаг, Цагаанхайрхан сум. “Урт жалганы-Эх" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 256 км-т, сумын төвөөс урд зүгт 30 км-т/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг  энэ сарын 02-ны өдрийн 11:30 цагт ОБЕГ-т иржээ. 
2023-09-04

Гашуунсухайт боомтоор өчигдөр 194.9 мянган тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд үзүүлэлт боллоо

2019 онд Гашуунсухайт боомтоор 20.5 сая тонн нүүрс экспортод гарч түүхэн дээд хэмжээнд хүрч байсан бол 2023 оны 1 сараас 08-р сарын 31-ний өдрийн байдлаар 23 сая тонн нүүрс экспортолж түүхэн дээд хэмжээг давуулжээ.
2023-09-01

ЭМДЕГ-ын албан хаагчдын хүүхдүүдэд зориулсан шинэ өрөө ашиглалтад орлоо

"Эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар"-д Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Захиргаа, байгууллагын эцэг эхийн зөвлөлтэй хамтран “Хүүхдийн эрхийг хамгаалъя” уриан дор хүүхдийн өрөөтэй болсон.
2023-09-01

Цагдаагийн байгууллагаас “Хичээл Эхэллээ” арга хэмжээ зохион байгуулж байна

  Цагдаагийн байгууллагаас их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хичээл эхэллээ” арга хэмжээг энэ оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа юм.
2023-09-01

Пап Францисийн айлчлалтай холбогдуулан зарим цэгт замын хөдөлгөөн хязгаарлана

Гэгээн ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад Төрийн айлчлал хийхтэй холбогдуулан 2023 оны есдүгээр сарын 01-ний өдрийн 09:00-12:00 цагийн хооронд “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас зорчих үед “Чингисийн өргөн чөлөө”, “Энхтайваны өргөн чөлөө”, “Олипийн гудамж, “Манлайбаатарын гудамж”, “Наадамчдын гудамж” орчмын замыг хэсэгчлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар нэг удаа хязгаарлах тул иргэд та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, зохицуулагчийн дохиог мөрдлөг болгох, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандах, тухайн замаар зорчихгүй бусад замыг сонгож стресс бухимдалгүй хөдөлгөөнд оролцохыг зөвлье.
2023-09-01

ДАШТ-д оролцох ОБЕГ-ын тамирчид Турк улсыг зорилоо

  Гал унтраах техникийн олон төрөлт спортын 18 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Онцгой байдлын байгууллагын баг тамирчид өнөөдөр Бүгд найрамдах Турк улсыг зорилоо.
2023-08-31

Төмөр замын тээврийн тухай хуулийг төрийн мэдээллийн нэгдсэн санд байршууллаа

Төмөр замын тээврийн тухай хуулийг төрийн мэдээллийн нэгдсэн санд байршуулжээ. Энд дарж үзнэ үү. 
2023-08-31

"Qatar airways" компани манай улсаас 50 бүхээгийн ажилтан шалгаруулж авна

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2023 оны гуравдугаар сард Катар Улсад айлчилж Агаарын харилцааны хэлэлцээр байгуулан гарын үсэг зурсан. Энэ үеэр Катар Улсын Тээврийн сайд, "Qatar airways" компанийн удирдлагатай уулзаж хоёр талын хооронд шууд нислэг нээх, Монгол Улсын мэргэжлийн боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, тус компанид ажиллуулах талаар хэлэлцээр хийсэн.
2023-08-31

Швейцарийн Зерматт хотод цас оржээ

Швейцарийн Зерматт хотод энэ сарын 28-нд уулархаг бүсээр буюу 1600м өндөрт цас оржээ. Дөрвөн өдрийн өмнө буюу 24-нд +31.2 хэмийн дулаахан байсан ч гэнэт -0.5 хэмд хүрч огцом хүйтэрсэн талаар албаныхан мэдээллээ. 
2023-08-30

Хагас коксжуулах нүүрсний хүхрийн хийн агууламж сайжруулсан шахмал түлшнийхээс хоёр дахин бага гэв

“Таван толгой” түлш, Эрчим хүчний яамныхан БНХАУ-аас 170 тэрбум төгрөгөөр импортолж буй хагас коксжуулсан нүүрс, зориулалтын асаагчийн талаар дараах тайлбарыг өглөө. Тодруулбал,
2023-08-30

Дундговьд хоёр иргэн автомашины эд ангид хавчуулагдан нас баржээ

Дундговь аймгийн Хулд сумын Олдох багийн “Өнч” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 115 км, сумын төвөөс урд зүгт 15 км/-т 2 суудлын автомашин мөргөлдөж автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг энэ сарын 29-ний өдрийн 04:10 цагт ОБЕГ-ынхан хүлээн авчээ.
2023-08-30

Өнөөдрөөс Улаанбаатар-Эрээн чиглэлийн олон улсын галт тэрэг аялж эхэлнэ

Ковид цар тахлын улмаас зогсоод байсан олон улсын галт тэргийг аялуулж эхлэх саналыг “”УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн энэ оны 5 дугаар сард “Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирал Гуо Жусуегийн урилгаар БНХАУ-д айлчлах үеэрээ тавьсан юм.
2023-08-30

Улаанбаатар-Замын-үүд-Эрээний зорчигчийн галт тэрэгний үйлчилгээг сэргээлээ

Цар тахлын улмаас гурван жилийн хугацаанд түр зогсоод байсан УБ-ЗАМЫН -ҮҮД-ЭРЭЭН чиглэлийн зорчигчийн галт тэрэг энэ сарын 31-ний өдрөөс эхлэн дээрх чиглэлд аялахаар боллоо.
2023-08-29

“Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 23 байршилд гарлаа

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг нэмэгдүүлэх, нийслэлийн иргэдийг шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах “Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн 31 байршилд зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 23 байршилд төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа гарчээ.
2023-08-29

"Эрт илтрүүлэг"-т Архангай аймгийнхан хамгийн идэвхтэй хамрагдаж байна

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнгөрсөн сарын 17-нд А/256 тоот тушаал гаргаж  эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношлогоог эрчимжүүлэх үүрэг өгсөн.
2023-08-29