Манайхаас гурван тамирчин хүрэл медалийн төлөө хүч сорих нь
Казахстаны Астана хотод эхэлсэн ДАШТ-д манай улсын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийнхан оролцож байна. Эмэгтэйчүүдээс 57 кг-ын жинд Б.Хулан дагах барилдаанд Польшийн тамирчин Магдалена Лизевскаг ялснаар Беларусийн Ирина Курочкинатай, 65 кг-д Т.Энхжин Молдавын бөх, дэлхийн аварга Ирина Рингачиг даралтаар цэвэр буулган авч, Японы Нана Икехата болон Энэтхэгийн Ражнита нарын аль ялсантай, 76 кг-д Э.Даваанасан Литвийн Камиле Гаукайтег илүүрхэн, Киргизстаны Айпери Медет Кизытэй хүрэл медалийн төлөө хүч сорино.
2026-10-29
Тас шувууг ашиглан хулангийн үхэл хорогдлыг судална
Дэлхийн хулангийн популяцын 80 орчим хувь нь Монгол оронд нутагладаг боловч эл амьтны амьдрах орчинд тулгамдаж буй бэрхшээл, тэр дундаа үхэл хорогдлыг тогтоох судалгаа, мониторингийг манай улс тогтмол хийдэггүй аж. Иймд говийн уудам нутаг дэвсгэрт жилд хэчнээн хулан, ямар шалтгаанаар хорогдож байгааг тэр бүр хянаж чаддаггүй гэнэ.
2026-10-29
Ирэх сард 12 аймагт зудын эрсдэл нүүрлэж болзошгүй нь
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс ирэх сарын зудын урьдчилсан төлөвийг танилцууллаа. Ингэхдээ газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээнд үндэслэн ган, зуншлага, 2026-2027 оны өвөл, хаврын бэлчээрийн даац, ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулан боловсруулжээ.
2026-10-29
Хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг ирэх сард өргөн барина
ХЗДХЯныхан харьяа агентлаг, байгууллагуудын хаа үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, төрийн бодлого, шийдвэрүүдийг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, хэрэгжүүлсэн ажлуудынхаа үр дүнг тогтмол тайлагнах зорилгоор “Нээлттэй яаммэдээллийн цаг” хэвлэлийн хурлыг сар бүр зохион байгуулахаар болсноо зарлаж, өчигдөр эхнийхийг нь хийлээ.
2026-10-28
“Урьхан”-ы Б.Чинбатын хилээр гарах эрхийг хязгаарлалаа
Цагдаагийн тэтгэвэртээ гарсан хурандаа нарын нөлөөгөөр хамтарч бизнес эрхэлж байсан В.Ганзориг гэх хүнийг залилангийн хэргээр цагдан хориулсан гэх дуулианд холбогдсон “Урьхан” зоогийн газрын эзэн Б.Чинбат нарын хилээр гарах эрхийг хязгаарлав. Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Б.Чинбат болон түүний хадам дүү Д.Ичинхорол нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг хэлэлцээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор энэ сарын 26 наас эхлэн уг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авав.
2026-10-28
Исэг идээний чанар, стандартыг олон улсад хүлээн зөвшөөрүүлнэ
ХХААХҮЯ-ныхан БНХАУын Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний үндэсний төвийн дэд захирал болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч,мах бэлтгэн экспортогчид, цагаан идээ боловсруулагчид, ялангуяа ингэний сүү, сүүн бүтээгдэхүүн, чацарганын тосны үйлдвэрүүдтэй танилцуулж байна.
2026-10-28
“Ерөнхийлөгчийг удаа дараа гүтгэсэн хотын дарга асан Х.Нямбаатарыг шалгуулна”
Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хууль бусаар эзэмшсэн асар олон тооны үл хөдлөх хөрөнгөтэй, тэдгээрийнхээ заримыг ойр дотно нөхөрлөдөг, эрх мэдэл, албан тушаалын холбоо хамааралтай хүмүүсийнхээ нэр дээр хадгалдаг гэж ярьсан. Тухайлбал, Төрийн тэргүүнийг Бага тэнгэрийн аманд 30-40 сая ам.доллароор үнэлэгдэх тансаг харшуудтай, Гачууртад үнэтэй зочид буудалтай, хотын төв дэх “Андууд тауэр”, “United mall” зэрэг худалдаа, үйлчилгээний төвүүдийг эзэмшдэг хэмээн лайвын үеэр зарласан юм.
2026-10-28
Аялал жуулчлалын сургагч багш бэлтгэнэ
Энэ үеэр Монголын аялал жуулчлалын холбооны хон Олон улсын стандартын академитай хамтран аялал жуулчлалын стандартын хэрэгжилтийг дэмжих, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх мэргэжлийн сургагч багш бэлтгэх сургалтын хөтөл бөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлалаа. Үзэсгэлэнгийн үеэр эхний ээлжийн сургалтыг зохион байгуулж, орон нутгийн мэргэжилтнүүдийг хамруулав.
2026-10-27
3-6 насанд ялгах ухаан хамгийн идэвхтэй хөгждөг гэв
Жил бүрийн аравдугаар сарын гурав дахь долоо хоногийн лхагва гараг буюу Олон улсын ёс зүйн өдрийг тохиолдуулан МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Философи, шашин судлалын тэнхимийнхэн санаачлан судлаач, эрдэмтэд, багш нарыг оролцуулсан “Энэрэнгүй сэтгэлд суурилсан ёс зүй” сэдэвт өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа.
2026-10-27
100 гаруй улс хүүхэд асрахад зориулсан цалинтай чөлөө олгодог
Зургаа хүртэлх насны хүүхэд нь ханиад, томуугаар өвдсөн тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагчид ажлын тав хоногийн цалинтай чөлөө олгох, шаардлагатай тохиолдолд цахимаар ажиллах боломжийг зохицуулах шийдвэрийг Засгийн газар энэ сарын 7-нд баталсан. Үүнийг төрийн албаны хүрээнд, томуугийн дэгдэлт өндөртэй хугацаанд, тодруулбал 10-3 дугаар сард хэрэгжүүлэх зохицуулалттай. Оройтсон ч ийм шийдвэр гаргасанд алга ташин, дэмжиж байна.
2026-10-27
Маргаз уулыг хамгаалах төслийг BBC онцлов
Завхан аймгийн Сантмаргаз сумын нутаг дахь Маргаз уул цоо хор ирвэс зэрэг нэн ховор амьт дын тархац нутаг, экосистемийн онцгой ач холбогдолтой бүс болохыг BBC телевиз олон улсад таниуллаа. Тус телевиз дэлхий дахинд алдартай “Wilderness” баримтат киноныхоо ээл жит дугаарт Маргаз ууланд ирвэс хам гааллын чиглэлээр хэрэгжүүлж буй төслийг онцолсон нь өдгөө олон нийтэд хүрч, бай галь орчны салбарынхнаас та лар хал, сайшаал хүртэж байна.
2026-10-27
Цэнгээний газрын хамгаалагч үйлчлүүлэгчээ зодож аминд нь хүрэв
Өвөрхангай аймгийн төв буюу Арвай хээр сумд үйл ажиллагаа явуулдаг “Альфа” гэх цэнгээний газрын хамгаалагч нь үйлчлүүлэгчийнхээ амийг хөнөөсөн хэрэг энэ сарын 23-ны шөнө гарав. Орон нутгийн эх сурвалжуудын мэ дээлж буйгаар тус цэнгээний газарт хамгаалагчаар ажилладаг 22 нас тай М.Д гэх залуу иргэн Ц.Э-той ажлын ба ран дээрээ маргалдсан аж.
2026-10-27
Японд баавгайнаас хамгаалах ухаалаг робот туршиж эхлэв
Японы хойд нутагт сүүлийн жилүүдэд баавгай суурьшлын бүс рүү халдах тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Акита мужийн их сургуулиас “Баавгайн эсрэг техно ло гийн шийдэл” уралдаан зарлажээ. Уралдаанд ирүүлсэн 41 бүтээлийн шилдэг санаануудад Акита үүлд рийн алдарт Хачико но хойноос жишээ авсан “Хаччан” нэртэй робот олны анхаарлыг татлаа.
2026-10-27
Орхон аймгийн шүүгчийн бүрэн эрхийг хоёр сараар түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалагт холбогдох сахилгын хэргийг өчигдөр Улсын дээд шүүх хянан шийдвэрлэлээ. Түүний эсрэг гомдлыг иргэн Т.Б Шүүхийн сахилгын хороонд гаргасан бөгөөд насанд хүрээгүй хүн хүчирхийлсэн хэргийг хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад шийдвэрлээгүй, хэрэг үйлдэгдсэнээс хойш нэг жил гаруйн дараа хохирогч хүүх дээс сэргээн сануулж мэдүүлэг авхуулахаар болсон нь хүний, тэр дундаа хүүхдийн дээд эрх ашиг, сонирхлыг зөрчсөн үйлдэл хэмээсэн аж.
2026-10-27