Индонезийн хэд хэдэн мужид хүчтэй аадар бороо орсноос үер бууж, олон мянган хүн өртөв. Тухайлбал, Ачех мужийн Ачех Тамянг бүсэд үерийн улмаас 18 мянга гаруй хүн хохирч, 5000 орчим иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлээд байна Мөн Бенгкулу мужийн долоон дүүрэгт үер бууж, 2275 орчим хүн өртжээ. Харин Баруун Калимантан мужийн Мелави бүсэд гурван тосгоны 178 өрх усанд автсан бол Нуса-Тенггара мужийн Матарам хотод далан сэтэрч 128 өрх үерт өртсөн гэнэ. Тус улсын Цаг уур, уур амьсгал, геофизикийн агентлагаас өнөөдөр ч 16 мужид хүчтэй, зарим газарт маш хүчтэй аадар бороо орох эрсдэлтэйг анхааруулжээ. Борооны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд нь хөрсний гулгалтын эрсдэлтэй тулгараад буй аж.
Э.Сүйлэн