Өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, зөв дадал, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Эрүүл мэнд, Боловсролын яам НҮБ-ын Хүүхдийн сангийнхан хамтран “Эрүүл би-гэрэлт ирээдүй” сургалт, нөлөөллийн арга хэмжээг энэ сарын 9-17-нд зохион байгууллаа.
Эл сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын зургаан сургуулийн 11, 12 дугаар ангийн 900 сурагчийг хамруулахаар төлөвлөж, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүсээгүй жирэмслэлт, БЗДХ, ХДХВ/ДОХ, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах чиглэлээр сургалт, мэдээлэл хүргэсэн байна. Мөн сурагчдын оролцоонд тулгуурласан интерактив хичээлээр дамжуулан өөрийгөө хамгаалах, эрүүл, зөв сонголт хийх, шаардлагатай үед мэргэжлийн тусламж, зөвлөгөө авах мэдлэг, чадварыг нэмэгдүүлэхэд анхаарчээ.
Ч.Цэлмэг