Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Б.Дамдинням шатахууны талаар мэдээлэл өглөө. Тэрбээр: Өнгөрсөн долоо хоног Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Сангийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нар хамтран шатахууны үнийг бууруулах, барих зорилгоор саналаа танилцуулж, Засгийн газрын тогтоол гарлаа. Энэ тогтоолын үр дүнгээр өнөө шөнийн 00:00 цагаас эхлэн энгийн АИ-92 автобензиний үнийг литр тутамд 150 төгрөгөөр, Евро-3 болон түүнээс дээш стандартын бензиний үнийг 1000 төгрөгөөр бууруулна. Өмнө нь санхүүгийн зохицуулалт хийх боломж байсан ч шатахууны биет олдоц хангалтгүй байсан арваннэгдүгээр болон арванхоёрдугаар сард хангамж харьцангуй тогтвортой байна гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ олон улсын дайны нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөхийг таамаглах боломжгүй тул шатахууны үнийг тодорхой түвшинд бууруулахын зэрэгцээ нийлүүлэлт, түгээлтийг хэвийн байлгахад анхаарч ажиллаж байна" гэлээ.