Багахангай-Хөшигийн хөндий-Толгойт чиглэлийн шинэ төмөр замаар өнөөдрөөс нийслэлийн дулааны цахилгаан станцуудын нүүрсийг тээвэрлэж эхлэх аж. Уг чиглэлийн төмөр замыг өнгөрсөн сард ашиглалтад оруулсан бөгөөд Багахангай өртөөнөөс салаалан Хөшигийн хөндий болон Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаар дамжин Эмээлт хүрдэг. Энэ зам нь III зэрэглэлийн ачаа болон зорчигч тээврийн зориулалттай бөгөөд нийт дэлгэмэл урт нь 177.4 км юм. Түүнчлэн Улаанбаатарын дулааны станцуудын нүүрсний гол эх үүсвэр нь Багануур, Шивээ-Овоогийн уурхай. Тус уурхайнуудаас 2025 онд ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, “Амгалан” дулааны станц нь нийт 6.5 сая тонн нүүрс татан авчээ. Үүнээс ДЦС-4 дангаараа нийт нүүрсний 67 хувийг хэрэглэсэн байна.
С.Дулам