Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн Удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалтыг явуулсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв. Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. 2015 оны БАЛДОРЖ шагналын шилдэг аравт тухайн үеийн “Open door” сонины сэтгүүлч , Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ганчимэг “Луйвар ” эрэн сурвалжилсан , “Гүүгээ ” хөрөг нийтлэлээрээ шалгарсан юм.
Олон жилийн турш шүүхийн маргаан үүсгэсэн нэгэн хэрэг шийдэгджээ. Үр дүнд нь Монголын нисэх хүчний нэг зүтгэлтэн чанга дэглэмтэй хорих ангид долоон жил хоригдох ял шийтгүүлээд дуусаж. Иргэний нисэхийн салбарын бизнес өөрөө мэргэжлийн нарийн дүрэм, журам, олон улсын өндөр зэрэглэлийн стандарт шаарддаг, түүнийхээ хэрээр өртөг өндөр, хөрөнгө оруулалтын хэмжээ том тоогоор яригддаг бизнес. Тийм ч учраас манайд хийх гэж оролдсон энэ төрлийн бизнес үргэлж бүтэлгүйтэл дагуулж байх шиг. Үүний нэгэн жишээ “Аэромонголиа” компани, “Моннис” группийн хооронд болсон дуулиант хэрэг юм.
“Аэромонголиа” компани онгоц оруулж ирэн, орон нутгийн агаарын тээврийн уналтад ороод байсан ажлыг өндийлгөж, улмаар дараа нь “Эйр карго Монгол” ХХК-ийг байгуулсан сайхан мэдээ сонинуудын хуудсыг чимсэн цаг саяхан. П.Баатарсүрэн захирлыг иргэний нисэхийн салбарт 30 гаруй жил ажилласан. Тэндэхийн хүн гэдгийг мэдэхгүй хүн цөөн. Бараг байхгүй ч биз. Гэвч эдүгээ тэр өргөст торны цаана, чанга дэлгэмтэй шоронд олон жил хүнд хүчир амьдралыг өнгөрөөх болжээ. Энэ бол туйлын харамсалтай явдал. Энэ явдал юунаас эхтэй вэ. Яагаад ийм байдалд хүрэв гэж учир мэдэх хүмүүс өнөөдөр гайхан ярьцгааж байна. Бидний мэдэхээр бол “Аэромонголиа”-гийн түүх рүү “Моннис” группийн эзэн Б.Чулуунбаатарын нэр орж ирсэн үеэс энэ ээдрээтэй хэргийн учиг эхэлсэн.
П.Баатарсүрэн захирал нь 2007 онд “Аэромонголиа” ХХК-ийн нийт хувьцааныхаа 60 хувийг иргэн Х.Дөчинтав, “Моннис” группийн эзэн Б.Чулуунбаатар нарт худалдсанаас үүдэн зургаан жилийн урт маргаан дагуулж, Монголын гурван шатны шүүхээр заргалдсан зовлонтой түүх эхэлжээ. Баримтаар бол гурван шатны шүүхээр хоёр жил явж байж “Моннис” группт зарсан хувьцааныхаа мөнгийг авахаар болсон ч өнөөдрийг хүртэл мөнгөө бүрэн аваагүйгээр барахгүй өөрөө бусдыг залилсан гэх хүнд зүйл ангиар шийтгүүлэн ялтан болж хувирчээ.
Хэдийгээр хуулийн байгууллагын нэг хэсэг нь энэ хэргийг шийдвэрлэсэн ч хуульчдын зарим нь П.Баатарсүрэн залилан хийж, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдсан энэ дуулиант хэрэгт маш их эргэлзэж байна.
Тэр “Аэромонголиа” компанийн эзэн байсан. Компанийн хувьцааныхаа 50 хувийг яг өөр дээрээ авч байсан хүн аж.
2007 онд “Аэромонголиа”-гийн хувьцаа эзэмшигчээр Б.Чулуунбаатарыг орж ирэх үеэс энэ айлд маргаан үүсэж, өөр нэгэн хувьцаа эзэмшигч Х.Дөчинтав нь шүүхэд зарга үүсгэж, өөрийн эзэмшлийн 30 хувийг баталгаажуулж авсан гэх. Харин П.Баатарсүрэн хувьцаа эзэмшигч Х.Дөчинтавын үйлдэлд эргэлзэн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өгч, шалгуулсан тухай баримт байх юм. Энэ хоёрын дотоодын маргааны явцад “Моннис” компанийн эзэн Б.Чулуунбаатар нь П.Баатарсүрэнгээс “Аэромонголиа”-гийн 20, Х.Дөчинтаваас 10 хувийг нь авч 30 хувьтай болсон юм байна. Ийнхүү “Аэромонголиа”-д П.Баатарсүрэн 30, Х.Дөчинтав 30, “Моннис”-ийн Б.Чулуунбаатар 30, Б.Бат-Эрдэнэ 10 хувийн эзэмшилтэй болжээ. Ямартай ч энэ баримтуудаас П.Баатарсүрэн захирал нь хөрөнгө оруулалт шаардсан, нөр их ачааллынхаа ард гарахын эрхэнд хувьцааныхаа хэсгийг зарсан нь төвөггүй ойлгогдож байна.
Гэвч хэрэг явдлын эцэст П.Баатарсүрэн хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан авч, онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгагдан, шүүхээс долоон жилийн хорих ялыг чанга дэглэмд эдлүүлэхээр шийтгэлээ. Энэ явдлыг хэлмэгдүүлэлт гэж үзэх хүн олон байна.
Жишээ нь, 2002 оны тавдугаар сарын 4-ний өдөр батласан Монгол Улсын Эрүүгийн хуульд заасныг үзэхэд “Бусдыг залилан мэхлэх” гэмт хэрэг нь тус хуулийн 148 дүгээр зүйлд зааснаар “Хуурч мэхлэх арга замаар бусдын эд хөрөнгө, тэдгээрийн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авсан” үйлдэл юм байна.
Тэгвэл хохирогч болж хувирсан “Моннис” группт нийтдээ 2.965.019.962.52 төгрөгийн хохирол учирсан гэж анхан болон давж, заалдах шатны шүүхийн шийдвэрт дурджээ. Гэтэл энэ төлбөрт багтсан бүх зардалд нь “Аэромонголиа” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан ба П.Баатарсүрэн нэг ч төгрөгийг хувьдаа завшаагүй гэдгийг хөндлөнгийн хяналт хийсэн “Улаанбаатар аудит” корпорацын болон мөрдөн байцаагч, прокурорын даалгавраар дүгнэлт гаргасан шүүхийн шинжилгээний шинжээчдийн дүгнэлт, мэдүүлгүүдээр бас тогтоосон байх юм.
Энэ баримтууд нь хохирол гэгдээд байгаа төлбөр “Моннис” группээс гараагүй, хоёрдугаарт төлбөрт тооцогдоод байгаа бүх мөнгө “Аэромонголиа” ХХК-д орсон болохыг нотолж байна.
Нөгөө талаар П.Баатарсүрэн нь өөрт оногдох хувьцааныхаа тодорхой хэсгийг “Моннис” группийн эзэн Б.Чулуунбаатарт зарж байх үед “Аеромонголиа” компанийн үйл ажиллагаа хэдийн жигдэрчихсэн, дөрвөн ч онгоцтой, агуулахдаа хоёр сая гаруй ам.долларын сэлбэгтэй, орон нутагт 10, гадаадын дөрвөн чиглэлд нислэг үйлддэг компани байсныг баттай эх сурвалж нотолсон.
Нийт 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, жилдээ 10-12 тэрбум төгрөгийн орлого олдог компанийнхаа хувьцааны 30 хувийг худалдчихаад нэг ч төгрөг аваагүйгээр барахгүй өөрөө тухайн үед тус компанийн 30 хувийн хувьцаа эзэмшигч нь байсан хүн хэнийг залилж, хэнд их хэмжээний хохирол учруулсныг хамтран зүтгэгчид нь ихэд гайхдаг юм билээ. Энэ тухайгаа ч тэд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан ил захидалдаа бичиж байсан.
Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр учирсан гэх хохирол нь 2007 оны зургаадугаар сараас өмнө гарсан зардлууд байна, гэхдээ бүх зардалд нь ахин хэлэхэд “Аэромонголиа” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан байна гэдгийг тогтоочихсон.
Б.Чулуунбаатар бүх зардлыг зөвшөөрөхгүй байсан юм бол дөрвөн жилийн туршид яагаад нэг ч удаа хөндөж, тавиагүй юм бол. “Моннис” групп анх П.Баатарсүрэнг хувьцааныхаа үнийг нэхэмжилж шүүхэд хандсанаас хойш нэг жил, гэрээ байгуулж компанийн эрх мэдлийг өөрсдөдөө шилжүүлж авснаас хойш дөрвөн жилийн дараа л энэ асуудлаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан юм байна. Энэ явдал ч анхаарал татна. Энэ тухай П.Баатарсүрэнгийн эхнэрийн бичсэн ил захидалд ч дурдагдсаныг санаж байна.
Үнэн хэрэгтээ “Моннис” группийн эзэн Б.Чулуунбаатар нь П.Баатарсүрэнгийн хувьцааг үнэгүй авах гэсэн далд дээрмийн санаа тээж, анхнаасаа энэ бүхнийг төлөвлөсөн юм биш биз гэх хардлага энэ бүхний эцэст гарч ирж байна.
Иргэний хэргийн гурван шатны шүүхээр П.Баатарсүрэн захиралд олгохоор шийдвэрлэсэн төлбөрийн хэмжээ 3.036.682.000 төгрөг. “Моннис” группт учирсан хохирол гээд тус компанид олгуулахаар болоод байгаа төлбөрийн хэмжээ 2.965.019.962.52 төгрөг.
Өнөөдөр “Моннис” групп нь “Аэромонголиа” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшиж байгаа гэдэг. Тэгвэл хохирол гээд байгаа 2.965.019.962.52 төгрөг тус компанийн активт тусгагдсанаараа “Моннис” группийн л өөрийнх нь хөрөнгө юм биш үү. Өөрөөр хэлбэл, уг төлбөр нь “Моннис” группийн хувьд хохирол биш, харин ч хөрөнгө оруулалт болж шингэхгүй гэж үү.
Үнэн хэрэгтээ 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 10-12 тэрбум төгрөгийн жилийн борлуулалтай байсан компанийн нийт хувьцааны 30 хувийг ямар ч үнэ төлбөргүйгээр авсныг юу гэж үзэх вэ гэх асуулт л энэ бүх хэрэг явдлын эцэст гарч ирээд байна. Гол асуулт одоо хариултгүй байна. Үүний хариуд ажиглагчид шууд “Дээрэм” гэсэн үг хэлж байх юм.
Энэ бүх явдал эцэстээ бусдын компанийг авахын тулд эзнийг нь долоон жил чанга дэглэмтэй хорих газарт ял эдлүүлэхээр зохиосон гэмт хэрэг биш биз гэсэн хардлага төрнө. Ийм юм байж болох уу. Том эрх мэдэл, том хамгаалалтын дор дургиж яваа луйварчдад ийм хэрэг зохиож бусдыг няц гишгэх үнэндээ юу ч биш болчихсон болохоор дээрх хардлага үндэслэлтэй санагдана.
Хөндлөнгийн шинжээчид дээрх хэрэгт авагдсан акт баримтуудыг үзээд худалдан авсан гэх шинэ удирдлагуудыг “Аэромонголиа” ХХК-иас 2011 оны арваннэгдүгээр сарын 1-ээс 2012 оны хоёрдугаар сарын 29-нд нийт таван тэрбум төгрөгийг компанийн данснаас татан авсныг илрүүлжээ.
Харин Б.Чулуунбаатар “Аэромонголиа” ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн бус байсан. Жилдээ 10-12 тэрбумын орлоготой гэх баримт ор тас худал зүйл гэж мэдэгддэг.
Хэрэв энэ үнэн бол эл групп дампуурлын ирмэгт очсон компаний хувьцааг худалдан авах шаардлага юу байв. Мөн маргааны явцад П.Баатарсүрэнгийн нэхэмжлэлийн төлбөрт “Моннис” групп 1.7 тэрбум гаруй төгрөгийг түүнд төлсөн баримтыг юу гэж үзэх вэ.
Бас сүйрлийн ирмэгт ирсэн гэж одоо хэлж буй компанийнхаа данснаас таван тэрбумыг гаргаад л авчхаж байснаа юу гэж тайлбарлах вэ гэх мэт өдий төдий эргэлзээтэй асуулт энэ хэргийн араас гарч ирж байна.
Энэ бүхэн явж явж тус компанийг өөрийнх нь хөрөнгөөр худалдаад авчихсан гэсэн үг хэмээн шулуухан хэлэх ч хүмүүс байна. Тийм учраас бид олон жилийн маргаан дагуулсан энэ хэргийг онцолж эрэн сурвалжилсан юм. Ахиад ч толгой гашилгасан, төөрөгдүүлсэн, хууль хүчний байгууллагад том уул бараадсан шинэ цагийн дээрэмчин гэж харж болохоор олон баримт илрэн гарч ирж байна.
Луйвар-2
Өнөөдрийн цорын ганц сэдэв “Тавантолгой”-н төсөл болж хувирчээ гэхэд хилс үг болохгүй биз ээ. Чухам ийм үед сэтгүүлч миний бие олны тэрхүү хуйлраанаас холхон сууж, өөр дуулианы мөрөөр алхалж явна. Тэрхүү цувралын маань эхний хэсэг уншигчдад хүрээд чамгүй хугацаа өнгөрч байна. Ерөөс сэтгүүлч хүний амьдрал үйл явдлаас үйл явдлын хооронд, баримтаас баримтын эрэл дунд, олон түмний шүүлтэн дундуур л урсдаг. Бас редакцыг маань зорьж ирдэг хүмүүсийн олонх нь арга мухардсан, хүчинд автсан, хохирсон иргэд байдгийг онцолмоор. Бараг энэ байдал амьдралын маань ердийн хэмнэл болон тогтсоныг бодохоор хааяа гуниг төрдөг л юм. Гэлээ гээд би уншигчдаа ялгаварлах, тэдэнд тулгарсан зовлонгоос биеэ ангид авч явах хээнцэр ангилалд орших бололцоогүй ч хүн юм шиг. Ийм л юм даа.
Өнөөдөр би уншигчидтайгаа цувралынхаа хоёр дахь хэсгээр уулзаж байна. “Моннис” группийн захирал ноён Б.Чулуунбаатарын нэр холбогдсон луйврын хэргүүдийн талаар олон cap цуглуулсан баримтууд маань цаашлах тусам гайхаш барах нь сонин. Түүний талаар зарим нь бусдын бизнесийг улс төр, хууль хүчнийхэн дамжсан хэлхээ холбоогоо ашиглан “булаадаг” арга барилтай хүн гэж шуудхан хэлэх. Зарим нь бизнесийн ертөнцөд байж боломгүй буруу соёл тээгч ч гэх. Зарим сайтад өөрөө хорвоод төрөхдөө л онцгой содон, нэг үгээр “сайн хүү” байсан гэж бичүүлэх.
Гэхдээ энд хувь хүнийх нь сайн мууг бичих зорилго агуулсангүй. Ингээд түүний оролцсон нэгэн хэргийн түүхийг толилуулъя.
“Моннис” группийн захирал Б.Чулуунбаатар агаарын тээврийн бизнест хөл тавихдаа мөн л маапаан дагуулсныг “Аэромонголиа” компанийн түүх гэрчилдэг. Хувьцааг нь худалдаж авах гэрээ байгуулан улмаар эзэмшигч болж аваад, дараа нь авсан хувьцааныхаа үнийг төлөлгүй залилж, эцэст нь эзнийг нь чанга дэглэмтэй шоронд хатаасан түүхийг би “Луйвар 1” сурвалжилгаараа бичсэн.
Хариу болгож тэрээр мөн өөрийн байр суурийг илэрхийлэн мэдэгдэл гаргаад байна. Тэрхүү мэдэгдэлдээ сэтгүүлч намайг “Моннис” группийн эсрэг илт гүжир гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тарааж, мэргэжлийн ёс зүйг зөрчин, “Моннис” групп болон Ерөнхий захирал Б.Чулуунбаатарын нэр хүндийг гутаан, хууль ёсны эрх ашгийг хөндсөн үйлдэл гаргасныг эл группийн зүгээс эрс эсэргүүцэж байна” хэмээн өгүүлж компанийн хамт олноос уучлал гуйхыг шаарджээ. Миний сурвалжилгад тус компанийн хамт олон руу хандсан нэг ч үг өгүүлбэр байхгүй бөгөөд тэднийг гутаан доромжлох өчүүхэн ч санаа агуулаагүй учраас уучлал гуйх шаардлагагүй гэж үзэж байгаа юм.
Мөн ноён Б.Чулуунбаатар нь Монголын шүүхийн “эзэн” мэт аашилж, шүүхийнхний нэр төрд халдлаа хэмээн тэдний өмнөөс сэтгүүлч намайг загнажээ. Энэ тухайд эрхэм Б.Чулуунбаатар нь шүүхийнхнийг төлөөлж мэдэгдэл хийх, сэтгүүлчийн бичиж нийтлэх эрхэнд халдан зандрах эрхгүй хэмээн үзэж байна. Шүүх засаглалын нэр хүндийг хамгаалах үүрэг түүнд байхгүй. Харин ч шүүхэд том сэнтий “худалдан авсан” бол чимээгүй, даруу явах нь зохилтой биз. Монголын шүүх таны хөрш, таны гэрээт ажилтан, таны анд биш. Нэг, хоёр шүүгчийн ёс зүйг арилжин, нэг хоёр мэдээллийн хэрэгслийн талбайг худалдан авснаараа ингэтэл аархах хэрэггүй хэмээн зөвлөмөөр байна.
Ингээд удаах хэргийн мөрөөр явж, цуглуулсан баримтуудаа уншигчдадаа хүргэе. Б.Чулуунбаатарын ээлжит ав хомрогын бай энэ удаа “Эйр сервис нью” ХХК болжээ. Одоогийн байдлаар тус компанийн захирал хатагтай Д.Туул байгууллагынхаа эд хөрөнгийг булаалгаад зогсохгүй бие сэтгэлийн асар их зовлонд унан шаналж явна. “Моннис” группийн захирал Б.Чулуунбаатар нь “Эйр сервис нью” компанийн захирал Д.Туулыг 300 000 ам.доллар залилж авсан гэсэн гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаж, эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт хамааруулан шалгуулсан ч прокурорын байгууллага хоёр удаа гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгосон юм. Гэвч ахин хөөцөлдөж хэргийг сэргээлгээд буй юм байна.
Маргалдагч талууд анх хэрхэн яаж учирсан бэ.
“Эйр сервис нью” комланийн захирал Д.Баттулга гэж эрхэм энэ хорвоод амьдарч явжээ. Олон жил мөрөөдөж явсан ажлаа эхлүүлж, ид хийж бүтээх насандаа гэнэт зүрхний өвчнөөр нас барж, энэ гэр бүлийн амьдрал зовлонд унасан байх юм. Талийгаач Д.Баттулга нь МИАТ ТӨХК-д олон жил нисгэгчээр ажиллаж байгаад “Монмет эйр сервис” компанийг байгуулжээ. Ингээд хоёр онгоц худалдан
авч, агаараас зураг авах ажил эрхэлж бай гаад 2002 оноос “Ангар”ын барилга барьж эхэл сэн аж. “Ан гар” гэх байгууламжийг уншигчдадаа ойл гуу ла хын тулд энгийн утгаар тайлбарлавал онгоцны га раж гэж ойлгож болно. Тус барилгыг 2007 онд дуус гаж, Улсын комисс хүлээн авсан байна. Захирал Д.Бат тулга барилгын ажил ид явагдаж байх үед гэнэт нас барж, түүний эхнэр Д.Туул ажлыг нь өвлөн авчээ. Хайр тай ханиа алдаж, сэтгэл санааны хүнд зов лон амссан ч хүүхдээ хөтлөн амьдралын төлөө шант раш гүй зүтгэж, нөхрийнхөө хийж бүтээж явс ныг үргэлжлүүлснээ тэрбээр нулимс дуслуулан ярь сан юм. Тэд байгуулагдсан цагаасаа аэро фо то геодези, агаарын зураглалын үйлд вэр лэлд хамгийн орчин үеийн техник, техноло гийг нэвтрүүлэхээр зориглон ажиллаж, стерео фотограмметрийн ар гаар төрөл бүрийн байр зүйн болон кадастрын зураг хийдэг аэро фотогеодези, газрын зураглалын тэр гүүлэх компани байсан аж. “Монмет эйр сервис”ийн түүхийг энэ мэтчилэн олон сайхан ажил үйлсээр нь эргэн сануулж болно. Ийнхүү ажиллах явцдаа Иргэний агаарын тээврийн агаарын хөлгүүдэд “Ангар” ын техник үйлчилгээ үзүүлэх бизнес рүү орохоор ший дэн “Эйр сервис нью” нэрээр тусдаа гарч, үйл ажил лагаагаа явуулж эхэлжээ. “Ангар”ын байгууламжийг барих үйл явц бүхэлдээ хүч хөдөлмөр, өндөр өртөг орсон нүсэр төсөл байсан нь холбогдох түүх, баримтуудаас ха рагддаг. Тус компани олон жилийн зүтгэлээр ард нь гарч, “Ангар”ын олон улсын стандартын томоохон байгууламж бэлэн болж, гадаад, дотоодын компаниудад үйлчилж эхэлжээ. Яг энэ үед нь улсын үйлдвэрийн нэгэн том захирал “Ангар”ын барилгыг “А жет лимитед” компанид түрээслээч гэсэн санал тавьж, зуучийн хувиар ирж уулзсанаар энэ хүү луйврын хэргийн эх тавигдсан юм байна. Миний олсон баримтаар тэр захирал “Эйр сервис нью” ХХКын захирал Д.Туулын садангийн хүн бололтой. Том ажлын ард гарахаар зүдэрч явсан өрх толгойлсон эмэгтэйд гэнэт нэр нөлөөтэй хүн түшиг болох санал өвөрлөн ирж уулзах тэр үедээ сайхан л сэтгэгдэл төрүүлсэн байх. Гэвч хэрэг явдал санаанд оромгүйгээр эргэж, өнөөдрийн байдлаар сайн ахын санал болгож авчирсан “А жет лимитед” анх наасаа “Ангар”ын байгууламжийг барь сан болоод явж байна. Хатагтай Д.Туулыг бай цаахдаа мөр дөн байцаагч нь “А жет лимитед” ком панийн барь сан “Ангар”ын барилгыг та хууль бус ба римт бүр дүүлж дээрэмдэн авсан гэж тулгадаг ту хай мэдээл лийг сонсоод хөөрхий эмэгтэй ямар гээчийн дээрэмчидтэй учирсныг нь би хувьдаа төвөг гүй ойлгосон. Том гарын олигархиуд л хууль хүч нийх нийг ийнхүү “захиална” шүү дээ. Сэтгүүлч миний бие “Ангар”-ын байгууламжийн ажлыг гүйцэтгэсэн “Кэарол” компанийн ажилтан С.Пүрэвсүрэнг олж, уулзаж доорх асуултад хариулт авсан юм.
-“Эйр сервис нью” компанийн захиалгаар “Ангар”-ын барилгын ажлыг гүйцэтгэсэн гэж сонсоод өөрийг тань олж уулзаж байгаа юм. Миний асууж байгаа зүйл үнэн үү?
-Үнэн. “Эйр сервис нью” компани захиалагч компани мөн.
-Өдгөө “Ангар” өөр компанийн хө рөнгө болж хувирчхаад байна л даа. Энэ аж лыг эхлэхээс нь дуустал байлцсан хүний хувьд та хэлж өгөөч. “Эйр сервис нью” ком па нийг төлөөлж хэн та нартай харьцдаг байсан бэ?
- “Ангар”ын байгууламжийг барих ажлыг манай компани 2002 оноос гүйцэтгэж эхлээд 2007 онд дуусгасан. Захиалагч компани болох “Эйр сервис нью” компанийн Тулгаа захирлыг бид сайн мэднэ. Тул гаа захирал л харьцдаг байсан. (талийгаач Д.Бат тулгыг хэлж байна)
-Ер нь “Ангар”-ын байгууламжийн ажил ямар шатандаа явж байх үед Д.Баттулга захирал нас барсан юм бэ?
- Бараг дуусах шатандаа орсон үед нас барсан. Ер нь дуусаж байсан шүү. Тэгээд Тулгаа захирлыг бурхан болсны дараа түүний гэргий Д.Туул удирдаж 2007 онд дуусгасан. Манай компани эхнээс нь дуустал “Ангар”ын бүх ажлыг хийж гүйцэтгэсэн.
-Тэр үед “Моннис” , “А жет лимитед” ч юм уу ийм компаниуд та нартай харьцаж байсан уу?
- Үнэхээр байгаагүй.
-Танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.
Миний олж уулзсан “Ангар”ын барилгыг барьж гүйцэтгэсэн компанийн төлөөлөл ийнхүү ярилаа. Архивын баримтуудад арай луйврын засвар хийгддэг болчихсон юм биш байгаа. Мэдээж Улсын архивт “Ангар”ын барилгыг Улсын комисст хүлээлгэн өгсөн баримт бий. Энэ та лаар судалж үзэхэд “Эйр сервис нью” компанийн ба рим тууд архивт байна. Яагаад ч “Ангар”ын бай гуу ламжийг “А жет лимитед” барьж, хүлээлгэн өгсөн нь нотлогдохгүй нь тодорхой харагдана. Гэвч манай дээрмийн багийнхан Улсын комисст хүлээж авах үеийн актад гарын үсэг зурсан зарим хүмүүсийн гарын үсэг асуудалтай гэсэн шинэ хувилбар гаргаж ирэх аргачлалыг сонгож, луйврын хэргийнхээ төсөлд суулгасан бололтой. Эсвэл тухайн үед уг арга хэмжээнд оролцсон эрхмүүдийн заримыг худалдаж авсан ч байж магад. Хамаг юмаа булаалгахын ирмэгт зогсож байгаа хөөрхий эмэгтэйд ийм нарийн аргачлалтай нүүр тулан сөрөх чадал мөхсөдөж мэдэх л юм. Төрийн албаны шударга ажилчид бас байгаа гэдэгт л найдахаас өөр аргагүй. “Эйр сервис нью” компанид “Ангар” барих эрх олгосон газрын зөвшөөрөл, хамтран ажил лаж бай сан “Стройнвест”, “Кэарол” ХХК, ХанУул дүүр гийн Засаг даргаас 15 жилийн хугацаагаар газар олго сон гэр чилгээ гээд олон баримтуудаас үзэхэд “А жет лимитед”ийн бараа ч алга. “Ангар”ын эзэн болох су пер төсөл нь архивын баримтад засвар хийс нээр үр гэл жилсэн байж болох магадлал эндээс харагдаж буй.