Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний арван сарын статистик мэдээллийг өчигдөр танилцуулав. Тухайлбал, нэг өрхийн сарын дундаж нийт зарлага 3.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.8 хувиар өссөн байна. Энэ оны гуравдугаар улирлын дүнгээр 2023 оны үнээр илэрхийлсэн нэг өрхийн сарын дундаж орлого 2.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.2, өнгөрсөн улирлынхаас 0.3 хувиар тус тус буурчээ.
Үүн дотор хөдөлмөр эрхлэлтийн орлого 0.9 хувиар буурсан байна. Хэдийгээр цалингийн орлого 2.5 хувиар өссөн ч өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 11.4 хувиар буурсан нь голчлон нөлөөлжээ. Тодруулбал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 23.3 хувиар өссөн бол бусад үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 24.1 хувиар буурсан гэнэ. Өрхийн мөнгөн зарлагын 75 хувийг хүнсний бус бүтээгдэхүүн, үйлчилгээ, 21.9 хувийг хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна. Харин хамгийн их орлоготой бүлгийн өрхийн зарлага 4.6 сая төгрөгт хүрчээ.
Ч.Туяа