Арваннэгдүгээр сарын 19-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Си Зиньпин нарын уулзалт Хятадын Шэньжэнь хотод боллоо.
Хамтарсан мэдэгдэл хийгээгүй нь уулзалтыг үр дүнгүй өнгөрлөө гэж тайлбарлаж болно.
Гэхдээ дээд хэмжээний уулзалтууд үргэлж гэрээнд гарын үсэг зурдаггүй. Заримдаа тэдний зорилго өөр байдаг, тухайлбал, удирдагчдад байр сууриа биечлэн илэрхийлэх, эсэргүүцлийг сонсох, боломжит буулт хийх хил хязгаарыг тодорхойлох боломжийг олгох г.м
Энэ нь ялангуяа АНУ, ОХУ, БНХАУ харилцаанд хамаатай. Гурван улс тус бүр өөрийн гэсэн ашиг сонирхолтой бөгөөд ялгаа нь зөвхөн цэргийн аюулгүй байдалд төдийгүй эдийн засаг, технологи, олон улсын байдалд үзүүлэх нөлөө зэрэг.
1.Уг уулзалтыг 1945 онд болсон Ялтын уулзалт шиг гурван гүрэн дэлхийн нөлөөллөө хуваана гэж Европынхны айдас уулзалтыг хэтэрхий дөвийлгөсөн бололтой.
Украины асуудал асуулт хэвээр үлдэв. Гурван талт хэлэлцээрийн өмнө Дональд Трамп эл дайныг зогсооход АНУ, Хятадын хамтарсан хүчин чармайлтын талаар ярьж байсан. Эл асуудлыг Трамп, Путин нарын тусдаа уулзалтын үеэр ч мөн хэлэлцсэн. Гэсэн хэдий ч уулзалтын дараа тодорхой энхийн хэлэлцээр эсвэл гал зогсоох тохиролцсон төлөвлөгөөний талаар мэдэгдэл хийсэнгүй.
Украин болон Европын орнуудын хувьд боломжит саналуудын агуулга төдийгүй тэдгээрийн хэлэлцүүлэгт хэн оролцож байгаа нь чухал юм. Том гүрнүүдийн хоорондын шууд яриа хэлэлцээ тэрнээс гарч буй шийдвэр аюулгүй байдалд нь нөлөлж буй улсуудтай хийх хэлэлцээрийг орлохгүй юм.
Украины хэлэлцээрт Европын оролцооны талаарх асуултад Путин хариулахдаа Кремль Европын удирдагчидтай аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхэд бэлэн, гэхэдээ тэд Москвад ирж, саналаа хэлэлцэх хэрэгтэй гэв.
ОХУ-ын ерөнхийлөгчийн хэлснээр, Оростой дайн болох магадлалаас болгоомжилж буй Европын олон удирдагчдын шийдвэрийг сонгогчид нь дэмжихгүй байна.
2.Уулзалтын бас нэгэн чухал чиглэл цөмийн зэвсгийн хяналт байв. Гурван улс цөмийн аюулгүй байдлын тараал өөр өөр байр суурьтай хэдий ч нийтлэг ашиг сонирхолтой.
Вашингтон хязгаарлалтын талаар Москва, Бээжинтэй хэлэлцэх сонирхолтой байгаа ч гурван улсын цөмийн зэвсгийн нөөц, болзошгүй амлалтад хандах хандлага нь эрс ялгаатай байна. Албан ёсны эх сурвалжаар ОХУ 4,4 мянга АНУ 3,7 мянган цөмийн пуужинтай бол БНХАУ 1 мянган хүрэхгүй цөмийн зэвсэгтэй юм.
Уулзалтаар Хятадын тал хямралын харилцаа холбооны механизмыг хөгжүүлэх, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхийг дэмжив. Эдгээр саналууд нь зэвсэг хураах гэрээнд хүрээгүй ч цаашид зөвлөлдөх үндэс суурь болох боломжтой.
3.Гурван улс утга чанараа алдаад буй НҮБ-ыг шинэчлэх боломжийн талаар хэлэлцсэн талаар ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Түүний хэлснээр, НҮБ-ын ирээдүй нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын дарга Си Зиньпин нарын хэлэлцсэн сэдвүүдийн нэг байв. Гурван улс бүгд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд тул хэлэлцүүлгээр уг байгууллагыг цаашид хөгжүүлэх, олон улсын харилцаанд гүйцэтгэх үүргийг нь нэмэгдүүлэх боломжийн талаар мөн хөндсөн байна. "Бид НҮБ-ын шинэчлэл, чадавхийг нэмэгдүүлэх талаар ярилцсан. Үүнийг хийх шаардлагатай гэдгийг, энэхүү дэлхийн байгууллагын ажлыг өнөөгийн бодит байдалд нийцүүлэх шаардлагатай болсныг бид бүгд хүлээн зөвшөөрч байгаа" гэж Путин хэлэв.
4.Шатахуун ба эрчимхүчний хангамжийн асуудал уулзалтын үеэр хөндөгдсөн. Уулзалтын үр дүнд гарын үсэг зурсан маш товчхон энхийн тунхагт “Гурван улс бүх орны ашиг тусын тулд боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Тэд эрчим хүчний тогтвортой хангамжийн ач холбогдлыг нотлов” хэмээн тэмдэглэсэн байна.
Д.Трамп Ши Жинпинтэй уулзсныхаа дараа "АНУ болон БНХАУ хоёулаа Ормузын хоолойгоор дамжин эрчим хүчний урсгалыг хангах, Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос урьдчилан сэргийлэх сонирхолтой байна. Хоёр улс аль аль нь дээрх асуудлаар маш хатуу байр суурь баримталдаг" гэж хэлсэн. Гагцхүү Ормузын хоолой хэзээ нээгдэх нь мөн л асуулт хэвээр.
Одоогоор уулзалтын гол онцлог нь асар том олон улсын цар хүрээтэй ч олон нийтэд танилцуулсан үр дүнгийн хязгаарлагдмал хүрээтэй байлаа.
Хаалганы цаана гурван гүрэн нууц тохиролцоонд хүрсэн гэж хардах ч бас боломжгүй юм. Ямар ч байсан шууд яриа хэлэлцээ болсон бөгөөд түүний бодит үр дүнг хожим хэлэлцэх нь ойлгомжтой.
Шинэ уулзалт болох эсэх, талуудын байр суурь өөрчлөгдөх эсэх, тодорхой саналууд гарах эсэхээс Шэньжэны уулзалтын ач холбогдлыг дүгнэнэ.