Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Тавантолгой XXXIII” талбайн асуудлыг хэлэлцжээ. Үүгээр “Метан газ ресурс” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тус талбайн Улааннуурын ордыг ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг хүлээн авахаар шийдвэрлэжээ. Ингэснээр “Метан газ ресурс” нь 2027-2029 онд олборлолтын нийт 40 цооног өрөмдөж, ашиглалтад оруулах боломж бүрдэв. Улмаар олборлосон метан хийг технологийн горимын дагуу шингэрүүлж, шингэрүүлсэн байгалийн хий (LNG) үйлдвэрлэх юм байна. Түүнчлэн гэрээлэгч компани нь орд ашиглах үйл ажиллагаатай зэрэгцүүлэн нүүрсний бусад давхаргад тогтоосон хийн нөөцийг нэмэгдүүлэх үнэлгээний хөтөлбөрийг мөн хэрэгжүүлэхээр болжээ. Ингэснээр тус талбайн метан хийн нөөцийнзэрэглэл ахиж, цаашид олборлох боломжтой хэмжээ өсөхийг АМГТГ-ынхан мэдээллээ. Ташрамд дурдахад, дээрх аймгийн Гурвантэс сумд хэрэгжүүж буй метан хий олборлох “Гурвантэс XXXV” төслийн хүрээнд одоогоор өдөрт дунджаар 970 шоо метр хийг туршилтаар олборлож байна.
С.Дулам