2025 оны инновацын шилдэг 14 төслийг шалгарууллаа
Монгол Улсын 2025 оны инновацын шилдэг 14 төслийг шалгаруулж, батламжийг нь өнгөрсөн баасан гарагт гардууллаа. Засгийн газрын энэ оны тавдугаар сарын 7-ны 224 дүгээр тогтоолоор баталсан, Инновацын төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх журмын хүрээнд төслүүдийг сонгон шалгаруулжээ.
2025-08-18
МИК ипотекийн зээлээр баталгаажсан ээлжит бондоо гаргав
“Монголын ипотекийн корпорац ОССК” ХХК Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлж буй “Орон сууцын хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үйл ажиллагаа”-ны хүрээнд арилжааны банкнуудаас иргэдэд олгосон ипотекийн зээлийг 2013 оноос хойш багцлан худалдан авч, бонд гаргасаар буй. Тус корпорац ээлжит багцаа өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр худалдан авч, 612 тэрбум төгрөгийн дүнтэй, 30 хүртэлх жилийн хугацаатай ипотекийн зээлээр баталгаажсан бондыг хөрөнгийн зах зээлд гаргалаа.
2025-08-18
Хагас сар халуун усгүй байсан 2000 орчим өрхийн дулааны шугамыг засаж эхэллээ
Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг, 10 дугаар хорооллын орон сууцын хотхонуудын оршин суугчид халуун усгүй хагас сар болж буй. Тодруулбал, эндхийн халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсны улмаас тав, зургаа, 30 дугаар хорооны нийт 1713 өрх, хоёр цэцэрлэг, нэг аж ахуйн нэгжийн хэрэглээний халуун усыг хаагаад байсан юм. Хичээл, сургууль удахгүй эхлэх гэж байхад хагас сар халуун усгүй байлгалаа хэмээн оршин суугчид нь удаа дараа гомдоллож, хэл ам хийсний хүчинд дулааны шугамын гэмтлийг уржигдраас засаж эхэллээ.
2025-08-17
Дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг Унгарт зохион байгуулна
Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, далай даян, даяар дуурьсагдах дархан аварга Ж.Мөнхбат агсны нэрэмжит, үндэсний бөхийн барилдааныг Унгар улсын Будапешт хотноо ирэх аравдугаар сарын 4-5-нд зохион байгуулах нь. Тус тэмцээнийг өсвөрийн болон насанд хүрэгчдийн, 3х3 багийн халз барилдаан гэсэн гурван төрлөөр явуулах аж.
2025-08-17
“СП фалконс”-ынхон Тайванийн багийг талбай дээрээ хожив
Азийн хөл бөмбөгийн холбооны “Challenge league 2025/2026” тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны тоглолт уржигдар 16.00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Уг тэмцээнд улсаа төлөөлөн Монголын хөл бөмбөгийн дээд лигийн аварга “СП фалконс”-ынхон оролцож буй бөгөөд тэд Тайванийн “Тайчунг футуро” багийг 3:1-ийн харьцаагаар хожив.
2025-08-17
“Kodak” дампуурч болзошгүй нь
АНУ-ын Нью-Йорк мужийн Рочестер хотод төвтэй, гэрэл зураг болон дүрс боловсруулах технологийн компани болох “Eastman Kodak”-ийн үйл ажиллагаа өрийн дарамтаас шалтгаалан зогсож болзошгүй байна. Өнгөрсөн жилээс эхлэн тус компани алдагдлаа нөхөхийн тулд зардлаа бага багаар танаж буй. “Kodak”-ийн санхүүгийн захирал Дэвид Буллвинкл өнгөрсөн даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ удахгүй барагдуулах 500 сая ам.долларын өрөө төлөх чадамжгүй болсноо дурдсан аж. Үүний дараа компанийн хувьцааны ханш 25 хувиар буурчээ.
2025-08-16
Хүний зүүдийг дүрсжүүлэх MRI технологи бүтээжээ
Японы Киото их сургуулийн профессор Юкиясү Камитанигаар ахлуулсан эрдэмтдийн багийнхан хүний зүүдийг сэргээж, нойрны хийсвэр ертөнцийг дүрсжүүлэх MRI технологи зохион бүтээв. Тус машин нь унтаж байх үеийн тархины үйл ажиллагааг шинжилж, хүний оюун санаанд өрнөж буй үзэгдлүүдийг зургийн кадр мэт цуглуулдаг гэнэ.
2025-08-16
Биологийн шинжлэх ухааны шилдэг эрдэмтэд чуулна
Монгол Улсад биологийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 60 жилийн түүхэн ойд зориулсан IBCM-2025 олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ирэх сарын 18-19-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж буйг ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс мэдээллээ.
2025-08-16
Видео тоглоом нь тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг
Тоглоом тоглох нь тархины хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ. Хүмүүсийн олонх нь уг асуултад “Энэ бол цаг үрсэн зүйл” гэж хариулдаг байна. Гэвч сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хийсэн олон арван судалгаагаар тодорхой төрлийн тоглоом нь тархины cognitive flexibility буюу танин мэдэхүйн уян хатан байдлыг сайжруулах давуу талтайг тогтоожээ.
2025-08-16
Судлаачид “Улсын эрх”-ийг сурталчлан таниулахын төлөө нэгдэх нь
“Монголын эмнести интернэшнл”, “Цогц хөгжлийн үндэсний төв” төрийн бус байгууллагынхан МУИС болон “Шихихутаг”, “Отгонтэнгэр” их сургуультай хамтран нэрт соён гэгээрүүлэгч Ж.Цэвээний “Улсын эрх” бүтээлийн 111 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг ирэх аравдугаар сард зохион байгуулах гэж байна. Хуралд оролцох судлаач, түүхчдийг ирэх сарын 10 хүртэл бүртгэж, илтгэлийг нь цахимаар хүлээн авах аж.
2025-08-16
Монголч эрдэмтэн Алишиа Кампи хувийн номын цуглуулгаа МУИС-д хандивлажээ
Монголч эрдэмтэн Алишиа Кампигийн хувийн номын сангийн цуглуулгыг МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэнгийн уншлагын танхимд шилжүүлжээ. Судлаач, доктор А.Кампи нь Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа нүүдэлчдийн өлгий нутаг, ахуй соёл, өв уламжлалыг дэлхий дахинд сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн бөгөөд энэ чиглэлээр 80 гаруй ном, судалгааны нийтлэл, өгүүлэл хэвлүүлж, олон улсын уншигчдад хүргэжээ. Тэгвэл эдгээр бүтээлийнх нь дээж болон монгол судлалтай холбоотойгоор түүний цуглуулсан, англи, монгол хэлээрх 300 гаруй номыг уржигдар МУИС-д хандивласан байна.
2025-08-15
Говийн бүсэд вандуй, амтат гуа, чинжүү, хулуу тариалж байна
Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийг говийн болон уур амьсгалын VII бүс, Ховд аймгийн Алтай сумд хэрэгжүүлж буй. Тухайлбал, Алтай сумын Боомын аманд усалгааны системтэй талбай байгуулан эрдэнэшиш, вандуй, тарвас, амтат гуа, саримс, чинжүү, хулуу, газрын алим зэрэг нарийн ногоог 2-4 төрлийн сортоор тариалж, арвин ургац хураан авчээ.
2025-08-15
Уулсын сүр жавхлан цогцлох Говь-Алтай
Бурхан буудай, Хантайшир, Хар азаргын нуруу дүнхийх, халтар манан уулсын орон гэгдэх Говь-Алтай аймаг нь уужим тал, хөндий, тавиун хотгор, хонхор, аараг толгод хосолсон байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар билээ. Засаг захиргааны 18 сумтай, Алтайн уулсын бүсэд хамаарах тул байгалийн бүс, бүслүүрийн хувьд цөлөрхөг. Нутгийн хойд захаар Завхан гол урсах бөгөөд Зүйл, Сагсай зэрэг адагтаа ширгэдэг гол бий. Мөн Ихэс, Шарга, Тонхил зэрэг нуур, Хөнхөр, Улаанхайрхан, Аргалант хэмээх рашаан устай.
2025-08-15
Хоёр гүрний хүнсний бодлого улс төрөөс ангижирсан нь
“Америкийн үр тариагүйгээр ЗХУ-ын эдийн засаг нурна” гэсэн бодолтой байсан АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч Жимми Картер Зөвлөлтийн цэрэг Афганистанд орсны хариу болгож, ЗХУ-д 17 сая тонн үр тариа нийлүүлэх байсан гэрээгээ цуцалж буйгаа 1980 оны нэгдүгээр сарын 4-нд зарлав.
2025-08-15
Ирэх оны төсвийн орлого 31.6, зарлага 32.9 их наяд төгрөг байна
Монгол Улсын ирэх оны төсөвт олон нийтээс И-Монголиа, 11-11 төвийн утсаар болон танхимын хэлэлцүүлэг хийж санал авах хугацаа өчигдөр өндөрлөв. Хамгийн сүүлийн танхимын хэлэлцүүлгийг эдийн засаг, санхүүгийн салбарын төсвийн асуудлаар Эдийн засгийн хөгжлийн яаманд зохион байгуулсан юм. ЭЗХЯ ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийг боловсруулах үүрэг хүлээдэг аж. ОУВС долоодугаар сарын тайланд дэлхий нийтээр шууд хөрөнгө оруулалт, худалдааны эргэлт буурсныг харуулжээ. Мөн дэлхийн эдийн засгийн өсөлтийг гурван хувь байхаар тооцсон байна. Дэлхийн банкнаас гаргасан дүгнэлт ч үүнтэй ижил байгаа гэнэ.
2025-08-15