Нийслэл хотын төв болон бусад хэсгээр гэрлийн шон, барилга байгууламжийн дээврээр татагдсан кабелийг цэгцэлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Нийслэлийн дэд бүтэц хариуцсан нэгдүгээр орлогч дарга Т.Даваадалайг хүлээн авч уулзлаа. Нийслэлийн дэд бүтэц, явган хүний замын бүтээн байгуулалт болон түүнийг дагасан харилцаа холбооны худаг, сувагчлалын ажил, агаараар буюу гэрлийн шон, троллейбусны даацын баганууд, барилга хооронд дамжин татагдсан кабелиудыг цэгцлэх, буулгаж худаг сувагчлалаар оруулах, хэрэглээгүй кабелиудыг буулгах талаар ярилцлаа.
2025-08-12
“Допингийн шинжилгээ авахгүй гэж УИХ-ын дарга мэдэгдээгүй”
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс үндэсний бөхчүүдээс дахин допингийн шинжилгээ авдгийг болино гэсэн байр суурь илэрхийлсэн хэмээн зарим сайтад бичжээ. Энэ талаар түүний хэвлэлийн төлөөлөгч өчигдөр залруулга гаргасан байна. Үүнд “УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хууль тогтоох дээд байгууллагын даргын хувиар үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авахаа болино гэсэн байр суурь илэрхийлээгүй, ийм мэдэгдэл хийгээгүй болно” гэжээ.
2025-08-12
Э.Одмаа, Х.Өлзийхишиг нар Азийн аварга боллоо
Хонконгод зохион байгуулсан шатар сонирхогчдын Азийн АШТ-д Монголын баг оюунаа сорив. Тэднээс эмэгтэйчүүдийн 2000 хүртэлх оноотой чансааны ангилалд “Босоо ноён” клубийн тамирчин, улсын аварга Э.Одмаа есөн өрөг тоглосноос 7.0 оноо авч түрүүллээ. Тэрбээр сүүлийн өрөгт Филиппиний тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер Жиа Алланней Доройг буулган авч хожлын давуугаар алтан медаль хүртэх болзол хангажээ.
2025-08-12
Сүрьеэгийн эмчилгээний шинэ арга, технологи нэвтрүүлэхэд БНСУ-тай дахин хамтарна
БНСУ-ын Солонгосын сүрьеэгийн үндэсний нийгэмлэгийн төлөөлөгчид манай улсад ирж, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийнхөө явцтай танилцлаа. Тус нийгэмлэгийнхэн дэлхийн 17 улсад сүрьеэтэй тэмцэх чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг аж. Сүүлийн 10 жил манайд сүрьеэгийн оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн төслийн хугацаа нь ирэх онд албан ёсоор дуусах гэж байгааг тус нийгэмлэгийн Олон улсын хамтын ажиллагааны төвийн дарга Жан Сын Жүн холбогдох албаныхантай уулзах үеэрээ сануулсан.
2025-08-12
“Түмэн шувуут” дотоодын аж ахуй эрхлэгчдэд 260 мянган дэгдээхэй нийлүүллээ
“Түмэн шувуут” ХК дотоодын өндөгний хэрэглээг хангаад зогсохгүй ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс дэгдээхэй тогтмол нийлүүлж байгаагаа мэдээлэв. Тус компани сүүлийн хоёр жилийн хугацаанд шувууны аж ахуй эрхлэгчдэд 206 мянган дэгдээхэй нийлүүлжээ. Цаашид энэ хэмжээнд дэгдээхэй тогтмол нийлүүлж, дотоодын өндөгний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шувууны сүргийг сэлбэхэд хувь нэмэр оруулах боломжтой гэж үзэж байна.
2025-08-12
Төв цэнгэлдэх хүрээлэнг иргэдэд нээлттэй болголоо
2025 оны 8 дугаар сарын 12-17-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн иргэдэд нээлттэй болгож байна. Тодруулбал, Нээлтийн өдөр буюу 2025 оны 8 дугаар сарын 12-нд 15:00 цагт хаалгаа нээж, иргэд 16-р хаалгаар нэвтэрч үйлчлүүлэх боломжтой. Харин 8 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд иргэдийг хүлээн авна.
2025-08-12
Морин-Уулын станцыг шинэчлэхэд туслалцаа үзүүлэхийг япончуудаас хүсжээ
Цаг уур, орчны шинжилгээний газрын удирдлагууд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга нарыг хүлээн авч уулзаад нэгэн “онцгой” хүсэлт тавьжээ. Тэр нь Морин-Уулан дахь цаг уурын радарын станцыг шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх гэнэ. Хачирхалтай, тус станцыг Япон Улсын буцалтгүй тусламжаар одоогоос 26 жилийн өмнө буюу 1999 онд суурилуулж байж. Үүнээс хойш сэлбэг хэрэгслийг нь шинэчилж, техникийн нөхцөлийг нь сайжруулаагүй тул уг станц үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрч, үйл ажиллагаа нь үе үе доголдох болжээ.
2025-08-12
Хэнтий дэх түүхэн аялал жуулчлалын маршрутыг “Google map”-д бүртгүүлнэ
Засгийн газар “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг түүхэн аялал жуулчлалын төв цэг болгох зорилт тавьсан. Үүний хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн баг, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, “Гурван голын нүүдэлчид” холбооныхон хамтран Хэнтий аймаг дахь түүхэн аялал жуулчлалын маршрутыг тодорхойлж, “Google map”-д бүртгүүлэхээр ажиллаж эхэлжээ.
2025-08-12
Талын агуйг нурах эрсдэлгүй болгож, хамгаалалтад авчээ
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг, Шилийн богд уулын ойролцоо орших Талын агуйг хамгаалах ажил амжилттай болсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Алтансаруул мэдээлэв.
2025-08-12
Энэ жил 21 500 хүүхэд шинэ сургууль, цэцэрлэгт суралцана
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, шинээр ашиглалтад оруулах сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцын талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин өчигдөр мэдээлэл хийв.
2025-08-12
Намрын чуулганыг ирэх сарын 15-нд нээнэ
УИХ-ын намрын ээлжит чуулганыг нээхэд сар гаруйхны хугацаа үлджээ. Өмнөх жилүүдэд намрын чуулганыг аравдугаар сарын 1, хаврынхыг гуравдугаар сарын 15-нд нээдэг байсан. Тэгвэл өнгөрсөн долоодугаар сард парламентаас УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж батлахдаа чуулганыг есдүгээр сарын 15-нд нээж байхаар зохицуулжээ.
2025-08-12
“Spotify” зарим багцын төлбөрөө нэмнэ
Хөгжим болон подкастын стрийминг платформ болох “Spotify”-ийн “Premium” багцын үнэ нэмэгдэх нь. Тодруулбал, ирэх сараас эхлэн Ойрх Дорнод, Африк, Европ, Латин Америк, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын сонсогчдод зарим багцын захиалгын үнэ өөрчлөгдөхийг цахим шуудангаар нь дамжуулан мэдэгдсэн байна.
2025-08-11
Энэ сарын 22-24-нд “Нүүдэлчин” фестивальтай
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн нутаг дахь Тайж хайрхны бэлд энэ сарын 22-24-нд гурав дахь жилдээ болно. Эл арга хэмжээний үеэр улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан, сур болон шагай харваа, уран уургач, бугуйлч зэрэг уламжлалт спортын төрлөөр олон сонирхолтой тэмцээн зохион байгуулах аж.
2025-08-11
Махчин шувуу түймэр дэгдээжээ
Канадын баруун хэсэгт орших Бритиш Колумбиа мужийн Ашкрофт хотоос өмнө зүгт гарсан гал түймрийг нэгэн махчин шувуу дэгдээснийг шинжээчид тогтоосон байна.
2025-08-11