Олон улсын аялал жуулчлалын Залуучуудын чуулган зохион байгуулна
БОАЖЯ, Аялалжуулчлалын мэргэжлийн холбоо хамтран “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд энэ сарын 15-21-нд “Аялал жуулчлалын долоо хоног” арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж буйгаа мэдээллээ. Уг нэгдсэн арга хэмжээг “Go Mongolia” үндэсний брэндийг сурталчлах чуулганаар нээж, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, зочлох үйлчилгээний газрууд, тур оператор компаниудад зориулсан салбар хуралдаанаар үргэлжлүүлэх нь. Гурав дахь өдөр нь 21 аймгийнханд Улаанбаатар хотын аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах өдөрлөг, зургаа дахид нь Олон улсын аялал жуулчлалын залуучуудын чуулга уулзалт хийхээр товложээ. Түүнлэн өдгөө манай улсын зорилтот зах зээл болоод буй Япон, Солонгос, Хятад, Оросоос жуулчин хүлээж авдаг аяллын компанийнхныг хамруулсан үйл ажиллагаануудыг ч зохион байгуулах гэнэ.
2024-04-03
Гамшиг, аюулт үзэгдлийн мэдээллийг цаг алдалгүй хүргэх талаар санамж бичиг байгуулав
Мэдээллийн технологийн шийдлийг нэвтрүүлэх замаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ард иргэдэд үнэн бодит мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэх, подкаст, контент мэдээ, нэвтрүүлгийг түргэн шуурхай дамжуулж хамтран ажиллах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
2024-04-03
Л.Номин “Боинг 737” загварын агаарын хөлгөөр нислэг үйлдсэн анхны эмэгтэй нисгэгч боллоо
МИАТ ТӨХК-ийн зургаа дахь эмэгтэй нисгэгч Л.Номин өнгөрсөн сарын 29-нд анхны бие даасан нислэгээ Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд үйлдсэн юм. Ингэснээр тэрбээр хамгийн том тийрэлтэт агаарын хөлөг буюу “Боинг 737” загварын агаарын хөлгөөр нислэг үйлдсэн Монголын анхны эмэгтэй нисгэгч боллоо. Л.Номин нь 2018 онд Канад улсад нисгэгчээр сургууль төгсжээ. Тэрбээр бие даасан нислэг үйлдэхээс өмнө багш нартайгаа 200 цаг бэлтгэл хийсэн байна. Мөн өвөө, аавынхаа мэргэжлийг өвлөн авсан гурав дахь үеийн нисгэгч аж.
2024-04-01
Манай улс 2024 онд 52 улсын 379 чиглэлд нислэг үйлдэнэ
БНСУ-ын Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээ болж буй. Тус арга хэмжээнд Монголын Засгийн газраас аялал жуулчлалын чиглэлээр баримталж буй зарим бодлогыг шийдлийн хамт танилцуулсан юм.
2024-03-30
Л.Номин хамгийн том тийрэлтэт агаарын хөлгийг жолоодсон анхны эмэгтэй нисгэгч боллоо
"МИАТ" ТӨХК-ийн зургаа дахь эмэгтэй нисгэгч Лхамсүрэнгийн Номин өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Boeing-737 агаарын хөлгөөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд анхны бие даасан нислэгээ үйлдсэнээр BOEING загварын агаарын хөлгийн анхны эмэгтэй нисгэгч боллоо. Тодруулбал, МИАТ ТӨХК-ийн эмэгтэй нисгэгчдээс хамгийн том тийрэлтэт агаарын хөлгийг жолоодсон анхны нисгэгч болж байна.
2024-03-29