Увс аймгийн Улаангом сумын “Шинэ-Улаангом зах” шатсантай холбогдуулан 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн З.Мэндсайхан нарын хамтаар тус захын түрээслэгчдийн төлөөлөлтэй уулзаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр түрээслэгчид гарааны бизнесийг дэмжих хүүгүй (эсхүл хөнгөлөлттэй) зээл олгох, шатсан захын суурин дээр 2026 онд шинэ худалдааны төв барьж ашиглалтад оруулахыг шат, шатны байгууллагад уламжилж, шуурхай шийдвэрлүүлэх дэмжлэг хүсжээ.