Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас XXI зууны эцэс гэхэд дэлхийн мөсөн голуудын тэн хагас нь устаж үгүй болох магадлалтайг “Nature climate change” сэтгүүлд Швейцарын судлаач дын даваа гарагт нийтэлсэн шинэ судалгаанд онцолжээ.
“Swiss Info” цахим хуудсанд мэдээлснээр дэлхийн агаарын хэм нэмэгдэхийн хэрээр энэ зууны дунд үе гэхэд жил бүр 2000-4000 мөсөн гол устаж үгүй болох магадлалтайг судалгаанд анхааруулсан байна. Одоогоор дэлхий даяар жилд 750800 мөсөн гол устаж буй аж.
Швейцарын Технологийн хүрээлэнгийн судлаачдын тооцоолсноор агаарын хэм одоогийнхоос 2.7 хэмээр нэмэгдвэл дэлхий дээрх 200 мянга гаруй мөсөн голоос тавны дөрөв нь 2100 он гэхэд устаж үгүй болох төлөвтэй байна. Хэрэв Парисын уур амьсгалын хэлэлцээрт заасны дагуу дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барьж чадвал одоо байгаа мөсөн голуудын тал хувийг хадгалан үлдэх боломжтой. Харин хамгийн таагүй нөхцөл байдалд буюу дөрвөн хэмээр дулаарсан тохиолдолд 10 мөсөн голоос зөвхөн нэг нь л үлдэх гэнэ.
Э.Сүйлэн