УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдөр 16.00 цагт Ерөнхий сайдтай уулзаж, 16 дэд сайд томилсон шийдвэрээ цуцлах шаардлагыг хүргүүллээ. Хяналтын болон бүтээмжийн 128 менежер, сайд нарын зөвлөхийн орон тоог цомхотгосноор төсвийн зардлаас 20.6 тэрбум төгрөг хэмнэнэ хэмээн Засгийн газраас мэдээлсэн. Тэгвэл эдний оронд дэд сайдын орон тоог сэргээснээр хэмнэлт болно гэдэг нь худал хэмээн сөрөг хүчнийхэн үзэж буй юм. Төсвийн орлого тасарч, эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед даргын орон тоог нэмэх нь буруу шийдвэр учраас үүнийгээ энэ сард багтаан цуцлахыг тэд шаардаж байна. Мөн төрийн бүтцийг аль болох цомхон байлгах ёстой гэжээ.