“OpenAI” компани хиймэл оюуны салбарт дахин нэг томоохон алхам хийж, зураг үүсгэх болон засварлах чадвартай “ChatGPT images” хэмээх шинэ загвараа танилцууллаа. Энэхүү хувилбар нь зөвхөн зураг бүтээгээд зогсохгүй, хэрэглэгчдэд хиймэл оюунтай харилцан ярилцах замаар тухайн зургийн тодорхой хэсгийг нарийвч лан засах боломж олгож буйгаараа онцлогтой. Мөн өмнөх хувилбаруудтай харьцуулахад дөрөв дахин бага хугацаанд зураг бүтээх боломжтой гэнэ. Ингэхдээ зургийн чанарыг алдагдуулахгүйгээс гадна гэрэл, сүүдэр, элемент бүрийг нь илүү бодит, “амьд” харагдуулах чадвартай аж. Түүнчлэн “OpenAI”-ийнхан хэрэглэгчдэд илүү ойлгомжтой, ашиглахад хялбар хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм байна. Энэхүү шинэ загвар нь дижитал контент бүтээх арга барилыг үндсээр нь өөрчилж, дизайнер, маркетеруудын бүтээмжийг шинэ шатанд гаргах нь. Мөн шинэ системд зургийн гарал үүслийг таних нууц тэмдэг (watermark) суулгаж өгсөн нь оюуны өмчийг хамгаалах болон мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн томоохон дэвшил болжээ.
У.Сүрэн