А.Цагаадай Азийн залуучуудын АШТ-ээс хүрэл медаль гардав
20 хүртэлх насныхны Ази тивийн залуу чуудын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнд манай улсын таван тамирчин “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Х.Уянга, МУБИСийн Биеийн тамирын сургуулийн спортын мэргэжлийн онол, арга зүйн тэнхимийн эрхлэгч Б.Нармандахын удирдлагад оролцов.
2026-06-05
25 км/цагаас илүү хурдтай цахилгаан дугуйг 18-аас дээш насныхан унана
УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Сүүлийн үед иргэдийн хувьд нийслэл хотод аюулгүй амьдрахад эрсдэл учруулж буй нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй болон скүүтерийн үйлчилгээний хяналт, зохицуулалтыг уг төсөлд шинээр нэмж тусгасан юм.
2026-06-05
Зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Уул уурхайн салбар дахь байгаль орчны менежментийг сайжруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор уул уурхай эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд өнгөрсөн сарын 29-нөөс хяналт, шалгалт хийж буй билээ.
2026-06-05
Цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг шинэчлэх шаардлагатай гэв
1980 онд байгуулагдсанаас хойш Орхон, Булган, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Баянхонгор, Завхан, Дундговь, Өмнөговь аймгийн сум, суурин газарт цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа явуулж буй бөгөөд 92,000 гаруй хэрэглэгчид үйлчилгээ үзүүлж байгааг дээрх компанийн удирдлагууд танилцуулав.
2026-06-05
Төрийн өмчит компаниудын удирдах ажилтныг сонгон шалгаруулалтгүй томилжээ
Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ), Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ), гүйцэтгэх захирал, бүтээмжийн менежер зэрэг удирдах албан томилгоонд хийсэн дүн шинжилгээг Нээлттэй нийгэм форумаас өчигдөр танилцуулав. Тодруулбал, эл шинжилгээгээр улсын төсөвт хамгийн өндөр орлого төвлөрүүлдэг “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг сонгон авч, 2020-2024 оны хооронд хийсэн удирдах албан тушаалтны томилгоон дахь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянаж, дүгнэжээ.
2026-06-05
П.Мөрөн ДАШТ-ий цувралын “Ралли3” ангилалд түрүүллээ
Аргентин улсын Сан Хуан болон Сан Рафаэл хотод “Ралли рейд”- ийн ДАШТ-ий цуврал гуравдугаар гараа болж өндөрлөлөө. 13 дахь удаагийн раллигийн мотоциклийн төрөлд 78, автомашины төрөлд 38 баг өрсөлдөв. Тус уралдаанд Монголоос “Тал нутгаас дакарт” төслийн тамирчин, олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Б.Батмөнх, “КТМ Монголиа” клубийн П.Мөрөн нар хурд сорьсон. Б.Батмөнх гурван гарааны дараа нийт тамирчдаас 27, “Ралли2” ангилалдаа 17 дугаар байр эзлэн 12 оноо авч “Дакар ралли-2027”-д оролцох эрхээ албан ёсоор авчээ
2026-06-04
Америк, Ирантай мөддөө хэл амаа ололцохгүй нь
“Тохиролцох нь хэдхэн цагийн асуудал” гэж хэлэхдээ Марко Рубио ер эргэлзээгүй. Гэтэл үүнээс хойш тун удалгүй Дональд Трамп “хэлэлцээр хийгчид яарах хэрэггүй” гэж хэлснээр үйл хэрэг удаашрав. Энхийг тогтоох үйл явц яст мэлхийн хурдаар мөлхөж байна. Хэн үүнийг сунжруулаад байна вэ. Иран чууд биш болох нь илт. Тус улс хүнд хэцүү түрэмгийлэл үзэж, улс орноо сэргээн босгоход нь бат бэх энх амгалан байдал ус, агаар шиг хэрэгтэй байгаа. Тохиролцоог сунжруулж дахин шинэ цохилт өгөхийг хүлээж өөртөө эрсдэл уч руулахыг Тегеран зөвшөөрч хэрхэвч болохгүй.
2026-06-04
Хүүхдийн мөнгийг энэ сарын 18-нд олгоно
Баянхошуу гудамж төслийн зам барилгын ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн буудлаас 21 дүгээр хорооллын уулзвар хүртэл авто замын баруун хэсэгт хашлага, явган хүний хашлага хийж гүйцэтгэхээр замыг хэсэгчлэн хаана.
Зам хаах хугацаа:
2026-06-04
Өнгөрсөн оны “Компанийн засаглалын кодекс”-ийн үнэлгээ 77.8 хувьтай гарчээ
Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ноос “Компанийн засаглалын кодекс”-ийн өнгөрсөн оны үзүүлэлтийг олон нийтэд танилцууллаа. Тус кодексийг даатгагч, итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын менежментийн компани, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч дагаж мөрдөх үүрэг хүлээдэг. Эл ангилалд хамаарах 160 этгээдийн 2025 оны жилийн дундаж үнэлгээ 77.8 хувьтай гарчээ.
2026-06-04
Япон Улс визийн хураамжаа нэмэх нь
Япон Улс гадаадын иргэдийн визийн хураамжийг эрс нэмэгдүүлж, хил нэвтрэхээс өмнө цахимаар урьдчилан зөвшөөрөл хүсэх зэрэг заалтыг тусгасан Цагаачлалын хяналтын тухай хуулийн төслөө хэлэлцүүлж, парламент нь дэмжсэнийг “Кёодо ньюс” агентлаг мэдээллээ. Ингэснээр виз сунгах төлбөр 6000-аас 100 000, байнга оршин суух зөвшөөрлийн хураамж 10 мянгаас 300 000 иен болж огцом өсөх аж.
2026-06-04
Хүүхдүүд гурваас дээш цагийг цахим орчинд өнгөрүүлдэг
Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг Төрийн ордонд хоёр дахь долоо хоногтоо хэлэлцүүлэв. Хуулиар цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэднийг гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, сөрөг агуулгатай контентоос ангид байлгах, цахим дээрэлхэлтийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болгох зэрэг харилцааг зохицуулах юм.
2026-06-04
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын хурал маргааш эхэлнэ
Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурлыг энэ сарын 4-5-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ удаагийн хуралд 30-аад улсын 250 орчим төлөөлөгч оролцох юм. Хурлаар таван үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Тухайлбал, Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломжуудын талаар ярилцаж, урьдчилан сэргийлэх талаар хэлэлцэх нь.
2026-06-04