Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

ОХУ-ын газрын тосны үнэ Иран-Израилын дайны өмнөх түвшиндээ хүрч буурав

ОХУ-ын экспортын гол газрын тос болох “Urals”-ийн үнэ Ойрх Дорнод дахь мөргөлдөөн эхлэхээс өмнөх түвшинд хүрч буурсан нь Кремлийн төсөвт хүндрэл уч­ руулж, Москвагийн хувьд таагүй мэдээ болж байна.
2026-07-09

Амьдрахад хамгийн таатай хот бол Данийн Копенхаген

Судалгааны “Economist intelligence unit” (EIU) байгууллагаас дэлхийн 173 хотын амьдрах орчныг үнэлжээ. Тодруулбал, тогтвортой байдал, эрүүл мэндийн үйлчилгээ, соёл ба хүрээлэн буй орчин, боловсрол, дэд бүтэц гэсэн үндсэн таван бүлэг үзүүлэлтийн хүрээнд тухайн нийслэлд аж төрж буй хү­ ний амьдралын чанарыг хэмждэг аж. Үнэлгээг EIU-гийн шинжээчдийн дүгнэлт, Дэлхийн банк, “Transparency international” зэрэг байгууллагын мэдээлэлд тулгуурлан 100 онооны системээр тогтоодог байна.
2026-07-09

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа 

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагд­саны 820, Ардын хувьсгалын 105, Цаг­даа­гийн байгууллагын 105, Дотоодын цэргийн 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг то­хиолдуулан хуулиар хүлээ­сэн үүргээ нэр төр­тэй биелүүлж, ажил, мэргэжилдээ идэвх зүтгэл, үр бүтээл гарган, хамт олноо манлайлан ажилласан алба хаагчдын хөдөлмөрийг төр, засгаас үнэлж, цагдаа, дотоодын цэргийн алба хаагч­дыг шагнасныг өчигдөр ЦЕГ-ын дар­га, Дотоодын цэргийн командлагч, хошууч ге­не­рал Ж.Болд болон даргын зөвлөлийн ги­шүүд гар­дуулан өгч баяр хүргэв.
2026-07-09

Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна

Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг 1970-аад оны үед Зөвлөлт Холбоот Улсын инженерүүд үерийн уснаас сэргийлэх зорилгоор барьсан. Гэвч замбараагүй газар олголтоос үүдэн уг байгууламж үндсэндээ эвдэрсэн. Ногоон нуурын ус тунгаах байгууламж нь хотын төв рүү урсах үерийн усны урсгалыг сааруулж, “Бөмбөгөр” орчмыг үерт автахаас сэргийлдэг чухал ач холбогдолтой юм.
2026-07-09

Төв Ази дэлхийн агаарын ачаа тээврийн шинэ төв болох төлөвтэй 

Төв Азийн агаарын ачаа тээврийн хэмжээ 2019 оноос хойш хоёр дахин өссөнийг Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ноос мэдээллээ. Тус байгууллагын долоо хоног тутмын “Chart of the week” тоймд агаарын орон зайн зарим хязгаарлалт болон тээврийн сүлжээний шинэчлэлийн улмаас Төв Ази нь тив хоорондын ложистикийн ач холбогдол бүхий дамжин өнгөрөх чухал бүс болж буйг онцолсон байна.
2026-07-09

Туул гол Улаанбаатар хот болон Эг гол Хантай баг орчимд усны түвшин 10-15 см нэмэгдэх төлөвтэй байна

Туул гол Улаанбаатар хот болон Эг гол Хантай баг орчимд усны түвшин 10-15 см нэмэгдэх төлөвтэй байна
2026-07-09

Шинээр таван Бригадын генерал цолтон төрөв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, нэр бүхий таван хүнд өчигдөр цэргийн дээд цол хүртээлээ. БХЯны Стратегийн бодлого, төлөв­лөл­тийн газрын дарга, хурандаа Э.Гансүх, Шүү­хийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа А.Нам­саманд, Хил хамгаалах ерөнхий газрын тэр­гүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Ц.Мяг­мардорж, Цагдаагийн ерөн­хий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Бат­баатар, Дотоодын цэргийн штабын дар­га, хурандаа Н.Лхагвасайхан нар ийнхүү Бри­гадын гене­рал боллоо.
2026-07-09

Монгол Улс Стокгольм болон Минаматагийн конвенцын хэрэгжилтийг дэмжих төсөлд нэгдэв

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон Даян дэлхийн байгаль орчны сангийн 23.5 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дэлхийн химийн бодисын мониторингийн хөтөлбөр”-ийн дэд төсөлд манай улс нэгдлээ. Ингэснээр Монгол Улс “Стокгольм болон Минаматагийн конвенцын хүрээнд удаан задардаг органик бохирдуулагч болон мөнгөн усны мониторингийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-д хамрагдах Азийн 10 орны нэг болов. 
2026-07-09

Хурдан морины сэрвээний өндрийг хиймэл оюун ухаанд (AI) суурилсан ухаалаг төхөөрөмжөөр хэмжинэ

Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдаанд оролцох морьдын сэрвээний өндрийг хиймэл оюун ухаанд (AI) суурилсан ухаалаг төхөөрөмжөөр хэмжинэ.
2026-07-09

“Улаан овоо”-гийн уурхайг түрээслүүлж, роялти авна

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Silver elephant mining” Монгол дахь бүрэн эзэмшлийн охин компаниараа дамжуулан “Улаан овоо” нүүрсний уурхайгаа түрээсээр ашиглуулах гэрээ байгуулснаа зарлав
2026-07-09

Наадмаар үргэлжилсэн аадар бороотой 

Хүчтэй хөгжсөн бөөн үүл энэ сарын 7-8-нд шилжих шөнө Улаанбаатар хотыг баруунаас зүүн тийш чиглэлтэй дайран өнгөрсний улмаас аадар бороо орж, нийслэлийн олон байршилд их хэмжээний ус тогтон, барилгын зоорийн давхрууд усанд автаж, уулархаг бүсүүдээр үер буужээ.
2026-07-09

БНСУ-ын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён манай улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Түү­ нийг албан ёсоор угтан авах ёслол өнөөдөр 14.00 цагт Сүхбаатарын талбайд болох юм.
2026-07-09

“Монгол дархан-Адууны соёл” үзэсгэлэнд 205 бүтээл дэлгэжээ

Дэлхийн адууны өдрийг хоёр дахь жилдээ, Монгол дархны өдрийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд “Монгол дархан-Адууны соёл” тусгай үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд толилуулж байна. Үүгээр нүүдэлчин монголчуудын оршихуйн үндэс болсон хурдан хүлэг, түүнийг дагасан баялаг өв уламжлал болон уран дархчуудын ухаан, мэлмий, гарын ураар бүтээсэн адууны соёл, тоног хэрэгслийг цогцоор нь сурталчлан таниулах зорилготой юм.
2026-07-09

Намууд төрийн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулаагүй байв 

Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ноос улс төрийн нам, эвсэлд энэ онд олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоосон байна. Нийт сонгогчийн нэгээс дээш хувийн санал авсан намуудад төрөөс санхүүжилт олгож буй. 2024 оны сонгуулийн дараа энэ болзлыг МАН, АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл, Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв нам хангасан юм.
2026-07-08

БНХАУ-д Майсак хар салхины улмаас онц байдал зарлав 

БНХАУ-ын өмнөд бүс нутгийг, тэр дундаа Хайнань арал болон Вьетнамыг дайран өнгөрсөн Майсак хар салхины улмаас Гуанси мужийн Люлан далан нурж, хоёр хүн амиа алджээ.
2026-07-08

УУҮА-ын зөвлөлийн даргаар З.Ган-Очирыг сонголоо 

Монголын Уул уурхайн үндэсний ассоциац (МУУҮА)-ын зөвлөлийн хурал уржигдар болж, удирдлагын асуудлыг хэлэлцжээ. Тус хурлаар зөвлөлийн дарга Г.Батцэнгэлийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, түүний оронд тус зөвлөлийн гишүүн З.Ган-Очирыг сонгожээ. Зөвлөлийн даргаар ажиллах болсон тэрбээр МУУҮА-ын гүйцэтгэх захирлын үүргийг мөн түр хавсран гүйцэтгэх юм байна. 
2026-07-08

“25 дугаар суваг” телевизийн тоймч, сэтгүүлч Г.Мөнхтуул Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо 

Үндэсний их баяр наадмыг угтсан шагналын хурыг Ерөн­хийлөгч өчигдөр ч үргэлжлэн буулгав. Энэ өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин, Гавьяат малчин, Алдарт уяач Ц.Шинэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал, зөвлөх инженер Г.Ёндон нар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн юм.
2026-07-08

Төв цэнгэлдэх хүрээлэнд тухтай сууж, чөлөөтэй зөрөх боломжийг хязгаарлажээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр хөл хөдөлгөөн ихтэй байна. Наадмын нээлтийн тасалбар авч чадаагүй жуулчид болон зарим иргэд нээлтийн өмнөтгөл тоглолтыг үзэж сонирхлоо.
2026-07-08