Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэлийг дахин НЭГ сар цагдан хорихоор болжээ
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/2550 дугаартай “Прокурорын гаргасан саналыг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжаар яллагдагч Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.
2025-08-27
Вьетнамд хар салхины улмаас нэг хүн нас барж, найман иргэн гэмтжээ
Вьетнамын хойд төв эргийг Кажики хар салхи уржигдар дайран өнгөрсний улмаас нэг хүн нас барж, найман иргэн гэмтжээ. Вьетнамын Үндэсний ус, цаг уурын урьдчилсан мэдээллийн төвийнхний мэдэгдсэнээр салхины хурд цагт 118-133 км хүрч ширүүссэн бөгөөд Тханьхоа, Куангчи, Хуэ, Дананг зэрэг мужийн ойролцоо оршин суудаг 50 мянга орчим иргэнийг нүүлгэн шилжүүлж, орон нутгийн нислэгүүдийг цуцалсан байна.
2025-08-27
Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
Энхтайваны гүүрийг 1958 онд Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байсан. 68 орчим жилийн туршид их засвар хийгээгүй. Тиймээс 2026 онд гүүрийг шинэчлэн засварлахаар зураг төслийг боловсруулж, ажлын гүйцэтгэл 60 хувьтай байна. Энэ талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр, “ГБЭТ” ХХК-ийн ерөнхий инженер Э.Тодгэрэл мэдээлэл өглөө.
2025-08-27
“МДТоф”-ынхноос хахууль авсан гэх С.Ганбаатар мөрдөх ажиллагаанд саад учруулж байгаа гэв үү
УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг яллагдагчаар татах тогтоол прокурор баталж, түүнийгээ танилцуулахыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчдөд үүрэг болгосон аж. Үүнийх нь дагуу мөрдөгч болон прокуророос С.Ганбаатарын дуудан ирүүлж танилцуулахаар удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна. Гэвч хууль дээдлэх тангараг өргөсөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар элдэв шалтаг хэлж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, мөрдөгч, прокурорын дуудах хуудсыг үл ойшоож буй гэнэ.
2025-08-27
21 аймгаас 14-ийг нь агаарын чанарын автомат станцтай болгожээ
БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 21 аймгийн төвийг энэ онд багтаан агаарын чанарын автомат станцтай болгох төсөл хэрэгжүүлж буй билээ. Үүний хүрээнд энэ зун 14 аймагт автомат станц суурилуулсныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Найм, есдүгээр сард Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв, Сүхбаатар аймагт ийм төхөөрөмж суурилуулснаар төслийн ажил дуусах аж.
2025-08-27
Туул голын хамгаалалтын бүсэд халдахын тулд хуулийн хулгай хийв
Улаанбаатар хотод 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийн нэг болох “Туулын хурдны зам”-ыг Туул голын хамгаалалтын бүсэд барихын тулд хуулийн хулгай хийсэн байж болзошгүй нь. Тодруулбал, тус төслийн ажлыг саадгүй явуулахын тулд өнгөрсөн долоодугаар сарын 9-нд буюу олон нийтийн анхаарал суларсан баяр наадмын өмнөхөн Усны тухай хуульд нэгэн заалтыг нэмэлтээр “шургуулжээ”.
2025-08-27
Хотын төвд өндөр барилга бариулахгүй гэх хоосон сүржигнэлийн цаана
Хотын дарга Х.Нямбаатар дүүрэг, хороодын Засаг дарга нартай уржигдар уулзахдаа нэгэн сүржин мэдэгдэл хийлээ. Тэрбээр нийслэл хотынхоо бодит нөхцөл байдлыг гэнэт анзаарсан уу, эсвэл иргэд, олон нийтийн шахалт шаардлагаар дуугарав уу, зах замбараагүй барилгажилттай цаашид хатуу тэмцэхээ илэрхийлэв. “40, 50 мянгатын байруудыг буулгаж, суурин дээр нь 16-20 давхар барилгууд барьж байна.
2025-08-27
Бага зэргийн бороо орно
27-нд төвийн аймгуудын нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025-08-27
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт маргааш эхэлнэ
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлд маргаашаас ирэх сарын 20-ныг хүртэл 08.00-20.00 цагт тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлчийн ор¬ны орон тэгш, сондгой тоогоор хязгаарлаж авто замын хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.
2025-08-26
Сэрүүн орныг зорих аялал жуулчлалын шинэ хандлагад манай улс бэлэн үү
Ихэнх хүн амарч, зугаалахдаа халуун дулаан, таатай уур амьсгал эрдэг билээ. Гэвч энэ жил олон оронд түүхэн дээд амжилт тогтоосон аагим өдрүүд үргэлжилж, жуулчид гэртээ буцахад, аяллаа цуцлахад, тэр байтугай эмнэлэгт хүргэгдэхдээ тулсан юм. Энэ нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хямрал аялал жуулчлалын эдийн засагт нөлөөлж буй дохио хэмээн салбарын мэргэжилтнүүд анхааруулсан.
2025-08-26
Төв аймгийн Баян-Өнжүүлд 75 мм хур тунадас оржээ
Монгол орны нийт нутгаар өнгөрсөн долоо хоногт бороо хур элбэг орсноос гол, нууруудын усны түвшин нэмэгдэн, зарим бүсэд үер болсон. Энэ сарын 18-24-нд буюу долоо хоногийн нийлбэр үзүүлэлтээр Төв аймгийн Баян-Өнжүүл сумд хамгийн их буюу 75, Сэлэнгийн Ерөөд 73.4, Мандал, Бугантад 63-63.2 мм хур тунадас оржээ.
2025-08-26
Үхэж жаргадаг үнэнийг онож буулгасан бичээч
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, яруу найрагч Ломбын Нямаагийн мэндэлсний 80 жилийн ой энэ онд тохиож байна. Монголын уран зохиолд нэр, мөрөө үлдээсэн долоон Нямаагийн нэг түүнийг Хөдөөдөө дөмөг нь Ломбын Нямаа, Лут Нямаа хэмээн үзэг нэгтнүүд нь тодорхойлсон байдаг.
2025-08-26