Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Хайлаастаас Дарь-Эхийг холбосон авто замаас Сэлбэ дэд төвтэй холбогдох 960 метр авто зам барьж байна

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хайлаастаас Дарь-Эхийг холбосон авто замаас Сэлбэ дэд төвтэй холбогдох 960 метр авто замыг барьж байна. Тус замыг долоодугаар сарын 1-нд ашиглалтад оруулна.
2026-05-20

Азийн аялал жуулчлалын салбарынхан Улаанбаатарт чуулна

15 дахь удаагийн Азийн аялал жуулчлалын форум (ATF-2026)-ыг “Азийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний хөгжил ба чиг хандлага” сэдвийн хүрээнд ирэх сарын 11-13-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
2026-05-20

Сэтгэл зүйчээр суралцагчдын тоо хоёр дахин нэмэгджээ

Сэтгэл зүйч нь 2022 оноос их сургуулиудын хамгийн эрэлттэй бөгөөд элсэгч ихтэй мэргэжлийн тоонд баг­таж, төгсөгчдийн хүрээ тэлж буй талаар Бо­ловсролын яамнаас мэдээлэв.
2026-05-20

ТЦА: Бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Тээврийн цагдаагийн албанаас цаг агаарын нөхцөл байдлын талаарх зөвлөмж гаргажээ. Тодруулбал, Өнөөдөр /2026.05.20/-ны өдөр нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2026-05-20

“TMK energy” байгалийн хийнээс эрчим хүч үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлнэ

“TMK energy” компани байгалийн хийнээс эрчим хүч үйлдвэрлэх төсөл хөгжүүлэхээр “Дашваан­жил групп” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэ нь тус компанийн нүүрсний давхаргын метан хийн “Гурвантэс XXXV” төслөөс ол­борлосон хийг арилжааны зориулалтаар ашиглах эхний томоохон алхам болж байна.
2026-05-20

Шагнал нь нэмэгдсэн ч теннисчид бойкот зарлах уу 

Энэ сарын 24-нөөс зургаадугаар сарын 7-ны хооронд Парис хотноо шороон талбайд зохион байгуулдаг цорын ганц “Их дуулга” тэмцээн буюу “Ролан Гаррос” болно. Францын нээлттэй тэмцээн эхлэхэд бараг долоо хоног үлдээд байгаа ч аль хэдийн хэвлэл мэдээллийн тэргүүн нүүрнээ тус тэмцээнийг онцолж эхэллээ.
2026-05-20

“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн инженерт хорих ял шийтгэлээ

“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хэд хэдэн албан тушаалтан эрх мэдлээ ур­вуулж, их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогд­соны нэгийнх нь гэм буруутай, эсэхийг шүүх дэнсэлжээ.
2026-05-20

Дундын хувилбар Б.Пүрэвдагва

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид өчиг­дөр 15.00 цагаас хуралдаж, Улаанбаатар хо­тын шинэ даргын асуудлыг хэлэлцэв. Засаг даргыг огцруулснаас хойш 14 хоногт багтаан да­раа­гийн хүнийг томилох хуультай.
2026-05-20

“Хиймэл оюуны маргааныг” таслан шийдвэрлэв

Боловсон хүчнээ шинэчилж, бататгах, хиймэл оюунаар орлуулах нь тухайн байгууллагын бодлого мэт боловч үнэн хэрэгтээ сүүлийн үед хамгийн маргаан дагуулсан асуудал энэболж байна.
2026-05-19

Зохиолч Э.Мишээл “Улаанбаатар грант” хүртжээ

Нийслэлийн ЗДТГ-ын нэрэмжит “Улаанбаатар грант” шагналыг зохиолч Э.Мишээл “Үр минь чамайг хүлээж байна” бүтээлээрээ хүртлээ. Уг шагналд зураач О.Золбоотөгөлдөрийн “Зүүд урлаач” зурагт ном, “Эргэлт.мн” сайтын “Сүүлчийн нүүдэлчид” сэтгүүл зүйн цуврал болон Соёлын гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт Г.Мэнд-Ооёогийн “Оройн ганц мод” роман зэрэг бүтээлийг нэр дэвшүүлсэн юм.
2026-05-19

Явуулын поликлиник галт тэргэнд үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээхийж эхэллээ

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгээс хүсэлт тавьсны дагуу Оросын төмөр замын “Гэгээн пантелеймон” явуулын эмнэлгийнхэн өчигдөр Монголд ирж, иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийж эхэллээ.
2026-05-19

“Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин багасгах тохиролцоонд хүрчээ

Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах үүрэг бүхий ажлын хэсэг хөрөнгө оруулагч тал “Рио Тинто”-той хэлэлцээ хийж байна. 
2026-05-19

Богд хааны ордон музей энэ сарын 28-ныг дуустал ахмад настан, хүүхдүүдэд үнэгүй үйлчилнэ

Богд Хааны Ордон музей үзэгч олондоо зориулсан түүх, соёлын өвийг сурталчлах, боловсролын олон талт үйл ажиллагаагаа өргөжүүлж, “Хаан ордны хавар 2026” тусгай хөтөлбөрийн нээлттэй өдрүүдийг зарлалаа. Тус арга хэмжээ 2026 оны тавдугаар сарын 18-наас 28-ны хооронд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд олон төрлийн үзэсгэлэн, урлаг, боловсролын хөтөлбөрүүд зохион байгуулагдана.
2026-05-19

“Гранд плаза”-гийн цахилгаан шат унаснаас долоон хүнийг эмнэлэгт хүргэжээ

Баянгол дүүргийн II хорооны нутаг, Баруун дөрвөн зам дахь “Гранд плаза” төвийн цахилгаан шат ажиллагаагүй болж унаснаас дотор нь зорчиж явсан долоон хүн гэмтжээ.
2026-05-19

“AI ба дэлхийн монгол хүн” ном уншигчдын хүртээл боллоо

Технологийн хурдтай хөгжил, хиймэл оюуны эрин үед монгол хүний мөн чанар, үнэт зүйл, сэтгэлгээ, хөгжил дэвшлийн талаар эргэцүүлэн өгүүлэх “AI ба дэлхийн монгол хүн” номын нээлт өчигдөр болж, уншигчдад хүрлээ
2026-05-19

Нөөцийн махыг иргэдэд нэг удаа 3 хүртэлх уутаар борлуулж байна

Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн зургаан цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж байна. 
2026-05-19

“Тавантолгой түлш”-ийнхэн ашиглахыг хязгаарласан их хэмжээний химийн бодис хадгалж байв 

Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэгч “Тавантолгой түлш” ХХК-ийнхан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан их хэмжээний химийн бодис авч, хадгалж байжээ.
2026-05-19

“Алтаргана-2026” наадмын үеэр буриад түмний дангинаг тодруулах нь

Буриад түмний соёл, урлаг, спортын томоохон арга хэмжээ болох “Алтаргана-2026” наадмыг ОХУ-ын Улаан-Үд хотноо долоодугаар сарын 1-5-нд зохион байгуулна. Хоёр жил тутамд ээлжлэн зохион байгуулдаг тус арга хэмжээнд Монгол, ОХУ, БНХАУ болон дэлхийн бусад оронд амьдарч буй буриад түмэн оролцож, өв соёл, язгуур урлагаа сурталчлан таниулдаг уламжлалтай.
2026-05-19