Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Батцэцэг

Б.Алдар, Э.Хүслэн нар хошуучилж байна

Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн шатрын 20 хүр­тэлх насныхны залуучуудын УАШТ-д эмэгтэй, эрэг­тэй­чүү­дийн ангилалд 188 шилдэг тоглогч оролцож байна.
2025-01-13

Мөсөнд авиралтынхан “Дэлхийн цом”-ын таван цувралд өрсөлдөнө

Олон улсын уулчдын холбооноос энэ онд зохион байгуулах мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээн БНСУ-ын Чонсон хотод маргааш эхэлнэ. Энэ сарын 12 хүртэл үргэлжлэх эхний цувралд оролцохоор “Сутайн бор” клубийн баг хөлгийн жолоо заллаа.
2025-01-11

Б.Ачбадрах хошой алтан медалийн эзнээр тодорлоо

БНСУ-ын Пёнчан хотод болсон, тус улсын гүйл­тийн цанын насанд хүрэгчдийн аварга шал­гаруулах нээлттэй тэмцээнд Мон­голоос үндэс­ний шигшээ багийн тамирчид дасгал­жуу­лагч Д.Баттулгын удирдлагад оролцлоо.
2025-01-11

“Дуэль” клубийнхэн аваргын цом гардлаа

Монголын туялзуур сэлмийн холбоо энэ оны анхны тэмцээнээ өсвөр үеийнхний “Олим­пик кап”-аар эхлүүлэв
2025-01-09

“Мастер кросс” уралдаанд дагах гарааг хэрэгжүүлнэ

Авто спортын шинэчилсэн дүрмээр “Мастер кросс” уралдаанд дагах гарааг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлжээ. Өм­нөх уралдаануудад нэг хэсгийн га­раа­наас цааш шалгаруулах тамирчдын тоо найм байсныг ес болгов.
2025-01-09

Азийн залуучуудын наадмын хөтөлбөрт багтаажээ

Азийн олимпын зөвлөлөөс гурав дахь удаа­гийн Азийн залуучуудын наадмын тов болон спор­тын төрлүүдийг зарласан.
2025-01-09

Бөхийн барилдаанд чансаа тогтоодог болно

Монголын үндэсний бөхийн холбоо шинэч­лэ­лийн хө­төл­бөрийн хүрээнд томоохон барил­даа­нуу­дад чан­саа­ны оноо олгох журмыг хэрэг­жүү­лэ­хээр бо­лов. Тус холбооноос баталсан цаглаврын да­гуу өндөр зэ­рэг­­лэлтэй бөхчүүдийн чансаа тог­­тоох барил­даа­ныг сард хоёр, намраас хаврын ули­­ралд нийт 16-18 удаа зо­хион байгуулахаар төлөв­­лөөд буй. Эдгээр ба­рил­даанд оролцсон идэвх, гаргасан амжилтад үндэс­лэн жил жилийн шил­­дэг бөх­чүүдийн чансааг devjee.mn цахим хуу­дас­тай хамт­ран гаргах юм.
2025-01-09

Монголын баг Италийг зорилоо

Италийн Турин хот дэлхийн оюутны спортын өвлийн универсиад наадамд оролцох та­мирч­дыг хү­лээн авахад бэлэн болжээ. Ирэх долоо хоногт эхлэх XXXII наадамд 57 орны 2000 гаруй оролцогч спортын 11 төрөлд 90 багц медалийн төлөө өрсөл­дөх нь.
2025-01-09

Зүүн Азийн супер лигийн тэмцээн зохион байгуулах стандартыг хангав

Азийн хүчирхэг лигүүдийг нэгтгэсэн Зүүн Азийн супер лигт 2025-2026 оны улирлаас манай улсын Үндэсний дээд лигийн аварга багийг оролцуулахаар болсон билээ. Үүнтэй холбоотой тус лигийн гүйцэтгэх захирал Хенри Керинс, үйл ажиллагааны менежер Стив Хан болон маркетингийн менежер Алекс Ох нар манай улсад хүрэлцэн ирж, Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн зохион байгуулагчидтай уулзсан байна.
2025-01-08

Пауэрлифтингийн анхдугаар УАШТ эхэллээ

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос зохион бай­гуулж буй хэвтээ шахалтын классик төрлийн долоо, хэрэгсэлтэй төрлийн 15 дахь удаагийн УАШТ Спортын төв ордонд өчигдөр эхэллээ. Аваргуудаа энэ сарын 9-нд тодруулах тус тэмцээнд 23 багийн 240 тамирчин өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангилалд 86 жинд 258 медалийн төлөө өрсөлдөж байна. Тэдний дотор ДАШТ-ий 32 алт, 11 мөнгө, 16 хүрэл медальтан байгаа нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй, сонирхолтой болгож буй аж.
2025-01-08

Цахим спортын комисс байгууллаа

Олон оронд цахим спорт эрчимтэй хөгжиж, со­нир­хон хичээллэгсэд жилээс жилд нэмэгдэх бол­сон. ОУОХ-ноос цахим спортыг олимпын хө­дөл­гөөний нэг хэсэг болгох санаачилга гаргаж, 2023 онд “Олимпын цахим спортын долоо хо­ног”-ийг Сингапурт өрнүүлсэн билээ. Тэгвэл Саудын Араб улсад цахим спортын олимпын наад­мыг энэ онд зохион байгуулахаар болсноо зар­лав.
2025-01-07

О.Мишээл уран гулгалтын төрөлд өрсөлдөх нь

Италийн  Турин хотод дэлхийн оюутны спор­тын универсиад 32 дугаар наадам энэ сарын 13-нд эхэлнэ. 14 хоног үргэлжлэх тус наадамд 50 гаруй орны 3000 гаруй тамирчин спортын есөн төрөлд өрсөлдөх нь. Монголын баг энэ удаа гүйлтийн болон уулын цана, уран гулгалт, шорт трейк, снөүбордын төрөлд 20 хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм.
2025-01-07

“Дакар ралли”-гийн элсэн цөлд мөрөөдлөө биелүүлж буй монгол залуу

Олон улсад хамгийн их хөгжөөн дэм­жигч­тэй спортын төрөл бол мотоцикл. Энэ спортод ОУХМ П.Мөрөн хүүхэд бай­хаасаа хөл тавьж, амжилтын гараагаа алтан ме­даль авч, аваргын цом өргөж эхлүүлсэн байдаг. Тэр­бээр өмнө нь мото кроссын УАШТ, Улаан­баатар хотын аварга шалгаруулах тэм­цээнд цөөн­гүй түрүүлж, аваргаар тодорсон.
2025-01-07

Х.Тэргэл дартсын лигт II байрт жагслаа

Өсвөрийн дартсын корпорацаас анх удаа зохион байгуулж буй “Junior power league-2025” тэмцээнд манай улсаас өсвөр үеийн дартсын шигшээ багийн тамирчин, “MGL darts” клуб, “Уужим од” ХХК, Баянзүрх дүүр­гийн 44 дүгээр сургуулийн IX ангийн су­рагч Х.Тэргэл эх орноо төдийгүй Ази ти­вийг төлөөлөн өрсөлдөж байна.
2025-01-06

С.Тэлмэн: ДАШТ-д оролцож ирснийхээ дараа шүүгч болох шийдвэр гаргасан

Монголын масрестлингийн (Модон барилдааны) спортын холбооны ерөнхий болон олон улсын шүүгч С.Тэлмэн хилийн дээс нэг бус удаа алхаж, гадаадын тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж байв.
2025-01-02

“Оч” клубийн теннисчид олон улсын тэмцээнд түрүүллээ

Өмнөд хөршид зохион байгуулсан ширээний теннисний олон улсын тэмцээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуул­даг клубүүдээс “Оч”, “Чемпионс”, “Мастерс”, “Зеникс”, “Буянт-Ухаа” орон нутгаас Төв аймгийн Батсүмбэр сумын та­мир­чид оролцлоо.
2024-12-28

Монголын шатарчид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байна

Олон улсын шатрын холбооноос АНУ-ын Нью-Йорк хотод зо­хион байгуулж буй шатрын ДАШТ түргэн (рапид) тоглолтоор өчигдөр эхэллээ.
2024-12-28

Дээд лигт түрүүлсэн баг тивд өрсөлдөх нь

Азийн хамгийн хүчирхэг лигүүдийг нэгтгэсэн “East Asian super league”-ийн 2025-2026 оны улир­лаас Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэс­ний дээд лигийн аварга багийг оролцуулах шийдвэр албан ёсоор гарчээ.
2024-12-26

Нийслэлийн аваргууд тодров

Шатар сонирхогчдын энэ оны нийс­лэ­лийн АШТ-д есөн дүүргээс эмэгтэй, эрэг­тэй­чүүдийн ангилалд шалгарсан нийт 81 орол­­цогч өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа.
2024-12-26

Э.Галбадрах Зүүн Азийн АШТ-ийг дэнсэлсэн Монголын тав дахь шүүгч боллоо

Хөл бөмбөгийн Зүүн Азийн АШТ-ий эхний шатны тоглолт Хонконгод болоход Монголын шигшээ багийнхан оролцож, шүүгчдээс Азийн хөл бөмбөгийн холбооны элит, Монголын хөл бөмбөгийн холбооны А ангиллын шүүгч Э.Галбадрах тус тэмцээнийг дэнслэхээр томилогдсон. Тэрбээр Монгол, Хонконг, Тайвань, нөгөө хэсгийн тоглолт болох Макао, Гуамын багийн тоглолтын нэгдүгээр туслах шүүгчээр ажиллалаа.
2024-12-26