Францын Марсель хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан сагсан бөмбөгийн “FIBA эмэгтэйчүүдийн цуврал 3х3 Марсель” дэлхийн цуврал тэмцээнд манай улсаас хоёр баг оролцлоо. Хасагдах шатны тоглолтод “Улаанбаатар Амазонс”- ынхан Филиппин улсын шигшээг 19:16- гаар буулган авч, нутаг нэгт “Монголиа”- гийн тамирчидтай учраа таарч, 16:8-аар хожин хэсгээ тэргүүлэв. Түүнчлэн шигшээ наймд Унгарын “Гёор” багийнхныг 13:10- аар илүүрхсэн ч хагас шигшээд өнгөрсөн жил Европын аварга АШТ-д түрүүлж, Парисын олимпоос мөнгөн медаль хүртсэн Испанийн шигшээд 21:12-оор ялагдсан юм. Манайхан энэ удаа гурав хожиж, нэг ялагдсанаар III байрт шалгарч, 8000 ам.доллар гардлаа. Шилдгүүдээс Б.Ариунцэцэг, О.Хулан, Н.Нандинхүсэл, Б.БолорЭрдэнэ нараар хүчээ зузаатгасан “Улаанбаатар Амазонс” багийнхан хоёр цувралд дараалж хүрэл медаль хүртлээ.