Хөнгөн атлетикийн 20 дахь удаагийн ДАШТ Японд есдүгээр сарын 13-21-нийхоорондболно. Хоёр жил тутамд зохионбайгуулдагтус тэмцээнд манай улсын марафончдоос Гавьяат тамирчин Б.Сэр-Од хурд сорих эрхээ авчээ. Эрэгтэй тамирчид цагийн үзүүлэлт хоёр цаг зургаан минут 30 секунд, чансаагаараа эхний 100 байрт багтсан нь оролцох квоттой. Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос ДАШТ-д оролцох тамирчдын нэрийг жагсаахад марафон гүйлтийн төрөлд тэрбээр 66-д бичигдсэнээр Токиог зорихоор боллоо. Түүний марафон (42 км 195 метр) гүйлтээр зургаан олимпод (2004, 2008, 2012, 2016, 2020, 2024) “тоос өргөсөн”-ийг дэлхийн үзэгчид мэднэ. Түүнчлэн Азийн АШТ-д түрүүлж, удаалсан тэрбээр Зүүн Азийн наадмаас мөнгөн медаль хүртэж, Осака, Брайтон, Хофү марафонд түрүүлж байв. ДАШТ-д 11 удаа оролцсон амжилтаараа дэлхийн хөнгөн атлетикийн тамирчдын жагсаалтад 13 оролцсон Испанийн Хесус Анхель Гарсия, Португалийн Жоао Виейра нарын дараа бичигддэг.Гэхдээ тэд спорт алхааны тамирчин. Марафоны төрлөөр дэлхийн тэмцээнд хамгийн олон удаа оролцсон нь Б.Сэр-Од. Үүгээрээ дээд амжилт тогтоож, Гиннесийн номд бичигдсэн түүхтэй. Тэгвэл амжилтаа дахин ахиулахаар ДАШТ-д 12 дахь удаагаа өрсөлдөх нь.