Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Туул

Төвийг сахидаг дүр эсгэсэн улс төрч Г.Лувсанжамц 

Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түү­­­­­­хэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
2026-01-05

Назгайрсан, нанчилдсан намрын чуулган

Парламентын энэ намрын чуулганыг анх удаа есдүгээр сарын 15-нд буюу уламжлалт ху­гацаанаас 15 хоногийн өмнө нээсэн билээ. Өнгөрсөн долоодугаар сард УИХ-ын тухай хуулийн 17.1-т өөрчлөлт оруулж баталсан тул цаашид ч ийм жишгээр явах юм. Нэг чуулган ажлын 75-аас доош­гүй өдөр хуралдах ёстой. Энэ долоо хоногт 75 өдөр нь дуусаж байна. Тиймээс намрын чуулганыг өнөө­­­дөр завсарлуулах магадлалтай. Ийм мэдээлэл сарын өмнөөс л дуулдсан билээ. Улмаар оны дараа “түр зуур” цуглах бололтой. 
2025-12-26

Засгийн газар хагас жилд хоёр дахиа огцрох уу

Нам доторх бүлэглэлүүддээ “бялуу” хувааж, Засгийн газраа удаан тогтоох баталгаа гаргах гэсэн биш Ерөнхий сайд Г.Занданшатар танхимаа унагаах нөхцөл бүрдүүлэв. Тэрбээр 128 бүтээмж, хяналтын менежер болон сайдуудын зөвлөхийн орон тоог цомхотгож, оронд нь 16 дэд сайд томилсон юм. Уг нь цомхотгоод л зогссон бол байдал өнөөдрийн түвшинд хүрэхгүй байлаа. Эдийн засаг хүнд байхад төрийн албыг цомхон болгохын оронд даргын тоо нэмснийг сөрөг хүчнийхэн шүүмжилж, уг шийдвэрээ эргэн харахгүй бол Засгийн газрыг огцруулах санал оруулахаа мэдэгдсэн.
2025-12-23

Дэд сайдын албан тушаалыг сэргээснээр танхимаа аврах уу, алдах уу

Төрийн албыг цомхон болгохын тулд 2024 оны сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар дэд сайдгүй ажиллаж эхэлсэн. Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар уг албан тушаалыг сэргээв. Ингэхдээ тэрбээр “зөрүү”-нд нь Л.ОюунЭрдэнийн танхимын үед бий болгосон бүтээмж болон хяналтын 128 менежер, мөн сайд нарын зөвлөхүүдийн орон тоог цомхотгож буй юм. Эдгээр менежерийг ТӨХК-иудын ТУЗ-өөс томилдог учраас тэд хуралдаж, шийдвэрийг албажуулах нь. Мөн чиг үүргийн давхардалтай 29 үндэсний хороог татан буулгаж, 41.6 тэрбум төгрөг хэмнэж байгаагаа мэдэгдлээ. Хэдэн зуун орон тооны оронд 16 дэд сайд томилно гэдэг нь тун “хожоотой” шийдэл гэж харагдаж буй юм.
2025-12-18

21 оронд суух Элчин сайдыг шинээр томилно

Манай улс хилийн чанадад 46 дипломат төлөөлөгчийн газартай. Эдгээрт ажиллаж буй 20 гаруй Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа энэ онд дуусаж байгаа юм. Тиймээс Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаар зөвшилцөх саналыг УИХ-ын даргад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр өргөн мэдүүлсэн байна. Үүнд 19 оронд суух Элчин сайдыг эгүүлэн татаж, оронд нь шинээр хүн томилж буй бол Тайландын хаант улсад В.Оюу, Лаост Д.Баттөрийг Элчин сайдаар томилохоор тусгажээ.
2025-12-17

Оюутолгойн сонсголын үр дүн юу байв

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой ба­римт бичиг, үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх УИХ-ын түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурван өдөр үргэлжлээд дуусав. 16 жилийн өмнө “Оюутолгой” төслийг С.Баярын Засгийн газар эхлүүлэхдээ уг ордын 53 хувийг Монгол Улс, 47 хувийг хөрөнгө оруулагч тал хүртэхээр тохирч байлаа. Уг төсөл богино, дунд хугацаандаа манай улсын эдийн засгийг эрчимтэй дэмжиж байсантай хэн ч маргахгүй. Харин одоо анх ярьж байсан өгөө­жийн хувь 27 руу “унаж”, ашиг гэхээс илүү өр, зээл л бидэнд үлдэх нөхцөл үүсжээ. Монгол Улсын гадаад өрийн 50 хувийг уг төслийн өр эзэлж байгааг энэ өдрүүдэд бид олж мэдлээ.
2025-12-15

Татварын өршөөлийн гурав дахь “давлагаа”

УИХ дахь АН-ын бүлгээс Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл боловсруулж, хаврын чуулганаар өргөн барихаа мэдэгдээд буй. Үүнийг татварын өршөөлийн гурав дахь “давлагаа” болох нь хэмээн шуугьж байна. Гэхдээ санаач­ лагч гишүүд “Энэ бол бидний хуулийн төсөлд тусгах багц үзэл санааны зөвхөн нэг хэсэг нь” хэмээн тайлбарласан.
2025-12-11

Оюутолгойн бүлэг ордын “нууц” илрэх үү

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөө­жийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт би­­чиг, үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх УИХ-ын түр хорооноос зохион байгуулж буй нотлох барим­тыг шинжлэн судлах сонсгол өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Эхний өдөр Жавхлант, Шивээтолгойн ашиг­­­лалтын тусгай зөвшөөрлийн талбайтай холбоотой баримтад дүн шинжилгээ хийсэн юм. Энэ өдөр нийт 116 хүнийг гэрчээр дууджээ. 
2025-12-09

Хөөрхий дөө, ХҮН нам

Боловсролтой, нэр цэвэр залуусаас бүрдсэн, улс төрд шинэ салхи үлээлгэх гуравдагч хүчин хэмээн ХҮН намд олон нийт итгэдэг байлаа. Тийм ч учраас 2024 оны сонгуулиар энэ намд 145 мянга гаруй хүн саналаа өгч, жагсаалтаар зургаан гишүүн парламентад сонгож өгсөн. Харин Ж.Золжаргал, П.Наранбаяр нар тойрогт хүч үзэж, сонгогчдын шууд саналаар УИХын гишүүн болж байв.
2025-12-05

УИХ-ын 30 гишүүн гадаадад ажиллаж байна

УИХ-ын өчигдрийн чуулган товлосон цагаасаа нэлээд хоцорч эхлэв. Учир нь мягмар гарагт зарим байнгын хороо ирц хүрээ­гүйгээс хуралдаагүй, үүнийгээ өчигдөр өглөө “нөхсөн” аж. Парламентын 126 гишүүнээс 74 нь ажлаа хийж, 58 хувийн ирцтэйгээр чуулган хуралдан, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн эхний хэлэлцүүлгийг хийсэн юм.
2025-12-05

Хөгжлийн бодлогын зөвлөлд УИХ-ын 15 гишүүн багтжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн, судлаач, экспертээс бүрдсэн Хөгжлийн бодлогын зөвлөл байгуулжээ. Ирэх таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлд тусгасан зорилтуудыг төр, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтаар, оновчтой стратеги, шийдэл боловсруулан хэрэгжүүлэх нь уг зөвлөлийн зорилго аж.
2025-12-04

Ардын нам уу, ардчилсан парламент уу

УИХ шинэ даргатай болоод хоёр долоо хо­нож байна. Аль нэг намын дарга парламентын спике­рээр ажиллах нь буруу хэмээн сөрөг хүч­ ний зү­гээс эсэр­гүүцсэн ч олонх шийдвэрээ гаргасан. МАН-ын шинэ цагийн түүхэн дэх хамгийн залуу дарга хэмээн Н.Учралыг тодотгож буй.
2025-12-03

Төрийн албанд хууль бус томилгоо их байна гэв

Мөн УИХ дахь АН-ын бүлгээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиудын холбогдох заалтын хэрэгжилт, эдгээр хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан. Эл ажлын хэсгийнхэн бүлгийнхээ хуралд мэдээлэл өгчээ.
2025-12-02

Олон гишүүн гадаад явж, Төрийн ордон “эзгүйрчээ”

Мөн АН-ын дарга О.Цогтгэрэл, гишүүн Д.Ганбат, А.Ганбаатар нар намынхаа шугамаар АНУ-д ажиллаж байна. Гэхдээ тус намын УИХ дахь бүлэг өчигдөр хуваарь ёсоор хуралдсан.
2025-12-02

ТӨК-иудыг төрийн шуналаас салгах ажиллагаа

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах, Нийтийн өмчийн тухай хоёр хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьжээ. Эхнийх нь анх удаа боловсруулсан хууль бол удаах нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга юм.
2025-12-01

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Италид төрийн айлчлал хийхээр мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Италид төрийн айлчлал хийхээр мордлоо
2025-12-01

Томилгооны “улирал”

МАН-ынхны талцал дуусаж, томилгоо, эрх мэдлийн хуваарилалтын “улирал” эхлээд байна. Парламент сар гаруйн турш даргагүй байсны эцэст спикертэй болоод долоо хонож буй. Шинэхэн спикер Н.Учралыг олон томилгоо, “бялуу” хуваах ажил хүлээж байсан. Тиймээс даваа гаргаас эдгээрийг түрүүчээс нь “эзэнтэй” болгов. МАН-ын шинэ даргыг сонгосонтой холбоотойгоор Засгийн газарт ч халаа, сэлгээ өрнөсөөр байна.
2025-11-27

Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг Цэц шүүв

Эрүүгийн хуулийн 13.14.1 дэх хэсэгт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450-1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төг­рө­гөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хуга­цаа­гаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1-3 сар хүр­тэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалт Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн, эсэх маргааныг Цэ­цийн дунд суудлын хуралдаанаар өчигдөр хэ­лэлц­лээ.
2025-11-25

АН-аас татварын өршөөл үзүүлэх хууль санаачилна

УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Татварын ерөнхий газрын болон Тамхины хяналтын тухай хуулийн төсөлтэй холбоотой мэдээлэл сонс­сон байна. Энэ талаар бүл­гийн дарга О.Цогт­гэрэл, дэд дарга Б.Жар­га­лан, гишүүн С.Эрдэнэболд нар мэдээлэл хийлээ.
2025-11-25

Эрх баригчдаас авсан сөрөг хүчний сургамж

Эрх баригч МАН-ынхны хоёр сарын турш үргэл­­­жилсэн талцал хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд нөлөөлж, Үндсэн хуулийн цэц хүртэл өндрөө авсан билээ. Төр улсаараа “тоглосон” эрх ашиг, албан тушаалын төлөөх эл маргаанаас нь сөрөг хүчин нэгэн сургамж авчээ. Аль ч намын дарга парламентын спикер хийхийг хориглох заалтыг УИХ-ын тухай хуульд оруулахаар ажиллаж эхэлснээ тэд мэдэгдэв. Нэг намын дарга парламентын толгойд гарч сууснаар яаж “бантан” хутгаж болдгийг харууллаа, хууль тогтоох байгууллага тэдний “зодоон”-д хамгийн их хохирсон гэж тэд үзсэн. Энэ нь ч үнэн. Анх удаа улсын төсөвтөө бараг анхаарал хандуулахгүйгээр, урсгалаар нь явуулсаар, бас УИХ-ын даргагүй батлаад байна.
2025-11-20