Александринскийн театрын фестивалийг “Тэнгэрийн хүү”-гээр нээнэ
ОХУ-ын Санкт-Петербург хотын Александринскийн олон улсын театрын фестивалийг нээхээр УДЭТ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тус хотод очоод байна. Монголын төрт ёсны түүх, Хүннү гүрний тухай өгүүлэх “Тэнгэрийн хүү” жүжгийг тус театрын тайзнаа маргааш, нөгөөдөр тоглож, эл фестивалийг нээх аж.
2026-09-04
“Гацуурт”-ын Л.Чинбат таван адуу дайраад өөрөө гэмтсэн гэв үү
“Гацуурт” ХХК-ийн эзэн Л.Чинбат энэ сарын 1-ний 20.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт зам дагуу идээшилж байсан таван адуу дайрчээ. Энэ талаар орон нутгийн фэйсбүүк группт иргэн Б.Ганзориг “Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумд цагаачилж ирсэн тариаланч таван адуу дайраад алчихдаг амар юм болох нь ээ.
2026-09-04
Дотоодын аяллын чиг хандлагыг судалж байна
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны судлаач, мэргэжилтнүүдийн баг “Дотоодын аялагчдын аяллын чиг хандлага” сэдэвт судалгааг өнгөрсөн онд анх удаа хийж, үр дүнг нь олон нийтэд танилцуулсан билээ. Тэгвэл үүнтэй харьцуулан шинжлэх зорилготой хоёр дахь судалгааг тус байгууллагынхан өдгөө олон нийтээс цахимаар авч байна.
2026-09-04
Монголбанк энэ оны эхний найман сард 11.9 тонн үнэт металл худалдан авчээ
Төвбанк өнгөрсөн сард 3058 кг үнэт металл худалдан авсан нь өмнөх жилийн мөн үеийнхээс 54.4 хувиар өссөн үзүүлэлт болов. Түүнчлэн оны эхнээс өссөн дүнгээр тусгай зөвшөөрөл бүхий 93 аж ахуйн нэгж, арилжаа эрхлэгч 39 иргэнээс нийт 11.9 тонн үнэт металл худалдан аваад байгаа аж. Үүнийг дэлхийн зах зээлийн үнээр тогтоодог онц логтой.
2026-09-04
Америкийн тэргүүн тагнуулч Орост яах гэж яаралтай айлчлав
Оросын нийслэлийн Внуково нисэх онгоцны буудалд нэгэн үл мэдэгдэх онгоц газардсан нь нь өнгөрсөн сарын 25-нд дэлхий дахины хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараанд өртөв. Уг онгоцоор АНУ-ын Тагнуулын төв газар (ТТГ)-ын тэргүүн Жон Рэтклифф ирсэн юм санж. Энэ явдлын ач холбогдлыг Дональд Трамп хөөргөж дэвэргэхийг хүсэхгүй байгаа ч түүнийг дэлхий дахин сонирхох нь улам нэмэгдсээр. Трамп “Рэтклифф Оросын ижил ажил алба хашдаг хүнтэйгээ хагас юм уу, бүтэн жилд нэг удаа уулздаг юм.
2026-09-03
Хүүхдэд аюултай орчны мэдээллийг нэгдсэн системээр хүлээн авна
ГБХНХЯ-наас хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлэх, ахуйн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, орчны аюулыг үнэлж, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах зорилгоор иргэд, олон нийтээс орчны эрсдэлийн мэдээллийг нэгдсэн системээр дамжуулан хүлээн авч эхэллээ.
2026-09-03
Долоодугаар сард хамгийн олон жуулчин иржээ
Манай улсад энэ оны эхний есөн сард ирсэн жуулчны тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 19 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос танилцуулав. Тодруулбал, 1-9 дүгээр сард 718 940 мянган жуулчин Монголд иржээ.
2026-09-03
Шинэ зүйлийн зурам илрүүлсэн байж болзошгүй нь
Монгол орны хэмжээнд шинжлэх ухаанд албан ёсоор бүртгүүлсэн дөрвөн зүйлийн зурам одоогоор бий гэнэ. Тэгвэл энэ тоо удахгүй нэгээр нэмэгдэж болзошгүй талаар МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, хөхтөн судлаач Н.Батсайхан мэдээллээ. Биологич, амьтан судлаач Ц.Одбаяр өмнө нь бүртгэгдэж байгаагүй, Монголын бусад зүйлээс давжаа биетэй, ахар сүүлтэй нэгэн “содон” зурмыг энэ оны зургаадугаар сард Зүүн гарын говийн Уушигийн улаан уул орчмоос илрүүлснийг Оросын судлаачид өдгөө лабораторийн орчинд шинжлэн судалж буй гэнэ.
2026-09-03
Гэр бүлийн хуулиудтай холбоотой дүрэм, журам, аргачлал боловсруулж эхлэв
Гэр бүлийн тухай хуулийн шинэ чилсэн найруулга болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг энэ оны долоодугаар сарын 3-нд УИХ эцэслэн баталсан. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг арваннэгдүгээр сарын 1, нөгөөхийг нь 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөх юм. Тэгвэл хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ)-наас дээрх хуулиудыг даган гарах 10 дүрэм, журам, аргачлалыг боловсруулахаар ажиллаж буй аж.
2026-09-03
Улаанчулуутын хогийн цэгт тарьсан мод ойн зурвас үүсгэжээ
Улаанчулуутын хогийн цэг орчмын нийт 13 хорооны 45 байршилд өнгөрсөн онд хур хог үүссэн байв. Иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагынхан зөвшөөрөлгүй, ил задгай хог хаясны улмаас үүсмэл хаягдлын цэг ийн бий болсон аж. Харин тухайн оны тавдугаар сард “Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ”, “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ, иргэд хамтран тухайн байршлын 500 орчим тонн хогийг ачиж, цэвэрлэсэн байна.
2026-09-03
Төрөлжсөн ахлах сургуулийн сургалтын төлөвлөгөөг батлав
Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор 2026-2027 оны хичээлийн жилд 15-20 төрөлжсөн ахлах сургууль байгуулж, мөн 3000-аас дээш суралцагчтай 38 сургуулийг ийм сургалттай болгохоор бэлтгэж буйгаа Боловсролын яамнаас мэдээлсэн билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан төрөлжсөн ахлах сургуулиудад хэрэгжүүлэх сургалтын төлөвлөгөө, удирдамжийг тус яамнаас баталж, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад хүргүүлжээ.
2026-09-03
Орон нутгийн мэдээллийн хэрэгслийн тоо цөөрчээ
Хэвлэлийн хүрээлэнгээс жил бүр эрхлэн гаргадаг “Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр 2026” судалгааны тайлангаас хэвлэл мэдээллийн салбарын чухал тоон үзүүлэлтүүдийг цувралаар хүргэж буй. Энэ удаа орон нутгийн мэдээллийн хэрэгслийн тоо багассан дүнг танилцуулав. Сүү лийн жилүүдэд нийт хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо буурч буй бөгөөд үүнд орон нутгийнхны сонин, телевиз, радио, цахим сайтын нөхцөл байдал тодорхой нөлөө үзүүлж байгааг судалгаанд онцолжээ.
2026-09-03
Байгаль орчны залуучуудын эвсэл байгуулжээ
Байгаль хамгааллын чиглэлээр идэвхтэй ажилладаг залуус, төрийн бус байгууллагын болон клубийн төлөөллүүд хамтран Монголын байгаль орчны залуучуудын эвсэл байгуулжээ. Энэхүү байгууллага нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын чиглэлээр залуучуудын байр суурийг шийдвэр гаргах түвшинд хүргэх, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, нийслэл, орон нутагт хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хамтарсан санаачилга, бичил төсөл хэрэгжүүлэх үндсэн зорилготой аж.
2026-09-03
Шатахууны импортоос хараат байдлыг цахилгаан автомашин бууруулж чадах уу
Шатахууны нийлүүлэлт доголдох бүрд урт дараалал үүсэж, үнэ өсдөг дүр зураг монголчуудад хэдийн танил болжээ. Сүүлийн нэг сард л гэхэд автомашины улсын дугаарын тэгш, сондгой тоогоор бензин олгож, нэг тээврийн хэрэгсэлд 50 мянган төгрөгийн хязгаарлалт тогтоосон ч иргэд ШТС-ын гадна цаг заваа барж дугаарласан хэвээр. Жилд дунджаар 2.4 тэрбум ам.долларыг бензин, дизель түлшний импортод зарцуулдаг манай улсын хувьд эл асуудал түлшний импортоос хэр хамааралтай, ямар эмзэг тогтолцоотойг бэлхнээ харуулна.
2026-09-03
Хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг боловсрол, эрүүл мэндийн салбарынхан шаардав
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ноос 2026 оны төсвийн тодотголтой холбогдуулан өчигдөр хэвлэлийн хурал хийв. Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын олон сарын турш тавьсан шаардлага, зохион байгуулсан тэмцлийн үр дүнд цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, төсөв санхүүжилттэй холбоотой тодорхой асуудлуудыг нэг тийш болгохоор Засгийн газрын түвшинд шийдвэрүүд гарсан.
2026-09-03
“Хайр гэдэг алганаас чинь ниссэн залбирал”
Энэ удаагийн “Уран зохиол” буландаа яруу найрагч Г.Ганбаганын шинэ бүтээл болох “Сэтгэлийн есдүгээр хуудас”-ыг онцолж байна. МЗЭ-ийн Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн найрагч С.Начин түүний номын өмнөтгөлд “Орой үгүй, хязгаар хярхаг нь үл харагдах, төсөөлж таамаглахад бэрх зүйл бол уран зохиол.
2026-09-02
“Чингис хааны өндөрлөг” цогцолборыг энэ сард нээх нь
ОХУ-ын Буриад улсын Тапхарын өндөрлөг хэмээх газарт “Чингис хааны өндөрлөг” нэртэй экологи, аялал жуулчлалын цогцолборыг удахгүй ашиглалтад оруулах гэж буй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Энэхүү цогцолборын гол бүтээн байгуулалт буюу үзмэр нь Оросын уран барималч, Монгол Улсын Төрийн соёрхолт Даши Намдаковын бүтээсэн 12 жилийн дүрслэл бүхий хүрэл баримлууд гэнэ.
2026-09-02