Гэр бүлийн тухай хуулийн шинэ чилсэн найруулга болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг энэ оны долоодугаар сарын 3-нд УИХ эцэслэн баталсан. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг арваннэгдүгээр сарын 1, нөгөөхийг нь 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөх юм. Тэгвэл хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ)-наас дээрх хуулиудыг даган гарах 10 дүрэм, журам, аргачлалыг боловсруулахаар ажиллаж буй аж. Энэ хүрээнд тус яамны Гэр бү лийн бодлогын газрын дарга Д.Мөнгөн туул болон хариуцсан албан хаагчид нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Б.Мөнхзориг, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга З.Баяржаргал нартай уулзаж, санал солилцов. Уулзалтын үеэр эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцох сэтгэл зүйчийн ажиллах нөхцөл бүрдүүлэх хэрэгтэйг онцолсон. Хуулийг хэрэгжүүлж эхэлснээр манай улсад анх удаа Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх үйл ажиллагаа явуулах бөгөөд хүүхдийн эрх ашиг, сонирхлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэргүүн эгнээнд хамгаалах гэнэ.
Ч.Болор