Улаанчулуутын хогийн цэг орчмын нийт 13 хорооны 45 байршилд өнгөрсөн онд хур хог үүссэн байв. Иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагынхан зөвшөөрөлгүй, ил задгай хог хаясны улмаас үүсмэл хаягдлын цэг ийн бий болсон аж. Харин тухайн оны тавдугаар сард “Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ”, “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ, иргэд хамтран тухайн байршлын 500 орчим тонн хогийг ачиж, цэвэрлэсэн байна. Улмаар Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, харьяа байгууллагууд, цэргийн ангийнхан, тус нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн 5000 гаруй ажилтан, албан хаагчид хогийн цэг болсон 38 га талбайд 10 мянган мод тарьжээ. Жилийн өмнө тарьсан тэдгээр мод нь сайн ургаж, ойн зурвас үүссэн талаар нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өчигдөр мэдээлэв.
Ч.Цэлмэг